Агуулга
A. Удиртгал
........................................................................................................
1. Сэдэв сонголтын үндэслэл
2. Судалгааны
ажлын бүтэц
3. Судалгааны
ажлын шинэлэг тал
4. Судалгааны ажлын практик ач холбогдол
5. Судалгааны ажлын зорилго, зорилт
6. Сэдвийн судлагдсан байдал
7. Судалгааны
ажлын хэрэглэгдэхүүн
B.
Толь
бичгийн тухай ерөнхий ухагдахуун
C.
Олон
хэлний буюу орчуулгын толийн зүйл
D.
Монгол
хэлний тользүйн уламжлал
E. Толь бичгийн зүйл
F.
1дүгээр
бүлэг: Монгол-Гадаад
толийн монгол толгой үгийн сангийн бүтэц, аргазүй
1.1 Үндсэн бүтэц
1.3 Араб тоогоор дугаарлах
1.4 Бодитой утга, хийсвэр утга, шилжсэн утга
1.5 ↑ Харна уу гэсэн заалт
1.6 Давхар цэг
1.7
Товчилсон үг
G. 2дугаар бүлэг Монгол-Гадаад толийн монгол толгой үгийн сангийн үг
сонголт
2.1 Нэр үг
2.2 Хоршоо үг
2.3 Үйл үг
2.4 Тэмдэг нэр
2.5 Тооны нэр
2.6 Орон цагийн нэр
2.7 Төлөөний үг
2.8
Хэлц үг
2.9 Шинэ үг хэллэг
H.
Дүгнэлт...................................................................................................
I. Ном
зүй
J. Хавсралт
Судалгааны
сэдэв: Монгол болон Гадаад хэлний толь ба
тользүйн зарим асуудлууд
Сэдэв сонголтын үндэслэл:
Толь бичиг гэдэг нь үгийн жагсаалт бүхий ном бөгөөд,
тэгэхдээ зөвхөн жагсааснаар хязгаарлагддаггүй, уг үг ямар зүйл, ямар үйл явдлыг
заасан болох, яаж бичдэг, хэрхэн дууддаг, яаж яаж хувирдаг зэргийг
тайлбарласан, эс бөгөөс өөр нэг хэлний утга таацах үгтэй дүйлгэсэн байдаг
билээ.
Бид энэхүү магистрын ажилдаа монгол гадаар хэлний буюу хоёр хэлний
орчуулгын толийн зүйл буюу толийн өгүүллийг толийн зүүн хэсэг буюу сэдвийн (lemma) хэсгийг авч судалж байгаа юм. Миний хийж
эхлүүлсэн ажил маань орчуулгын толь бөгөөд гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх
нийгмийн шинжтэй даалгаврыг биелүүлэхийн тулд толь бичгийн үүсэл, зүй,
аргачлал, арга, төрлийг нарийвчлан судлах шаардлага гарсан билээ. Тиймээс уг
толь хийх ажлын угталга болох судалгааны ажлыг хийлээ.
Судалгааны
ажлын бүтэц
Эл судалгааны ажлын бүтцийн оршил хэсэгт: Сэдэв сонголтын үндэслэл, Судалгааны ажлын
бүтэц , Судалгааны ажлын шинэлэг тал, Судалгааны ажлын практик ач холбогдол,
Судалгааны ажлын зорилго, зорилт,
Сэдвийн судлагдсан байдал, Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, Толь бичгийн
тухай ерөнхий ухагдахуун, Олон хэлний буюу орчуулгын толийн зүйл, Монгол хэлний
тользүйн уламжлал,
Толь бичгийн зүйл
Үндсэн хоёр бүлэгт:
Монгол-Гадаад толийн монгол толгой үгийн сангийн бүтэц,
аргазүй
Монгол-Гадаад толийн монгол толгой үгийн сангийн үг
сонголт, бүрдүүлэлт
хийгээд Дүгнэлт, Номзүй,
Хавсралт гэсэн хэсгээс бүрдэнэ.
Судалгааны
ажлын шинэлэг тал
Гадаад харилцаа олон салбарыг хамтран амжилттай хөгжиж байгаад дагалдан
гадаад хэл суралцагсдын тоо жил ирэх тусам олширсоор байна. Гадаад хэлийг
сонирхон суралцагсдад тухайн мэргэжлээ төгс сайн эзэмшихэд чанартай сайн толь
бичиг юун юунаас илүү чухал билээ. Энэхүү цаг үгийн шаардлагаар монголын гадаад
судлалын уламжлалыг баяжуулан хөгжүүлэхэд зохих хувь нэмрийг оруулах 60 гаруй
мянган толгой үг, нэр томьёог багтаасан шинэ толийг хийхийн тулд уг судалгааны
ажлыг хийсэн билээ. Үүнээс гадна толгой үгийн сангийг бүрэлдүүлэгч нэгжээ үндсэн толгой үг, дэд толгой үг хэмээн ангилснаараа шинэлэг болсон юм.
Судалгааны
ажлын практик ач холбогдол
Толь зохиогчдод болон монгол хэлний үгийн санг судалдаг судлаач нарт
практик ач холбогдолтойгоос гадна судалгааны ажил дээр үндэслэгдэн бүтээгдэх
монгол-гадаад толь бичиг нь гадаад хэл сурч буй хүмүүст хамгийн чухал ач
холбогдолтой байх юм.
Судалгааны
ажлын зорилго, зорилт
Судалгааны ажлын зорилго маань монгол гадаад толийн монгол толгой үгийн
санг бүрдүүлж, эх хэлнээс гадаад хэл рүү орчуулсан орчуулгийн толь хийж олны
хүртээл болгоход оршино.
Уг зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавилаа.
Монгол хэлний тайлбар толиудыг судлах
Монгол гадаад толийн монгол толгой үгийн санг бүрдүүлсэн аргачлалыг судлах
Өмнө нь гарч байсан толиудын монгол толгой үгийн сангийн үг сонголтын
талаар судлах
Монгол хэлний үгийн санг судлах
Мэргэжлийн нэр томьёо судлах
Хоршоо үг судлах
Холбоо үг судлах
Гадаад хэлнээс орж ирсэн шинэ нэр ухагдахуунуудыг /Хүмүүсийн амьдрал ахуй, соёл боловсрол, үйлдвэр, шинжлэх ухаан,
техник, улс төр, эдийн засгийн амьдралд шинэ шинэ зүйл, мэдлэг ухаан бий болж,
түүнийг хэлэнд тэмдэглэж илэрхийлэх хэрэгцээ шаардлагаас үүсгэсэн үг хэллэгийг
шинэ үг хэллэг/ бүртгэн сонгох
Сэдвийн
судлагдсан байдал
Монгол гадаад толиуд нэлээд гарсан байдаг. Харин толь бичгийн тухай судлагдахуунууд гэвэл
“Академич Ц.Дамдинсүрэнгийн
гурвантаа мэдээлсэн нэгэн толь бичиг”, Ц.Батдорж, МУИС-ийн МСС-ийн Эрдэм
шинжилгээний бичиг №29 (300), 2008,
“Гирдбазарын зохиосон Төвд-Монгол
толийн тухай”, Л.Чулуунбаатар, МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг, №1, 2,
81,82, 1983
“Зүрхэн тольтын тайлбар” дах амин
үсэгийн тухай ойлголт”, Д.Цэрэнпил, МУИС-ийн МСС-ийн Эрдэм шинжилгээний
бичиг №27 (285), 2007,
“Ибн муханны толийн хувилбарууд”,
Г.Цэцэгдарь, Bulletin IAMS, 2000 оны №1,25, №2,26, 75-80 х.
“Монгол толь бичгийн судлал” С.Жамбалдорж, 1999,
“Монгол толь бичигт үгийн утгыг
тайлдаг утгазүйн үндэслэл”, Д.Бадамдорж, МУИС-ийн Монгол Хэл, Соёлын
Сургуулийн “Монгол судлал” эрдэм шинжилгээний бичиг №28 (294), 2008,
“Монгол хэлзүйн сураг зангийн
толийн дагавар үгийн салбар толь”-ийн цогцлолт”, Б.Чулуун, “Дундад Улсын
Монгол судлал” сэтгүүл, №2, 2009,
“Монгол хэлний толь бичгийн
тухай”, Ё.Баярсайхан, “Шинжлэх Ухаан Амьдрал”, 1984 ,
“С.Шагжийн “Монгол үсгийн дүрмийн
толь
бичиг”-ийн үндсэн онцлог, баримталсан зарчим” Ш.Чоймаа, МУИС-ийн ЭШБ,1997, Боть 10 (122),
“Тодорхой толь” хэмээх хэлзүйн
бичиг дэх нэрийн тийн ялгал”, Г.Энхтуул, МУИС-ийн МСС-ийн Эрдэм
шинжилгээний бичиг №29 (300), 2008,
“Тодорхой толь”-ийг зохиосон Сумадираднаа
(Лувсанринчен) –гийн (1821-1907) дуун ухааны бүтээлийн товч”, Г.Энхтуул,
МУИС-ийн МСС-ийн Эрдэм шинжилгээний бичиг №27 (285), 2007,
“Толь бичгийн хөгжлийг үечлэх
асуудалд”, Ц.Өнөрбаян, МУБИС-ийн МСС-ийн “Монгол Судлалын чуулган”
сэтгүүлийн №4 (39) 2008;
“Цэвэлийн толийн тухай
тэмдэглэл”, Ц.Дамдинсүрэн, “Studia Mongolica”, Уб., 1975 оны №3-11,
354-357 х.
Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэн “Хэл зохиол судлал 2012″ олон улсын эрдэм шинжилгээний хурлаар “Монгол толь бичиг судлал” гэсэн сэдвийн хүрээнд гадаад, дотоодын 12 эрдэмтэн илтгэлээ тавьсан байна.
- Доктор Э.Пүрэвжав “Монгол толь бичгийн судлалд Ядамжавын Цэвэлийн оруулсан хувь нэмэр”
- Өвөрмонголын их сургуулийн профессор Насан-Урт “Цахим толь найруулах аргазүйн асуудал”
- Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Ц.Дашдондов “Өвөрмөц хэлц хэллэгийн орчуулгад хамаарах зарим асуудал”
- Профессор Ж.Баянсан “Толины өгөөж судалгааны чанараас хамааралтай”
- БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Угсаатны зүй антропологийн хүрээлэнгийн доктор Сэцэнцогт “Монгол толь бичгийн талаар анхаарвал зохих асуудал”
- Доктор Ж.Сэржээ “Монгол үгийн үндсэн утга балархайших үзэгдэл тайлбар толиудад илэрч байгаа нь”
- ӨМНШУХ-ийн Монгол хэл судлах газрын дарга, профессор Д.Баатар “Монгол толь бичиг судлалын товчоон”
- Профессор Ц.Өнөрбаян “Монгол хэл бичиг ба толь бичиг”
- ОХУ-ын эрдэмтэн Бабасан Цыренов “Лексикографические пометы в монголязычно-русских словарях”
- Профессор М.Базаррагчаа “Монгол хэлний үгийн гарлын толь зохиох аргазүй”
- Доктор Г.Гэрэлмаа “Орчин үе ба нэр томьёоны толь”
- Доктор С.Мөнхсайхан “Монгол хэлний тольд тавигдах шаардлага”
Уг илтгэлүүд
хараахан хэвлэгдэж гараагүй байна.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн
Хоёр хэлний орчуулгын толь бичиг, тайлбар толь, чухал үг
хэллэгийн толь, хэлшинжлэлийн толь, анагаах ухаан, эдийн засаг, эрдэс
чулуулгын, мал эмнэлэг, хүнсний нэрийн гэх мэт нэр томьёоны толь бичгүүдийг гол
хэрэглэгдэхүүнээ болгосон болно.
