Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Шар зураас

Шар зураас татаад
Улаан цэг хатгавал...
Шаналал гуниг минь чи
Ийм энгийн байж уу?
Саяхан цээжинд байсан
Үүл гэнэт сарничхав
Саваагүй ганцхан үгээр
Хэчнээн өдөр өвдөв өө

Дөрвөн жилийн дараа

Дөрвөн жилийн дараа гуч дөхнө гэж би халаглахгүй ээ
Дөрвөлжингийн боол хатан болно сайн л биз
Буцаж ирэхгүй дурлалуудыг ахин амтлах гэж шунахгүй
Бундангийн боол ноён болно сайн л биз.....

Зам зуур


Зүүд, амьдрал хоёрын зааг дээр
Зүрх минь гуниггүйхэн цохилоод
Зам зуур, зам зуур...
Зам зуур
Чамтай л туулах
Алс хэтийг бодох сайхаан...

Гунигийн тухайд

Салхины аяснаа моддын урган буй чимээ
Сэтгэлийн мандалнаа долгио үүсгэн сонсогдох нь
Түрүү жилийн хаварсан
***
Түрүү жилийн хавар сэтгэлийн мандалнаа туссан
Тунгалагхан гунигт эмэгтэй
Салхины аяснаа санагдах нь навчлан буй мододсон

Б.Т     -д хариулт болгож бичсэн мөрт

Тунгалагхан гунигтай эмэгтэй юм аа чи гэлцэнэ
Тэр гуниг хаанаас ирж хургасан юм бол...
Гунигийг минь чи гол нь яаж таньдаг юм бэ
Чамд байдаг гунигтай тэр дэндүү адилхан болохоор уу ...
/2014. 03. 11/