Толь
бичгийн тухай ерөнхий ухагдахуун
Толь бичгийн тухай ярихын өмнө түүний үүсэл түүхийн
талаар товч дурдах нь зүйтэй юм. Судлагчдын тодорхойлсноор бичиг үсэг буй
болсон тэр хүү дээр цагт толь бичгийг үүссэн гэж нэгэн дуугаар зөвшөөрч байна.
Харь болоод бус аль нэгэн хэлээр бичсэн бичгийг уншиж тайлах эсвэл ямар нэгэн
бичигт буй утга учир нь бүгт буюу хуучин үгийг тайлбарлах зэрэг аж төрөхийн
шаардлагаар хүн төрөлхтөн толь бичиг анх зохиож эхэлсэн ажээ. Одоо мэдэгдэж
байгаа баримтаас үзвэл хамгийн эртний гэгдэж байгаа толь бичиг нь Христусын тооллын
өмнөх V зуунд Грект зохиогдсон “Бэрх хатуу үгийн толь” болдог байна. Түүнээс гадна
Христусын тооллын өмнөх I зуунаас эхлэн Нангиадад толь бичиг зохиож байжээ. Үүнд: Христусын тооллын
өмнөх I
зуунаас Христусын тооллын I зууны хооронд зохиогдсон Ян Сюн-ы “Фаньян” хэмээх толь, Христусын тооллын I-II зуунд гарсан Сюй Шэн-ий “Шо вень цзе цзы” толь зэрэг орно. Хүн төрөлхтөний
нийгмийн хөгжлийн зүй ёсны шаардлагаар толь бичгийн зүйл анги их л олон
болсноос гадна толь бичиг нь хөгжлийнхөө дунд өөрийгөө судлах ухаан “толь
бичгийн судлал” lexicology гэдэг хэлшинжлэлийн нэгэн салбарыг буй болгожээ. Энэ
ухаан нь толь бичигт холбогдох бүхий л ажил, толь бичиг зохиох, түүнд баримтлах
зарчим зүй зэргийг шинжилгээний үүднээс үндэслэсэн онол, практикийн хослол болж
өгдөг юм. Толь бичгийг доторх үгийн хамрац багтаамж, ялгах байдлаар нь ялгаж
нэрлэх ёсон өрнөдийн олон улсын ном зохиолд өргөн дэлгэр байдгийг дурдалгүй
өнгөрч болохгүй. Үүнд англиар dictionary гэдэг нь тухайн нэгэн хэл аялгуу, эсвэл нэгэн ухааны
холбогдолтой үгийг аль болохуйц бүрнээ хамарсан байдаг бөгөөд одоо бараг
хэрэглэгдэхгүй болж хуучирсан lexicon гэдэг нэртэй ижил утга илтгэдэг. Vocabulary
гэдэг нь тухайн нэг зүйлд хамаатай цөөн үгийг багтаасан
толийг хэлэх бөгөөд гол төлөв жишээ тайлбар байдаггүй юм. Толь бичгийн иймэрхүү
хэлбэр нь ихэнхдээ тухайн хэлний ном сурах бичгийн ард хавсарч орох бөгөөд уг
номд орсон үгийг хамарсан байдаг. Үүнийг орос хэлнээ хааяа “лексический
минимум” гэж нэрлэх нь ч бий. Бас хэн нэгэн хүний зохиолын үгийн толины тухайд энэхүү
vocabulary гэдэг нэр томьёог хэрэглэх удаа бас байдгийг монголоор (тухайн салбар ухааны буюу тухайн нэгэн ухааны эсвэл
тухайн нэгэн номын) үгийн сангийн толь гэж нэрлэж болно. Glossary гэдэг нь ямар нэгэн ном зохиолд орсон онцгой, тусгай үг,
нэр томьёо зэргийг тайлбарлаж жагсаасан толь болно. Үүнд: техникийн болон
тусгай нарийн ухааны холбогдолтой нэр томьёо, ховор хэрэглэгддэг үг, хуучирсан
үг гол төлөв орж түүний утгыг тайлбарласан байдаг. Монголоор үүнийг тухайн
нэгэн зохиолын хатуу үгийн түүвэр нэрийн толь буюу уламжлалаар дүймэн (tib:bTusmen) гэж нэрлэж болно.
Иймэрхүү толийг уг номын эхэнд буюу эцэст нь хавсаргасан байдаг.
Дээр дурдсан гурван зүйл толь нь их төлөв гурвуулаа орос
хэлний “словарь” гэдэг үгтэй утга дүйдгийг тэмдэглэсүгэй. Бид энд dictionary
буюу хуучин уламжлалаар lexicon гэдэгтэй утга таацах толь бичгийн талаар түлхүү авч
ярилцах болно.
Алив хэлний толь бичиг нь өөр хоорондоо ялгаатай олон
зүйл анги байх бөгөөд тэрхүү олон зүйл ангийг ерөнхий гол онцлогоор нь:
Нэвтэрхий толийн зүйл
Хэлшинжлэлийн толийн зүйл гэж хоёр хэсэгт хуваан үзэж болно. Үүнээс гадна толь бичгийн судлалд “Who is who” гэдэг нэртэй нэгэн
онцлог зүйлийн толь бичгийн уламжлал их төлөв англи хэлээрх толь бичигт
байдгийг дурдах хэрэгтэй. Үүнийг оросоор “биографический словарь” гэж нэрлэдэг.
Энэ хэр зөвхөн англи хэлний толь бичгийн судлалд байгаа энэхүү нэгэн зүйл толь
бичгийн тухай бид энд тусгайлан тодорхой ярилцахгүй.
Нэвтэрхий толь бичгийн зүйл
Нэвтэрхий толь бичиг нь эрдэм ухааны ухагдахуун ойлголтыг
нэгэн тогтолцоонд оруулсан үгийн цогц болой. Нэвтэрхий толь бичгийн нэгжид үг,
үүнд: саланги нэгэн үгнээс гадна нэгэн ойлголт ухагдахууныг заах нийлэмж үг,
тогтсон нэр томьёо, тухайн ухаанд холбогдох хүн хийгээд газар усны нэр багтана.
Энэ нь ч уг толийг хэлшинжлэлийн толиос ялгаруулах үндсэн онцлог болдог.
Үүнээс гадна агуулга, багтаамжаар нь: ерөнхий, тусгай
буюу салбар ухааны нэвтэрхий толь гэж хоёр хуваан үзэж болно. Нэвтэрхий толь
бичгийн уламжлал түүхийг үзвэл мянгаад жилийн өмнөөс лавтайяа үүсэж буй болсон
ажээ. Үүнд: X
зууны үеийн Византийн толь зүйч Свидагийн “лексикон” хэмээх нэвтэрхий толь
хамаарна. Энэхүү нэвтэрхий тольд түүх, утгазохиол, хэлшинжлэл, гүн ухааны холбогдол бүхий, нэр томьёо тухайн үеийнхээ
алдартай хүмүүсийн тухай оруулж одоо бидний үед хүрэлцэн ирж чадалгүй үрэгдсэн
холбогдох ном зохиолоос үлэмжхэн эшлэл авч тайлбарласан нь судалгааны нэн үнэ
цэнтэй зүйл болж байгаа юм. XVIII-XIX зууны үед нэвтэрхий толь бичиг нь хөгжлийн хувьд түрүү
үеийнхийгээ бодоход шинэ шатанд орсон боловч тухай тухайн үеийнхээ үзэл суртлыг
номлох чиглэлтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Үүнд:1768 оноос эхлэн гарсан П.Ларуссын “XIX
зууны бүх нийтийн дэлгэр толь”, мөн “Америкийн шинэ
нэвтэрхий толь” зэрэг болно. Харин XIX зууны эцэс XX зууны эхэн үед
нийгмийн сэтгэлгээний дэвшил хөгжил, шинжлэх ухааны өрнөлтийн үр дүнд нэвтэрхий
толийн мянгаад жилийн түүхэнд эргэлт гарсан юм. Орос оронд нэвтэрхий толины
маягийн толь бичиг XVIII зууны үеэс буй болсон бөгөөд XVI-XVII зууны үед хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэхэд
зориулсан янз бүрийн ухааны ухагдахуун нэр томьёог тайлбарласан гар бичмэл
нэвтэрхий толь “Азбуковник” гэдэг нэрээр их өргөн дэлгэр гарч ирэх болжээ.
Харин октябрын хувьсгалын өмнө гарч байсан сонгодог сайн нэвтэрхий толь бичгийн
тоонд 1890-1907
онд гарсан үндсэн 82
боть, нэмэлт 4 ботиос бүрдэл
болдог. Ф.А.Брокгауз, И.А.Ефрон хоёрын нэвтэрхий толь, мөн Гранат нарын
нөхөрлөлөөс гаргасан 58 боть нэвтэрхий толийг зүй ёсоор дурдах хэрэгтэй. А.Гранат нарын толь
бичигт тухайн үедээ олон нийтийн сонирхол татсан бүхэл бүтэн зохиолыг ч багтаан
оруулж байжээ.
Нэвтэрхий толь бичиг нь нэгэн хэлний толь бичигт багтдаг.
Өөрөөр хэлбэл, нэвтэрхий толь бичгийн толгой үгийг тухайн хэлээр тайлбарласан
байдаг гэсэн үг. Одоо нэвтэрхий толь бичгийн бүтцийн талаар товч авч үзье.
Ерөнхий зүйлийг хамарсан нэвтэрхий толь бичгийн толгой үгэнд ер хүн бүхний
мэдэж байваас зохилтой, аж төрөхийн явцад өргөн тохиолдох бүх юмс, тухайлбал:
аль нэгэн юмс үзэгдэл хийгээд хийсвэр ухагдахуун заасан үгс; алдар суу бүхий хүмүүс; бас бус өнгөрөн улирсан түүхнээ холбогдох хүний нэр ус,
шинжлэх ухаан, улс төрийн сонгодог бүтээлийн нэр; шинжлэх ухаан техникийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нэр
томьёо, хэн бүхний мэдвээс зохилтой газар усны нэрс гэх мэт болно.
Харин салбар ухааны нэвтэрхий толь бичгийн толгой үг нь
ерөнхий нэвтэрхий толийнхийг бодоход хязгаарлагдмал байдаг бөгөөд зөвхөн тухайн
ухаандаа л холбогдох юм ухагдахуун, хүн, зохиол бүтээл, газар орны нэр ордог
байна.
Нэвтэрхий толь бичиг нь өврийн, ширээний гэх зэрэг өөр
өөр хэрэгцээний улмаас толгой үг, тайлбар нь товч дэлгэр янз янз байдаг.
Нэвтэрхий толийн зүйлийг дотор нь толгой үгийн байршлаар нь: үсэг дараалсан,
зүйл хуваасан гэж ялгаж бас болно. Олон улсын толь бичгийн түүхийг сөхөж үзвэл
баруун европт гол төлөв үсэг дараалсан, дорно дахины улсад их төлөв зүйл
хуваасан толины уламжлал давамгайлж байсан нь илэрхий харагдах бөгөөд харин
сүүлийн үеэс шинжлэх ухаан техникийн дэвшлийн шаардлагаас үсэг дараалсан толины
уламжлал голлох суурьтай болж байна. Зүйл хувааж толь бичиг зохиох нь тухайн
үгийг мэдэхгүй боловч учир холбогдол, төсөөр нь олоход хялбар зэрэг багагүй
давуу талтай байсан гэдгийг дурдалгүй орхиж бас болохгүй. Ийм ч учраас одоо
цагт учир холбогдол, төсөөр нь толь зохиож доторх үгийг нь цагаан толгойн
дэсээр байрлуулан хэрэглэх явдал үргэлжилж, харин мөн заримдаа зүйл хувааж
үйлдсэн нэрийн хэлхээ түүнийг орлох болжээ. Үүнээс гадна шинжлэх ухаан
техникийн хөгжлийн үр дүнд шинэ шинэ маягийн нэвтэрхий толь гарах болжээ.
Тухайлбал, өдгөө цагийн хүн төрөлхтөний хуримтлуулсан бүхий л мэдлэгийн үндэс
Британика (“Britanica”), Зөвлөлтийн их нэвтэрхий толь (“Большая Советская Энциклопедия”), Америкийн нэвтэрхий толь болон Францын “Ларусс” зэрэг
олон том толь бичигт орсон байдаг. Төсөрхөн Англид “Мэдэхгүй зүйлийн нэвтэрхий
толь” гарчээ. Энэ толь бичгийн редактор, зохиогч нар “бидний мэдлэг бол нууц нь
тайлагдаагүй эх захгүй их далайн дундах бяцхан арал төдий юм ” гэж тэмдэглээд
олон салбар ухааны 58 нэрт эрдэмтдийг татан оролцуулж шинжлэх ухаанд нууц нь
тайлагдаагүй тэр ч атугай, яаж судлахын ч аргыг нь олоогүй хийгээд сая тулгар
судалж эхлээд нэгэн тийш шийдэж ац хагалаагүй тухайлбал үлэг гүрвэл гэх мэт
олон амьтан мөхсөн жинхэнэ шалтгаан юу болох, одот ертөнцийн буй болсон учир
шалтгаан, өдгөө болтол тайлж уншиж дийлээгүй бичиг үсэг, соронзон хийгээд
зүүдний мөн чанар юу болох зэрэг олон асуудлыг оруулсан байна. Ийм толь бичиг
нь хүн төрөлхтөний мэдээгүй, шийдэж амжаагүй гол асуудлыг нэгтгэн нэгэн мөр
болгож гарган тавьж цаашдын нарийн судалгаанд зориулснаараа шинжлэх ухааны
өөдрөг ач холбогдолтой юм.
Хэлшинжлэлийн толь бичгийн зүйл
Хэлшинжлэлийн толь бичиг нь зорилго байдлаасаасаа болж
дотроо олон янз байдаг боловч тухайн хэлийг хэлшинжлэлийн үүднээс үгийн сангийн
судлалын түүхэн ба онолын салбарын хүрээнд судлагдахуун болсон байдгаараа нэгэн
нийтлэг талтай байдаг билээ. Ийм ч учраас нэвтэрхий толь бичгээс ялгарах гол
үндэс нь үүнд оршино.
Хэлшинжлэлийн толь бичиг нь нэвтэрхий толь бичгийг
бодоход өргөн олон нийтийг илүүтэй хамарсан байдаг. Өөрөөр хэлбэл, салбар
ухааны толь бичиг нь гол төлөв тухайн мэргэжлийн хүнд хэрэгтэй байдаг бол
хэлшинжлэлийн толь нь тухайн хэлээр ярилцагч боловсролтой хүн бүр, мөн тухайн
хэлийг үзэж судалж байгаа бүх хүмүүст өргөн хэрэглэгддэг гэсэн үг болой.
Хэлшинжлэлийн аливаа нэгэн толь бичиг бол тухайн салбартаа ямар нэгэн
хэмжээгээр хэвшүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь ч бичиг зохиолын хэлийг
улам боловсронгуй болгож олон нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх нэгэн
хэрэглүүр болж байдаг. Энэхүү онцлог нь хэлшинжлэлийн олон зүйлт толь бичгийн
бас нэгэн ерөнхий тал болж өгдөг. Харин хэлшинжлэлийн толь бичгийн дотор зөвхөн
энэ асуудалд зориулж зохиосон журамласан толь гэж байдаг. Иймэрхүү журамласан
толь бичиг нь тухайн үеийнхээ бичгийн хэлний үгийн санд өргөн хэрэглэгддэг
үгсийн утгыг тайлбарлахын сацуу тэдгээрийг
бичиг зохиолд хэрэглэхэд үгийн сангийн болон утга судлалын хэмжээ
хязгаарыг нарийн тогтоож өгдөг юм. Журамласан толь бичгийн сонгодог жишээнд,
хэдийгээр журамласан гэдэг үггүй боловч 1694 онд гарсан
“Францын дэлгэр их толь бичиг” мөн 1789-1794 онд гарсан “Оросын дэлгэр их толь” болон Зөвлөлт засгийн
үед гарсан толь бичгээс Д.Н.Ушаковын “Орос хэлний тайлбар толь” С.И.Ожеговын
“Орос хэлний хэлний толь” зүй ёсоор ордог. Журамласан толь бичиг зөвхөн үгийн
сан ба утгазүйн хязгаарыг тогтоогоод зогсдоггүй, тухайн хэлнийхээ найруулга (тогтмол бус өргөлттэй хэлэнд бол) өргөлт үг хувилах ёсыг нэгэн адил хэвшүүлэн журамладаг
үүрэгтэй байдаг.
Хэлшинжлэлийн толийг дотор нь: Нэгэн хэлний, Олон хэлний
гэж хувааж болно. Нэгэн хэлний толь бичигт тухайн хэлний үгийн сан гол нэгж
хэрэглэгдэхүүн болдог гэсэн үг. Харин хэлшинжлэлийн хүрээн дэх олон хэлний толь
гэдэг нь даруй орчуулгын толь юм. Гэвч хэлшинжлэлийн хүрээн дэх зарим нэгэн
толь нь дээр дурдсан хоёр хуваарийн аль алинд нь багтах ёсон буйг дурдах
хэрэгтэй. Үүнд: өвөрмөц хэллэгийн толь, эртний үгийн толь зэргийг дурдаж болох
бөгөөд тухайн хэлнийхээ хүрээнд уг үгийн утга учрыг уг хэлээр нь тайлсан байдаг
нь нэгэн хэлний хэсэгт хамаарах бөгөөд харин өөр нэгэн хэлээр хэрхэн буулгаж
орчуулан санааг нь гаргахыг үзүүлсэн байвал даруй олон хэлний тольд хамаарах
болно.
XVIII зууны үед томоохон гүрнүүд жижиг буурай улс орныг эзлэн
авах гэсэн нийтлэг зорилгын улмаас хэлшинжлэлийн түүхэн харьцуулсан арга хүчтэй
хөгжсөнөөр олон хэлний толь бичиг газар сайгүй гарах болсон бөгөөд үүний
сонгодог жишээ нь 272 хэлийг хамарсан П.С.Палласын “Бүх хэл аялгууны харьцуулсан толь” (1787-1789 онд хоёр ботиор гарчээ) болно. Улмаар олон улсын харилцааны хөгжлийн шаардлагаар
усан замын болон арилжаа худалдааны үгийг багтаасан дээр дурдсанаас ч олон
хэлийг хамарсан толь 1881 онд гарсан байна.
Олон хэлний буюу орчуулгын толь бичиг нь нийт олон түмний
хэлний боловсролыг дээшлүүлэн харь үгийг судлах, сурахад практик ач вс байдгаас
гадна хэд хэдэн хэлний үгийн утгыг дүйлгэн оноосон эрдэм шинжилгээний бүтээл
болдог юм. ЗХУ-д
гэхэд л хоёр хэлний толь бичгийн онол практикийн зарчмыг Л.В.Щерба “Орос- франц толь бичиг”-тээ боловсруулсан гэж толь зүйч нар үздэг юм.
Сүүлийн үест хэлний шинжлэлийн нарийн салбар ухаанд
зориулсан олон зүйл толь бичиг нь
“Лавламж толь” маягаар гарах болсон нь ихээхэн газар авчээ. Хэлшинжлэлийн
толь бичгийн дотроос нэлээд өргөн дэлгэрсэн гол хэдэн зүйл толь бичгийг жагсаан
үзүүлбэл:
Бичгийн хэлний толь, үүний жишээ нь “Словарь
современного русского литературного языка” Москва, I-III боть, 1950-1954
Давын өмнө хэрэглэгддэг үгийн толь, иймэрхүү толь бичиг нь нэгэн хэлний, хэдэн хэлний гэж
байж болно. Ийм толийн жишээ нь: В.С.Цетлин, “Словарь наиболее употребительных
слов французского языка”, Москва, 1969.
Дуудлагын толь, үүний жишээ нь “Русское литературноё ударение и
произношение, Опыт словарья-справочника”, поп ред. Р.И.Аванесова и С.И.Ожегова,
Москва, 1955.
Журамласан толь, энэхүү толь бичиг нь тухайн бичгийн хэлний дуудлага,
бичлэг, өргөлт найруулгын аяс өнгийг нэгэн мөр болгож журамласан байдаг юм.
Завхай Этгээд үг хэллэгийн толь, ийм толь бичиг нь ерөнхийдөө хоёр янз байдаг бөгөөд нэг
нь мэргэшлийн талын аман ярианы үг, түүний хувилбар зэргийн багтаасан байдаг.
Нөгөө нэг нь нийгмийн нэгэн бөлөг хүмүүсийн этгээд завхай үг хэллэгийг
багтаасан байдаг нь даруй найруулгын өнгө аясыг илрүүлэхэд хэрэг болдог байна.
Зохиолын хэлний толь, тухайн нэгэн зохиолын дотор хэрэглэгдсэн үгийн толь.
Зохиолчийн хэлний толь, энэ нь тухайн нэг зохиолчийн бүх зохиолд орсон үгийн
толь юм.
Зүйлчлэн сэдэвчилсэн толь, ийм толь бичигт толгой үг нь зүйл хуваасан маягтай
байрласан байдаг бөгөөд тухайн зүйл зүйлд холбогдох утгаар нь уг үгийг олохуйяа
хялбар болгосон байдаг нь манай монголын уламжлалт толь зүйн тогтолцоонд элбэг
тохиолддог зүйл хуваасан тольтой их л ойр юм.
Зүйр цэцэн үгийн толь, иймэрхүү толь бичигт зүйр цэцэн үгийг гол төлөв утгаар нь
хуваан байрлуулсан байдаг билээ.
Идэвхгүй буюу ховор хэрэглэгддэг үгийн толь, үүнд өдөр тутмын аж амьдралд төдий л их хэрэглэгддэггүй
үгийг багтаасан бөгөөд зарим тохиолдолд тэдгээр тийн ялгал, хувиллын дүрэм бус
хэлбэр зургийг хавсаргасан байдаг.
Идэвхтэй буюу олонтаа хэрэглэгддэг үгийн толь, үүнд өдөр тутмын аж амьдралд олонтаа хэрэглэгддэг үг,
түүний утгын нарийн ялгаа, салаа утга зэргийг багтаасан байдаг бөгөөд дотроо
орчуулгын ба нэгэн хэлний гэж ялгагдана.
Ижил үгийн толь, үүнд бичлэг дуудлага ижил үгсийг багтаасан байдаг.
Мэргэжлийн үгийн толь, ийм толь бичигт тухайн ямар нэгэн салбар ухаанд
харьяалагдах ажил мэргэжлийн үг, түүгээр илэрсэн утга санааг тайлбарласан
хийгээд өөр хэлээр хэрхэн дүйлгэж буулгаж болох зэргийг оруулсан байдаг.
Мэргэн үгийн толь, иймэрхүү толь бичигт түрүү түрүү үеийн эрдэмтэн мэргэдийн
хэлсэн оносон сургаал үг, эш үг зэргийг багтаасан байдаг бөгөөд тэдгээр нь олон
түмний дотор байнга шахуу хэрэглэгдэх болсон байдаг.
Найруулгын нарийн ялгаврын толь, ийм толь бичигт гол төлөв утгын нарийн ялгааг гаргаж ямар
нөхцөлд ямар утга санаа таарахыг заасан байдаг.
Нийлэмж үгийн толь, үүнд тогтсон нийлэмж үгийг толгой болгон оруулсан байх
бөгөөд гол төлөв найруулгын үүрэгтэй байдаг.
Нутгийн аялгууны толь, тухайн нэгэн хэлний нутгийн аялгууны өвөрмөц үгийг оруулж
утгыг нь тайлбарласан байдаг. Ийм толь бичиг нь дотроо бас хэдэн зүйл ялгаатай.
Тодорхой нэгэн нутгийн аялгууны толь, эсвэл нэгэн хэлний олон аялгууны толь гэж
ялгаж болно.
Нэгэн үндэст үгийн толь, энэхүү толь бичиг нь тухайн нэг хэлний хүрээнд үндэс
нэгтэй үгийг багц толгойд оруулаад тэдгээр ойр төстэй үгийг ямар нөхцөлд яаж хэрэглэдэг
учрыг тайлаад их төлөв жишээгээр нотолсон байдаг. Хоёр буюу түүнээс дээш төрөл
хэлний хүрээнд нэг үндэстэй үгийн толь байж болох бөгөөд мөн утгын ялгаа,
хэрэглэх хүрээг тайлбарласан байдаг. Үүнийг утгын ялгаврын толь гэж нэрлэх нь
бий.
Нэр томьёоны толь, шинжлэх ухаан техникийн олон салбарын нэр томьёог тус
тусад нь хамрах бөгөөд дотроо хэдэн янз байдаг. Үүнд зарим хэсэг нь орчуулгын,
нөгөө хэсэг нь тайлбар толь гэж хувааж болно. Бас заримдаа тайлбартай бөгөөд
орчуулгатай байх явдал ч бий. Сүүлийн үед олон улсын хамтын ажиллагааны
өсөлтийн дүнд олон хэлний тайлбартай толь ч олон гарах болсон.
Ойролцоо үгийн толь, тухайн нэгэн хэлний утга ойролцоо үгийг нэгэн толгойд
багтаан оруулж гол төлөв найруулгын үүрэг зорилтыг нь гаргана.
Өвөрмөц хэллэгийн толь, тухайн хэлний өвөрмөц хэллэгийг багтаан эсвэл эхний үгээр
нь, үгүй бол утгаар нь зүйл хуваан толгой болгодог зарчимтай.
Тайлбар толь, энэ толь тухайн хэлнийхээ гол үгийн санг багтаан, үгийн гол ба олон салаа
утга, түүний хэрэглэгдэх хүрээ, хэлзүйн онцлог зэргийг тайлбарласан байх бөгөөд
хуучин дан ганц нэгэн хэлний толь бичигт хамаарагдаж байснаа сүүлийн үеэс
тайлбар толийн зарчмыг олон хэлний толь бичигт давхар хэрэглэх болжээ. Орос
хэлний тайлбар толийн сонгодог жишээнд В.И.Далийн толь зүй ёсоор ордог. Монгол
хэлний хувьд тайлбар толь нэлээд эртний уламжлалтай, гол байрыг эзэлж байлаа.
Хэлшинжлэлийн толь бичгийн дотроос тайлбар толь онцгой байр суурь эзэлдэг.
Үүний учир нь тайлбар толь бичиг нь зөвхөн утгазүйн хүрээгээр хязгаарлагдахаа
больж, үсгийн дүрэм үгийн гарал , хэлц үг, зөв дуудлагын зэрэг хэлшинжлэлийн
толь бичгийн үүргийг их бага ямар нэгэн хэмжээгээр давхар гүйцэтгэх болсонд л
оршино.
Тонгоруу толь, тухайн нэгэн хэлний буюу тухайн нэгэн тулгуур эх бичгийн
үгийн санг хамаарч араас нь тонгоруулан толгойлсон байдаг. Ийм толь бичигт тэр
хэлний үгийн бүтэц буюу хэлбэр судлалыг шинжлэхэд нарийн тогтолцоотой
хэрэглэгдэхүүн болж өгдөг тул заримдаа хэлзүйн толь ч гэж нэрлэх нь бий. Үүнээс
гадна орчуулгын ажил, шүлгийн тогтолцоонд, тухайлбал сүүл холбоход их л хэрэг
болдог юм. Сүүлийн үед ийм толийн зорилго нь улам дэлгэр болж зөвхөн
тонгоруулан толгойлсон төдийгөөр хязгаарлагдахаа больж уг үгийн хэлзүйн үүргийг
нэгэн дор тодруулан өө болж байна.
Төсөөлөн сэдэвчилсэн толь, ийм толь бичигт тайлбарлан буй толгой үгтэй хамаатай
хийгээд тогтмол хэрэглэгддэг үгийг дотор нь зүйл хуваан оруулдаг. Энэ толь уг
хэлийг гадаад хүн үзэж сурах, гол нь бичихэд чухал авлага болж өгдөг. Ийм толь
бичгийн жишээнд франц хэлний Charles Maquet Dictionnaire
analogique (Paris,1973) толийг дурдаж болно. Ийм толь бол тухайн ард түмний
уламжлал, сэтгэлгээ, үнэлгээ зэрэг нарийн зүйлийг багтаахын хажуугаар харь хүн
тухайн хэлийг сайн сурахад үлэмжхэн ач холбогдолтой.
Түүхэн үгийн толь,
хэлний түүхэн
хөгжлийг гаргах зорилгоор үе үед холбогдох тулгуур бичгийн үгийн санг багтаасан
бөгөөд он цагийг нь мөн тэмдэглэсэн толь юм.
Утгын ялгаврын толь, ийм толь бичигт ойр төрөл хэлний үгийг багтааж тэдгээр
хэлэнд хэрхэн утга нь ялгаатай хэрэглэглэх байдлыг гаргасан байдаг.
Үгийн гарлын толь, тухайн хэлний
үгийн үүсэл гарлыг ийм тольд тайлбарласан байдаг.
Үгийн өргөлтийн толь,
энэ толь тогтмол
бус өргөлттэй орос зэрэг хэлэнд байдаг. Тэхдээ гол төлөв авиазүй ба хэлзүйн
заалтыг давхар хийсэн байдаг юм.
Үгийн үерлэг буюу давтамжийн толь, ийм толь бичигт тухайн хэлний үгийн сан дах үгийн олон
цөөн хэрэглэгдэх байдлыг гол төлөв тооцоолон бодох аргаар гаргасан байдаг.
Үгийн үндсийн толь, ийм толь бичигт нэг ба ойр төрөл хэд хэдэн хэлний үгийн
үндсийг багтаан утгыг нь тайлбарласан байдаг.
Үйл үгийн толь, ийм толь бичиг нь тухайн хэлний үйл үгийн хувиллыг
гаргана. Гол төлөв дүрэм бус үйл үгийн хувилах байдлыг онцлон үзүүлэх зорилго
тавьдаг.
Харь үгийн толь, тухайн хэлэнд хэрэглэгдэж байгаа харь гаралтай үгийг
багтаан тайлбарласан байдаг бөгөөд угтаа чухам ямар хэлний ямар утгатай үг
болохыг нь хадаад одоо ямар утгаар яаж хэрэглэдэг байдлыг нь тайлбарласан
байдаг юм.
Холболгын толь, энэ нь тухайн хэлний шүлгийн байгууламжийг судлахад
зориулж шүлэглэх ёсыг үзүүлсэн толь байдаг.
Хураасан үгийн толь,
энэ толь нь нэг
хэлний ба олон хэлний гэж ялгаатай байдаг. Тухайн хэлэнд хэрэглэгддэг хураасан
үгийг задлан тайлбарласан буюу нөгөө хэлэнд хэрхэн хураадаг ёс зүйтэй оноон
дүйлгэсэн байдаг.
Хүн ба газар усны нэрийн толь, ийм толь нь дотроо бас л хэдэн зүйл ялгаатай. Үүнд хүний
нэрийн толь бичгийн тухайд л гэхэд нэгэн
хэлний нэрийг нөгөө хэлэнд хэрхэн оноох ёсыг гаргасан олон хэлний толь байхын
зэрэгцээ бас тухайн хэлний нэр усын үүсэл гарал, утгыг тайлсан нэгэн хэлний
толь гэж байдаг. Газар усны тольд ч гэсэн ийм ялгавар бий.
Хэлзүйн толь, тухайн хэлний үгийн хувирал хийгээд хэлзүйн олон хэлбэр
хэрхэн үүсэх байдлыг бүлэглэн тайлбарласан толь. Ийм зарим тольд толгой үгээ
тонгоруулан байрлуулсан байх нь ч бий.
Хэлц үгийн толь, нь нэгэн хэлний буюу тухайн хэлний хэлц үгийг
тайлбарласан байхаас гадна олон хэлний, тухайлбал нэгэн хэлний хэлц үгийг нөгөө
хэлний ямар хэлц үгтэй дүйхийг гаргасан орчуулгын толь байж болдог.
Цэцэн үгийн толь, нэгэн хэлний буюу уг үгээ тайлбарласан толь байхаас гадна
нөгөө хэлэнд хэрхэн орчуулж дүйлгэхийг оноосон олон хэлний толь байж болдог.
Шинэ үгийн толь, нь шинжлэх ухааны нарийсан хөгжих ёсон, техникийн
хөгжлийн үр дүнд шинэ үг, нэр томьёо гардаг бөгөөд түүнийг нэгтгэн утгыг нь
тайлбарлахын зэрэгцээгээр бас орчуулгын толины хүрээнд ч ашиглагдах явдал бий.
Эртний үгийн толь нь нэгэн хэлний ба олон хэлний толь бичгийн хүрээнд
багтаж болдог. Түүхэн тольтой их ойр.
Эсрэг үгийн толь нь тухайн хэлний үг ийг эсрэг утгат үгтэй нь нэгэн
толгойд оруулах бөгөөд сүүлийн үед ийм толь бичгийн хэрэглэгдэхүүн зарчмыг
тайлбар тольд давхар хэрэглэх нь их болжээ.
Эш үгийн толь бичигт тодорхой хэлсэн эзэнтэй, оновчтой сэцэн тэргэн эш
үгийг зүйл хуваан оруулсан байдаг.
Олон хэлний буюу орчуулгын
толийн зүйл
Монгол толь бичгийн дотор гол байр эзэлдэг толь бол уламжлалын хүрээнд ч
тэр, орчин цагийн монгол хэлний толь зүйд ч тэр олон хэлний буюу орчуулгын толь
болно. Уламжлалт тользүйн хүрээнд авч үзвэл монгол хэлийг дорно дахины хэлтэй
онолдуулсан толь голлож байсан билээ. XIX зуунаас Европ дахинаа монголын л гэдэг ухаан буй болоход
түүний үндэс суурийг оросын эрдэмтэн нар голлон тавилцаж уг ухааны гол
ухагдахуун нь давын өмнө монгол хэл болж улмаар монгол хэлний үгийг европ
зүгийн хэлний онолдох үгтэй дүйлгэх шаардлага эрхгүй гарч ирсэн нь монгол
хэлний орчуулгын толийн хөгжилд нэгэн шинэ үеийг нээсэн гэж хэлэх бүрэн
үндэстэй юм. Монгол хэлний үгийг европ зүгийн хэлтэй дүйлгэсэн анхны толь гэвэл
XIX
зууны гучаад онд гарсан Я.Шмидтийн Монгол-герман-орос
гурван хэлний толь бөгөөд энэ нь О.Ковалевскийн Монгол-Орос-Франц толь,
К.Ф.Голстунскийн “Монгол-Орос толь” гарахын угталга болсон билээ.
Монгол хэлний орчуулгын толийн хүрээнд 1990 он хүртэл орос хэл гол байр
эзэлсээр иржээ. Иймд монгол орос хэлний толь бичиг их бага янз янзын хэмжээгээр
олон удаа гарсан тул тэдгээд олон толиос тоймтой голыг нь авч ярихад хүрч
байна. А.Лувсандэндэвийн ерөнхийлөн редакторласан 22000 орчим үгтэй
“Монгол-Орос толь” бол БНМАУ-д гарсан анхны монгол орос томоохон толь болсон
юм. Энэхүү толь нь монгол үгийн нийт олонд өргөн хэрэглэгддэг гол бас салаа
утгыг хамарч тухай бүрт нь холбогдох жишээг оруулахыг эрмэлзжээ. Уг тольд дээр
өгүүлсэн зарчмаар орос хэлний тэмдэг үг буюу хүртээл нэртэй дүйдэг монгол үгийн
харьяалахын тийн ялгалын хэлбэрийг бие даалган толгой үг болгож оруулсан
нь онцлог байжээ.
Үгийн санг
нарийвчлан авч үзэх:
Монгол нэр томьёоны үгийн санг нарийвчлан авч үзвэл асар олон бус боловч
монгол хэлний ёсзүйд нийц муутай, нуршсан зэрэг дутагдал бийг хүлээн зөвшөөрөх
хэрэгтэй. Юуны өмнө тэмдэглэхэд ийм дутагдлын тоонд европ хэлний нэр үгээс
бүтсэн нэр томъёог монгол хэлэнд зөвхөн нэг үгээр оноож өгөхдөө –лт, –лга,
-лага, -тал зэрэг нэр үг үүсгэх дагавраар бүтсэн баахан олон нэр үг зохиогдож
буй болж зарим нөхцөлд монгол хэлний найруулга зүй, хэлний гоозүйд нийцэхгүй
байгаа явдал болно. Үүний учрыг тайлбарлахад европ зүгийн хэлэнд юмыг нэрлэхдээ
нэр дохиог давуу хэрэглэдэг байхад монгол хэлэнд нэрийн хажуугаар нэршсэн үйл
дохиог европын хэлтэй харьцуулахад үлэмж илүү хэрэглэдэг онцлогоор
тайлбарлагдана. Бас нэг зүйл гэвэл нөхцөл үйл үгийн үйлт нэрээс ялгарах гол
ялгаа бол нөхцөл үйл үг нь нэршсэн үйл үг, үйл үгийн өмнө тодотгон ордог. Гэтэл
нийлмэл үгээр нэр томьёо тогтоохдоо энэ зарчмыг зөрчих явдал цөөн бус
ажиглагдаж байгаа нь нийлмэл үгээр нэр томьёо тогтоох зарчимд цаашид анхаарах
шаардлага гарч ирж байгаа явдал юм.
Жишээ нь: Зохион байгуулах, тойрон аялах гэж болно. Харин зохион байгуулагч, тойрон аялал гэж
хэлж бичих нь идэн хоол, уун цай гэдэггүйтэй адил монгол хэлний зүйд харшилж
байгаа бас бус тохиолдлууд байх юм.
Монгол хэлний тользүйн уламжлал
Монгол хэлний толь бичгийн уламжлалын түүхийг сөхвөл бас
ч тийм наанагүй бөгөөд бидэнд одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний гэгдэх
баримтаас үзвэл “Төрийн хэлээрх олон зүйл нэрийн толь бичиг гурван дэвтэр”
хамгийн эртнийх нь болж байгаа юм гэсэн үндэслэл бас байдаг юм байна. Нэлээн дээр
цагаас эх авч уламжилсаар ирсэн монгол толь бичгийн зүйлийг 1921
хүртэл дүгнэн авч ерөнхийдөө хоёр зүйлд хуваагдаж байна.
Үүнд тухайн цаг үеийнхээ онцлогоос болж төрийн номын хэлний толь бичиг, шашны
номын хэлний толь бичиг гэж байсан бөгөөд үүнтэй дам уялдаж орчуулгын уламжлал
ч мөн л ийм хоёр ангид хуваагдаж байсан ажээ. Энэхүү ялгаа нь толь бичгийн
хувьд ч мөн орчуулгын ном зохиолын хувьд ч гадна хэлбэрээс нь хараад л энэ чинь
төрийн ном байх нь, тэр чинь шашны чанартай ном зохиол байх нь байна шүү гэдэг
ялгаа үзсэн хүн бүхний нүдний өмнө бэлхэнээ үзэгдэх уламжлалыг буй болгожээ.
Энэ нь гол төлөв төрийн чанартай номыг дэвтэрлэж товхидог, шашны чанартай номыг
сударчилдаг байсан заншилтай шууд холбоотой болно.
Эхний анги буюу
төрийн номын хэлний толь бичигт монгол хэлний толь эн тэргүүлэхийн хамт, монгол
төвд, мөн улс төрийн шалтгаанаар нангиад хэлний толь бичиг голлох байранд
байснаа XVII зууны сүүл үеэс монгол манж хэлний толь бичиг зонхилох
суурь эзлэх болсон боловч төвд нангиад үгийг хавсаргах нь бас л хэвээр байсан
байна.
Толь бичгийн зүйл
Word
family
A group of words related by derivational history
and/or morphological structure.
Үгийн үүр
Үгийн сан нь үгийн
гарал үүслийн түүх болон үгзүйн дүрмийн бүтэцтэй холбогдсон байдаг.
Lemma
The relationship of the lemma in the reference work
are two-way:
within the overall (e.g. alphabetical) MACROSTRUCTURE it constitutes the point
of ACCESS where the compiler can place and the user can find the information
listed: within the
MICROSTRUCTURE it establishes the ‘topic’ on which the rest of the entry is a
‘comment’, e.g. the definition of the HEADWORD. Some authorities favour
icluding all information preceding the definition whiding the notion of the
lemma, i.e.
Гарчиг, оршил, өмнөх үг
Оршил хэсэг гэдэг
нь илгээмжийн (refence) ажиллагааны бүтцэд хамаарч толийн зүйл буюу өгүүллийн байршлыг зааж байгаа
байрлалыг хэлдэг. Илгээмжийн ажиллагаан дахь оршил хэсгийн ажил нь 2 хэсэгтэй
байна. Цагаан толгойн дарааллаар эх
бүтцийн үүсгэдэг. Толь зохиогч бол жагсаалт хийсэн мэдээлллийг байршуулж,
хэрэглэгч тухайн тухайн мэдээллийг олж чадах хүрэхүйн цэгийг бүрдүүлж байдаг.
Хүрэхүйн цэг гэдэг нь тухайн толийн илгээмжийн ажиллагаанд мэдээлэл байршиж
болох харьцангуй хялбар шинжийг хүрэх цэг гэдэг. Хүрэх цэг бол толгой үг нь
илэрхий харагддаг цагаан толгойн дарааллаар байна. Thesaures
/утгын оронгоор/-ийн толинд бол хүрэхүйн цэг нь бол сэдвийнхээ бүлгээр
байдаг. гэтэл толийн бага бүтцэд /micro
structure/-ийн сэдвийн
хэсгийг бүрдүүлдэг. Харин оршил хэсэг lemma –ийн үндсэн хэсэг нь өгүүлэлд тайлбарын хэсгийг
бүрдүүлнэ. Үүнийг толгой үгийн тодорхойлолт гэж нэрлэдэг. Зарим судлаачид
толгой үгийн тодорхойлолтын урд хэсэгт байгаа бүх мэдээллийг lemma-д оршил хэсэгт багтааж үздэг. Хэлзүй дуудлага гэх мэт
хэлбэрийн шинжийг багтаадаг. Зарим
судлаачид lemma –г
толгой үг, тэр ч бүү хэл толийн зүйл, өгүүлэлтэй адилтгадаг.
Head
word
Толийн зүйл буюу
өгүүлэлтэй холбож үзэх чухал зүйл нь толгой үг юм. Толийн зүйлийн эхэлж байгаа
толийн бүтцийн байрлал буюу lemma /оршил хэсэг/-т зориулж сонгогдох үг, хэлхэцийн хэлбэр
юм. Тользүйн практикийн хувьд толгой үгийг тод хар үсгээр эсвэл доороо
зураастай үсгээр тэмдэглэдэг. Эсвэл үгийн хувилбарууд хэрхэн ялгах /жишээ нь:
ижил үгийг тэмдэглэхэд том жижиг үсгээр ялгах, үгийн олон утгад дэд толгой
хэрэглэх гэх мэт/.
Гэхдээ тогтонги
хэлбэр /
Canonical form/гэж байна.
Тогтонги хэлбэр гэдэг нь толийн зүйл буюу өгүүллийн толгой үг болж байдаг үг
хэлхэцийн янз бүрийн хувилбаруудыг нэгтгэж байдаг үндсэн хэлбэр юм. Толийн
зохиогч болон хэрэглэгчид нь тухайн
толинд багтаж орж байгаа үгийн үндсээс ямар залгавар бол тустай бичигдэх тухайд
стандартчилагддаг журмыг дагадаг.
Толгой үг нь их
бага бүтцийн чухал холбоог бий болгодог. Өрнө дахины толийн хамгийн түгээмэл
хэлбэр нь цагаан толгойн үгийн жагсаалт юм. Цагаан толгойн толгойн үгийн
жагсаалт гэдэг нь толгой үг байршуулж ббайгаа нэгэн хэлбэр бөгөөд толийн эх
бүтцийн үндсэн бүрдүүлэгч юм. Толь буюу илгээмжийн ажиллагааны өмнөх дунд
хэсэгт нэмэлт хэрэглэгдэхүүн багтаж орж болно.
Reference
unit
Толийн зүйлтэй
холбогдох дараагийн бүтэц нь толийн илгээмжийн нэгжийн дотоод зохион байгуулалт
юм. Толийн
илгээмжийн нэгж гэдэг нь тухайн толь буюу илгээмжийн ажиллагаанд мэдээллийн
хадгалах үндсэн арга юм. Илгээмжийн нэгжийг толинд толийн зүйл, нэвтэрхий толинд
өгүүлэл, нэр томьёоны толинд бүртгэл гэж
нэрлэнэ. Илгээмжийн цөм нь lemma юмуу оршил хэсэгт болж байдаг.
Дээр өгүүлсэнчлэн
толийн их бүтэц (macro
structure) гэдэг нь үгийн
дэлгэрэнгүй жагсаалт болж байдаг. Харин бага бүтэц (micro
structure) нь бол толгой үгийн
нарийвчилсан мэдээллийг агуулж байдаг. Үүнд хэлбэрийн, утгазүйн чанаруудыг
тайлбарлана. /бичлэг дуудлага гэх мэт./
Хэрвээ толгой үг нь
нэгээс илүү тооны утгатай байх юм бол энэхүү утгатай холбоотой мэдээллийг дэд
толгой sub- entry хэсэгт багтааж өгдөг. Толь буюу илгээмжийн ажиллагуудыг
ангилах хэв маягийн үүднээс толийн хэвшинжүүдийг ялгадаг. Ерөнхий ба тусгай
илгээмжийн хэв маягийн ажиллагаа гэж ангилна. Мэдээллийн талаас: хэлний,
баримтын гэж ангилна. Илгээмжийн
ажиллагаа гэдэг бол аливаа мэдээллийг хүн харьцангуй хурдан олж авах хадгалахад
хүргэдэг хэвлэгдсэн ном комьпютерийн softfare буюу мэдээлэл гэх мэтийн бүтээлийг хэлдэг.
Macrostructure
The overall list structure which allows the compiler
and the user to locate information in a REFERENCE Work. The most common format
in Western dictionaries is the alphabetical WORDLIST ( although there are other
ways of ordering the HEADWORDS, e.g. thematically, chronologically or by
frequency ), which constitutes the central. This can be supplemented by OUTSIDE
MATTER in the front, middle or back of the work.
Их бүтэц
Дэлгэрэнгүй
жагсаалттай бүтэц нь эмхэтхэгч болон хэрэглэгчийн тайлбар хийх ажилд мэдээлэл
байршуулдаг. Барууны толинуудын хамгийн түгээмэл хэлбэр нь Цагаан
толгойн дарааллаар байршуулсан үгийн жагсаалт
(Толгой үгийг ангилах зарим аргууд, сэдвийн хувьд, дарааллынх нь хувьд, давтамжийнх нь хувьд гэх
мэт ) гол хэсгийг бүрдүүлдэг. Ажлын буюу толийн хамгийн арын
хэсэг, дунд хэсэг, нүүрэн буюу эхний хэсэгт
нэмэлт бусад зүйлүүдээр ч баяжигддаг.
Microstructure
The internal design of a REFERENCE UNIT. In contrast
to the overall word-list (MACROSTRUCTURE), the macrostructure provides detailed
information about the HEADWORD, with comments on its formall and semantic
properties (spelling, pronunciation, grammar, definition, usage, etymology ).
If the headword has more than one SENSE, the information is given for each of
these (SUB-LEMMA).
Бага бүтэц
Тайлбар нэгжийн
дотоод хэлбэр. Үгийн дэлгэрэнгүй жагсаалтын эсрэгээр, их бүтэц толгой үгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл
өгдөг. Толгой үг нь тайлбарууд, утгын шинж чанарууд (дуудлага, галиг, дүрэм, тодорхойлолт, хэрэглээ, үгийн
гарал).
1 дүгээр бүлэг: Монгол-Гадаад толийн монгол толгой үгийн сангийн бүтэц, аргазүй
1.1 Үндсэн бүтэц
1.3
Араб тоогоор дугаарлах
1.4
Бодитой утга, хийсвэр утга, шилжсэн утга
1.5
↑ Харна уу гэсэн заалт
1.6 Давхар цэг:
1.7 Товчилсон үг
1.8 Толь бичгийн
зүйл
Тухайн тольд үгсийг байршуулах явдал нь
цагаан толгойн дарааллаар байж болно. Агуулгын үүднээс утгаар нь байрлуулдаг.
Толийн байгууламжийн чухал асуудал бол ижил үг, үгийн олон утгын ялгах явдал
байдаг. Үгийн олон утгын хувьд зүйлээр нь байршуулах нь бий. Тольд байгаа
утгууд нь шатлалын дагуу ба шатлалын бус байдлаар байршина. Утгын дэс дарааг
тодорхойлоход
Үүргийн зарчим
Хэрэглээний зарчим
Логикийн зарчим гэж хуваана.
Тэмдэглэгээнүүд
бол найруулгазүйн түвшнийг тодорхойлж өгнө. Цаашлаад илэрхийллийн өнгө аясыг
тодорхойлно. Хэлний жишээнүүд болон хавсралт хэсэг нь тухайн хэлэнд байгаа үг
утгыг нотолдог. Тольд орж байгаа хэлц үгийг холбогдох үгтэй нь цуг үзүүлдэг.
Тольд үгийн сангийн хам болоод угсарсан, зэрэгцсэн харьцаа илэрнэ. Толийн зүйл
гэдэг бол толийн хэрэглэгчдэд маш чухал. Толийн зүйлийн бүрдүүлбэрүүдийн бүтэц
бол тухайн толийн нэгжүүдийг обьектив нийлмэл шинж, олон тооны үгийн сангийн
нэгжийн одоо үеийн байдал түүхэн хэтийн төлөвийнхөө дагуу ил тод байх цогц
судлагдахуун юм. Толийн зүйлийн хувьд нэг талаас тухайн хэлний үгийн сангийн
тогтолцоог бүхэлд нь товьёолон бичих, нэг талаас төрөл зүйлийн товч хураангуй
байдлыг заадаг.
1.1 Үндсэн бүтэц
Толгой үгийн сангийг бүрэлдүүлэгч нэгжээ үндсэн толгой үг, дэд толгой
үг хэмээн ангиллаа. Үндсэн толгой үгэнд үндсээрээ байгаа үгсийг оруулсан
бөгөөд дэд толгойд нэгэн ойлголт ухагдахууныг заах нийлэмж үг, тогтсон нэр
томъёо багтаалаа.
Толийн толгой үг /зарим тохиолдолд заалт хадаж/ орчуулга, уг үгтэй
холбогдох жишээ үг өгүүлбэр, өдөр тутмын ярианы хэллэгүүдийг үргэлжлүүлэн оруулж, үүний дараачаас дэд толгой үгийг
сондгой мөрнөөс мөр тэтгэн жагсаалаа.
айлчлал(үндсэн толгой үг)орчуулга: ~ хийх(жишээ) орчуулга,
~ цуцлах(жишээ) орчуулга,
Өнөөдөр ерөнхий сайд ОХУ-д ~ хийв(жишээ өгүүлбэр) орчуулга
албан ёсны айлчлал (дэд толгой) :орчуулга
дагалдах айлчлал (дэд толгой) :орчуулга:
дээд зэргийн айчлал
(дэд толгой) :орчуулга
засгийн газрын төлөөлөгчдийн айлчлал (дэд толгой) :орчуулга
нөхөрсөг айчлал (дэд толгой) :орчуулга
найрсаг айлчлал (дэд толгой) :орчуулга
сайн санааны айчлал
(дэд толгой) :орчуулга
төрийн айлчлал (дэд толгой) :орчуулга
хуваарьт айлчлал (дэд толгой) :орчуулга
хувийн айлчлал (дэд толгой) :орчуулга
1.2 Ром тоогоор дугаарлах
Орчин цагийн монгол хэлний адил бичлэгтэй, утга өөр үгсийг ром тоогоор
дугаарлаж тус бүрийн тайлбарыг бичиж хаалтад оруулсан болно.
алд(үндсэн толгой үг): I (уртын хэмжүүр) орчуулга
алд дэлэм(дэд толгой) : орчуулга
алд хэр(дэд толгой): орчуулга
мухар алд:
(дэд толгой) орчуулга
*үзүүр алд алдыг нь аваад дэлэм
дээр, атгыг нь аваад чимх дээр(дэд толгой): орчуулга
*ахаа алд хүндэл(дэд толгой): орчуулга
II (орчим
барагцаанд) орчуулга, Яг үдийн ~ хоёулаа хот руу хөдөлнө шүү(жишээ өгүүлбэр). орчуулга
1.3 Араб тоогоор дугаарлах
Толгой үгийн салбар утгуудыг
тус бүрд араб тоогоор дугаарлан бичиж тайлбар, дэд толгой, жишээг хадаж өгөв.
алдуул адуу(дэд толгой үг): орчуулга
алдуул мал(дэд толгой үг): орчуулга
алдуул малын хашаа(дэд толгой үг): орчуулга
*алдуул
үг аюултай(дэд толгой үг): орчуулга
1.4 Бодитой утга, хийсвэр утга, шилжсэн
утга
Үгсийн дотор салаа утгыг
байрлуулахдаа бодитой утгыг эхэнд нь, дараагаар нь утга холдох дарааллаар хийсвэр
утгыг нь, түүний хойно шилжсэн утгыг нь араб тоогоор дугаарлан оруулсан.
аарцаг(үндсэн толгой үг) ① (яс)
аарцаг дурандал(дэд толгой үг): орчуулга
аарцаг яс(дэд толгой үг): орчуулга
аарцаг бэхлэлт(дэд толгой үг): орчуулга
аарцаг нөхөн сэлбэлт(дэд толгой үг): орчуулга
аарцаг хэмжигч(дэд толгой үг): орчуулга
аарцагны булчин(дэд толгой үг) :орчуулга
аарцагны гиваан(дэд толгой үг): орчуулга
аарцагны зураг авалт(дэд толгой үг): орчуулга
аарцагны тэнхлэг(дэд толгой үг): орчуулга
аарцагны хөндий(дэд толгой үг): орчуулга
аарцагны цагариг(дэд толгой үг): орчуулга
аарцагны яс(дэд толгой үг): орчуулга
②
шилж. (хайчны бариулын уулзвар хэсэг)
орчуулга
хайчны аарцаг(дэд толгой үг): орчуулга
1.5 ↑ Харна уу гэсэн заалт
Голдуу нэр томьёоны чанартай үг
тухайн гадаад хэлээрээ бас монгол үгээр хэрэглэгдэх нь түгээмэл байдаг. Тийм
тохиодолд гадаад толгой үгийн ард уг
тэмдэгтийн хамт монгол орчуулгын үгийг нь хадлаа. Монгол орчуулгын үг нь цагаан
толгойн дэс дарааллаараа үндсэн толгой үгд байх төдийгүй жишээ тайлбар хэлц
хэллэгүүд бас багтсан байх болно.
контейнер(үндсэн толгой үг): ↑чингэлэг(үндсэн толгой үг)
чингэлэг(үндсэн толгой үг): орчуулга, ~т хийх(жишээ) орчуулга
чингэлэг
тэрэг(дэд толгой үг): орчуулга
чингэлгийн наймаа(дэд толгой үг): орчуулга
модон чингэлэг(дэд толгой үг): орчуулга
Нэг үгийн өөр өөр хувилбарыг
тус тус толгой үг болгоод тэдгээрийн дотроос хамгийн түгээмэл хэрэглэгддэг
үгэнд тайлбар орчуулга, холбогдох жишээг дагалдууллаа.
гуйланчин(үндсэн толгой үг):
↑гуйлгачин(үндсэн толгой үг)
гуйлгачин(үндсэн толгой үг): орчуулга, ~ болох(жишээ) орчуулга
гуйлгачин
түүлэгчин(дэд толгой): орчуулга
1.6 Давхар цэг:
Өгүүлбэрийн дотор дангаараа биш гагцхүү холбогдох үгтэй
нийлж байж хэрэглээнд ордог үгийг
дангаар нь толгой үг болгон ард нь давхар цэг тавин мөр тэтгэн уул холбоо үгийг
бичиж, орчуулан холбогдох жишээ сэлтийг оруулав.
начир(үндсэн толгой үг): орчуулга
учир начир(дэд толгой үг): орчуулга, ~ нь олдох (жишээ) орчуулга
1.7 Товчилсон
үг
Толийн зарим нэг үгэнд
холбогдох заалтуудыг хийж өгсөн.
авто. Автомашин
аман зох. Аман зохиол
ан. Ангийн нэр томьёо
антро. Антропологи, хүн
судлал
архео. Археологи
аялãà. Аялга үг
биезүй. Бие бүтэц,
анатоми
био. Биологи
бичиг. Бичгийн хэлнээ тохиолдох үг
бөө. Бөө мөргөл
гео. Газар зүй, газар судлал
гүн ух. Гүн ухаан
бүдүүлэг. Бүдүүлэг үг
хэллэг.
даг. Дагавар үг
дай. Дайвар үг
дип. Дипломатын нэр томьёо
домог. Домог судлал, үлгэр домог
доромж. Дорожилсон утга,
доромжилсон үг
ерөөл. Ерөөлийн үг
ёгт. Ёгт нэр, ёгтлол
ёж. Ёжилсон утгатай
зур. Уран зураг
зурхай. Зурхай судлал
зүйр. Зүйр үг
кино. Кино.
комп. Компьютер
логик. Логик
мал эмнэл. Мал эмнэлгийн нэр томьёо.
мате. Математик, тооны ухаан
монг.бичг. Монгол бичгийн
мэдээлэл зүй. Информатик
мэргэн. Мэргэн үг
нутг.аялгуу. Нутгийн аялгуу
нян. Нян судлал
нэр. Нэр үг
од.орон. Одон орны судлал
оньс. Оньсого
радио. Радиотехник
сансар. Сансарын нэр томьёо
санхүү. Санхүүгийн нэр
томьёо
спорт. Спортын нэр томьёо
сул. Сул үг
сургаал. Сургаал үг.
теле. Телевизийн нэр томьёо
тех. Техникийн
нэр томьёо
тогл. Тоглоом
тоо. Тооны нэр
төл. Төлөөний үг
түүх. Түүхэн үг, түүхийн нэр
томьёо
тэм. Тэмдэг нэр
тээвэр. (Авто, агаарын, төмөр
замын)
угсаа. Угсаатны судлал.
у.т. Улс төр
ур.барилга. Уран барилга.
урга. Ургамал зүй, ургамал
судлал
утга зох. Утга зохиол
уурхай. Ул уурхай
үйл. Үйл үг
үйлд. Үйлдвэр
үл.тааш. Үл таашаасан, үл ойшоосон утга
физик. Фикикийн нэр томьёо,
бодосын зүй
х.а.а. Хөдөө аж ахуй
хараал. Хараалын үг
харилцаа. Харилцаа холбоо
хими. Химийн нэр томьёо
холбоос. Холбоос үг
хүнс. Хоол хүнс.
хорш. Хоршоо үг
хөгжим. Хөгжмийн нэр
томьёо.
хууль. Хууль зүй, хуулийн нэр томьёо
хууч. Хууч үг.
хуучир. Хуучирсан үг, хэллэг
хүндэт. Хүндэтгэлийн үг хэллэг
хэвлэх. Хэвлэх үйлдвэр
хэл.зүй. Хэл зүй
хэл.шинж. Хэл шинжлэл
хэмжих ух. Хэмжих ухаан, геометр
цаг.уур. Цаг уурын судлал, цаг
уурын нэр томьёо.
цахил. Цахилгаан
цэцэн. Цэцэн үг
цэрэг. Цэргийн нэр
томьёо
цээр. Цээрлэн нэрлэх
чимээ. Дуу чимээ
дуурайсан үг
шашин. Шашны нэр томьёо
шилж. Шилжсэн утга.
шог. Шог утгатай үг хэллэг
э.з. Эдийн засгийн нэр томьёо
эер. Эерүүлэл
эрдэс. Эрдэс судлал
эрдэнэ. Үнэт эрдэнийн чулуу
эрхэм. Эрхэмсэг найруулга.
этгээд. Этгээд үг хэллэг
яриа. Ярианы үг хэллэг
яруу. Яруу найргийн үг
2 дугаар бүлэг: Монгол Гадаад хэлний толийн монгол толгой үгийн сангийн үг сонголт,
бүрдүүлэлт
2.1
Нэр үг
2.2 Хоршоо үг
2.3 Үйл үг
2.4 Тэмдэг нэр
2.5 Тооны нэр
2.6 Орон цагийн нэр
2.7 Төлөөни й
үг
2.8 Хэлц үг
2.9 Шинэ үг хэллэг
Аливаа толь бол толийн хэв
шинж багтаамжтай холбогдох тодорхой ойлголтуудаар илэрч
байдаг. Цаашлаад тольд илэрдэг үгийн сонголтууд буюу янз бүрийн тользүйн
хэмжигдэхүүнийг боловсруулах явдал чухал байдаг. Толийн үзэл ойлголт нь толийн
бүтцэд далд байдлаар агуулагдахаас гадна толийн өмнөх үгэнд ил байдлаар
илэрхийлэгдэж болдог. Толийн хэмжигдэхүүн бүр тользүйд бол өөрийн сонголтоо
тодруулж байдаг. Толийг зохиоход үг сонголтын асуудал буюу толиор өгөгдөх
мэдээлэл толийн харьцаа гэсэн зүйл урган гардаг. Тухайн тольд нэгжүүдийг
боловсруулах багтаах сонголтын үүднээс толийг хоёр хуваана.
v Өргөн хүрээний толь- олон тооны нэгжүүдийг багтаах
v Хязгаартай буюу сонголтын толь
Үгийн сонголт, үгийн тухай мэдлэг мэдээлэл нь тользүйчдийн загвар болгож
байдаг аман ярианы хэв маяг, эх бичвэрүүдийг задлан шинжилгээн дээр илэрдэг.
Толийн зүйл буюу толийн үүр нь толийн бага бүтцийг төлөөлж байдаг. Толийн
баруун хэсгийг тайлбарлагдаж байгаа хэсэг, зүүн хэсгийг тайлбарлаж байгаа хэсэг
гэж бүтэцчилж болно.
Толийн зүүн хэсэг нь боловсруулах нэгжийг агуулж байдаг. Тухайн толгой үг
гэдэг бол тухайн зүйлд байгаа уугуул хэлбэртэй үгийг хэлж байгаа юм. Толийн
баруун хэсэг буюу тайлбарлагдаж байгаа хэсэг нь төрлөөс хамаарч өөр өөр
бүтэцтэй байж болно. Орчуулгын, толийн баруун хэсэг бол орчуулга, тайлбар,
галигийн хэлбэртэй байж болох эквивалент буюу тэнцүү шинжтэй. Тайлбар орчуулга
нь жишээ тэмдэглэгээгээр илүү нарийвчлагддаг.
2.1 Нэр үг
Орчуулгын толийн монгол толгой үгийн хэлзүйн бүтэц нь дан ганц нэр үгээр
толгойлуулах нь хэт дутагдалтай тул холбоо үгийн түвшинд толгой үгийг авах
шаардлагатай байгаа юм. Ч.Ганхуягийн Монгол-Англи толь 150,000 толгой үгтэй гэх
бөгөөд холбоо буюу нийлэмж үгийн бүтцийг давхар тоолсонд байгаа юм. Зөвхөн
мэргэжлийн үг хэллэг, нэр томьёог л нийлэмж хэлбэрээр оруулах нь мэргэжлийн бас
мэргэжлийн бус үг хэллэгээр орчуулга хийх орчуулагч нар хэт дутагдалтай юм.
Холбоо буюу нийлэмж үгийг чөлөөт холбоо үг, чөлөөт бус холбоо үг гэж 2
ангилдаг. Үүнд: жишээ нь үхрийн нүд (жимс)- чөлөөт бус холбоо үг /аль нэг үгийг нь өөр үгээр
орлуулан нэрлэх боломжгүй/, үхрийн баас – чөлөөт холбоо үг юм. Чөлөөт бус
холбоо үгийг толгой үгээр авсан монгол гадаад толь байдаг. Гэхдээ өрөөсгөл
талтай. Үхрийн нүд, үхрийн баас гэж нэг л зүйл ухагдахууныг нэрлэж байгаа учир энэ
монгол толгой үгийн сан нь хоёр холбоо үгийг 2уланг нь дэд толгой болгож оруулах
давуу талтай.
Үхэр(үндсэн толгой үг) орчуулга: үхрийн
нүд(дэд толгой): орчуулга
үхрийн баас(дэд толгой): орчуулга
v
-тай/-гүй
(нөхцөлтэй нэр үгийг толгой үгээр сонгох) сэтгэл гэдэг нэр үг нь хамтрахын тийн ялгалын –тай нөхцөлийг залгаснаас сэтгэлтэй/хайр сэтгэлтэй/ гэх өөр утга санаа илэрхийлсэн үг үүссэн учраас
дангаар үндсэн толгой үгт оруулж байна.
Харин үзэг гэдэг нэр үг нь
хамтрахын тийн ялгалын –тай нөхцөлийг залгаснаас үзэгтэй гэж хувилаад утгын ялгамж гарахгүй учир үзэг гэдэг үгийн
дэд толгойд үзэгтэй гэх үгээ оруулах
юм.
v
Олон
тооны нөхцөлтэй үг: Тэмдэг нэр болон зарим нэр үгэнд олон тооны нөхцөл залгахад
хам олны утгыг илтгэдэг учир тийм толгой үгийг үндсэн толгой үг болгон оруулсан
болно.
Багачууд (үндсэн толгой үг):орчуулга, Нартай сайхан өдөр манайхны ~ хөөрөлдөн гүйнэ(жишээ өгүүлбэр). орчуулга
цэцэрлэгийн багачууд(дэд толгой):орчуулга
хүүхэд багачууд
(дэд толгой):орчуулга
v
Тогтворгүй(н): Монгол хэлний жинхэнэ нэрийг үндсээр нь бичиж оруулсан ба
уг нэг үгэнд харьяалах, өгөх орших, гарахын тийн ялгал залгахад болон нийлэмж
үгийн бүрэлдэхүүнд орохдоо мөн олон тооны -ууд- үүд дагавар авахдаа “н” –тэй
үндэс шаарддаг үгсийг дангаар нь үндсэн толгой үг болгон оруулав.
алтан (үндсэн толгой үг): орчуулга
алтан агь (дэд толгой): орчуулга
алтан баталгаа (дэд толгой): орчуулга
алтан бөмбөрцөг (дэд толгой): орчуулга
алтан бронз (дэд толгой): орчуулга
алтан гадас (дэд толгой): орчуулга
алтан
гартай (дэд толгой): орчуулга гэх
мэт
2.2 Хоршоо үг
Уг тольд идэвхтэй хэрэглэгддэг нэрийн хоршоо
үгийг дэд толгойд оруулсан болно.
ял (үндсэн толгой үг): орчуулга
ял зэм
(дэд толгой): орчуулга
2.3 Үйл үг
Нэр үгийн өмнө тодотголын
үүргээр орж байгаа тохиолдолд тухайн үйл үг дэд толгойд хамаарагдана.
шаардах (үндсэн толгой үг): орчуулга, мөнгө ~ (жишээ) орчуулга
шаардах хуудас
(дэд толгой): орчуулга
мэндлэх (үндсэн толгой үг): орчуулга, хүнтэй ~ (жишээ) :орчуулга
мэндлэх
ёс (дэд толгой): орчуулга
Үйл үгийн хэв байдлын дагавар
нь үг бүтээх шинж нь илэрхий давамгайлсан тохиолдолд түүнийг нь толгой үг
болгон оруулав. /Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн хэлбэр нь
монгол гадаад толины үгийн санд дангаар толгойлж орсон тохиолдол ховор байдаг.
Энэхүү толгой үгийн санд үйлдэгдэх хэвийн хэлбэрийг оруулж өгч байгаа нь бас
нэгэн давуу талтай/
барих
(үндсэн толгой үг) :орчуулга
баригдах (үндсэн толгой үг) :орчуулга
айдаалгах
(үндсэн толгой үг) :орчуулга
аадгануулах
(үндсэн толгой үг) :орчуулга
авалдах
(үндсэн толгой үг) :орчуулга
авлалцах
(үндсэн толгой үг) :орчуулга
авцгаах
(үндсэн толгой үг) :орчуулга
авчих
(үндсэн толгой үг) :орчуулга
алхасхийх
(үндсэн толгой үг) :орчуулга
автасхийх
(үндсэн толгой үг) :орчуулга
2.4 Тэмдэг нэр
Үндсээрээ байгаа тэмдэг нэрийг
толгой үг болгохоос гадна, тэмдэг нэрийн ард залгаж
-втар нь зөвхөн уул шинжийн
сулавтарыг зааж, -дуу нь тухайн тэмдэг
нэрээр илэрсэн шинжтэй төстэй буюу эсвэл, уул шинжид ойртсон утга илэрхийлдэг
тул тусад нь үндсэн толгой үгээр оруулсан болно.
улаан (үндсэн толгой үг): орчуулга
улаавтар (үндсэн толгой үг): орчуулга
улаандуу (үндсэн толгой үг): орчуулга гэх мэтчилэн.
Түүнчлэн тэмдэг нэр үүсгэх
дараах дагавруудтай үгийг үндсэн толгой үгд оруулсан.
-рхаг аархаг
(үндсэн толгой үг) :орчуулга
-гүй ааггүй
(үндсэн толгой үг) :орчуулга
-уу ааглуу
(үндсэн толгой үг) :орчуулга
-тай аагтай
(үндсэн толгой үг) :орчуулга
-хан аагтайхан
(үндсэн толгой үг) :орчуулга
-шиг аажимшиг
(үндсэн толгой үг) :орчуулга
-м анхилам
(үндсэн толгой үг) :орчуулга
-мгай авамгай
(үндсэн толгой үг) :орчуулга
-мхай авамхай
(үндсэн толгой үг) :орчуулга
-мтгай уйдамтгай
(үндсэн толгой үг) :орчуулга
-нгуай аврангуй
(үндсэн толгой үг) :орчуулга
-нцар аманцар (үндсэн толгой үг) :орчуулга
-лаг авьяаслаг
(үндсэн толгой үг) :орчуулга
-мал агшаамал(үндсэн толгой үг) :
орчуулга
-шгүй адилтгашгүй(үндсэн толгой үг) :
орчуулга
-маг ахимаг(үндсэн толгой үг) :
орчуулга
2.5 Тооны нэр
Үндсэн тооны нэрээс гадна, дэс тоо, хам тоо, түгээл тооны
нэрээс зөвхөн үлэмжхэн хэрэглэгддэг үгсийг нь үндсэн толгой үгд оруулав.
арав (үндсэн толгой үг):орчуулга
арваад (үндсэн толгой үг):орчуулга
аравдахь (үндсэн толгой үг):орчуулга
аравдугаар (үндсэн толгой үг):орчуулга
арвантаа (үндсэн толгой үг):орчуулга
Үндсэн тооны нэрийн олон тооны
хэлбэрээс гагцхүү үгийн сангийн утга бүхий заримыг нь үндсэн толгой үг болгов.
Дөрвөд:
(үндсэн толгой үг): орчуулга
Дөрвөдийн хязгаар(дэд толгой) :орчуулга
*Дөрвөд
хүн хүн биш, дөрвөн шийр мах
биш(дэд толгой) :орчуулга
2.6 Төлөөний үг
Нэрийг төлөөлсөн төлөөний үгийг ганц тоонд буйг нэрлэхийн
тийн ялгалаар, олон тоонд буйг нь харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлэн үндсэн
толгой үгээр оруулсан болно.
би (үндсэн толгой үг): орчуулга
манай (үндсэн толгой үг): орчуулга
миний (үндсэн толгой үг): орчуулга
2.7 Нөхцөл үйл үг
Нөхцөл үйл үгийн зүйлээс зөвхөн
өөр үгсийн айд шилжсэнийг үндсэн толгой үгд сонгон орууллаа.
бөгөөд(үндсэн толгой үг): орчуулга, Тэр хүний царайг зоримог ~шулуун(жишээ өгүүлбэр). орчуулга
2.8 Хэлц үг
Өвөрмөц хэлц, зүйр цэцэн үг
зэргийг түлхүү оруулсан болно. /хэлц үг нь дэд толгойн араас мөр тэтгэн байрлана/
Дүгнэлт
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нэгэн талаас Монгол
улс дэлхийн олон оронтой улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд шинэ тутам өргөн
харилцаа холбоотой болсны учир, нөгөө талаас англи, япон, солонгос, франц,
герман зэрэг хэлийг сурах гэсэн хүсэлтэй монгол хүн олширсны улмаас тухай
тухайн хоёр хэлний их, дунд, бага гарын орчуулгын толь бичиг харьцангуй
хангалттай гарсаар байна.
Ийм учраас хэл, хэлэх хоёрын түвшинд толь бичгийг хэрхэн
зохицуулах вэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Бидний мэдэх толь
бичгүүд нь их төлөв хэлний түвшинд зохиогдон гарчээ. Гэтэл тухайн хэлний үг,
харилцахын хэрэглүүр болохдоо хэлэх-ийн
түвшинд хүрч байж үүргээ бүрнээр биелүүлдэг гэдэг нь тайлбарлалтгүй ойлгомжтой
зүйл билээ. Учир юу гэвээс тухайн хэлний
тайлбар болон орчуулгын тольд үгийн бүх салаа утга, түүнийг хэлэхийн түвшинд
үүсдэг шинэ утгыг хамарч чадаагүй байдагтай холбоотой байдаг юм.
Улс орны хөгжил, орчин үеийн хэлшинжлэлийн түвшинтэй
уялдан гарч ирж байгаа зүй ёсны шаардлагыг тухайн хэлний хэлэх-ийн түвшингээс авч үзээд цаашид боловсруулан зохиох, тэр
бүрийг нэг хэлний бас олон хэлний
толь бичигт тусгах нь толь бичгийг улам боловсронгуй болгох нэгэн гол асуудал
болох юм.
Орчуулгын толийн тайлбарлагдагч хэсгийг боловсруулахад Tlex
программын үгийн сан corpus-ийг ашигласан бөгөөд харин толь бичгийн зүй, аргачлалыг
гаргахад онолын болон холбогдох материал цөөн байлаа. Аливаа бие даасан улс
орны хэлний бодлогын хүрээнд үндэсний хэлний судалгаа, толь бичгийн ажил ямагт
гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тухайн үндэстний дархлалыг батжуулах талаараа нэн
үлэмж үүрэгтэй байдаг.
Хэрвээ толгой үг нь
нэгээс илүү тооны утгатай байх юм бол энэхүү утгатай холбоотой мэдээллийг дэд
толгой sub- entry хэсэгт багтааж өгдөг. Тиймээс уг миний хийж байгаа уг
толийн толгой үг нь entry үндсэн толгой үг sub-entry дэд толгой үг гэж ангилсан нь ийм ийм учиртай.
бойтог I
(дэгтий мэт гутал) Stiefeluberzug m; бойтгоо цоолох stopfen; viel erleben,Erfahrungen
machen
арьсан бойтог
хөдсөн бойтог
цэмбэн бойтог
II
(болхи, бойлхой хүн)
бойтог эр