Уг хуулийг бүтнээр уншиж дуусаад эх хэлний боловсролын
төлөө юу хийхээр төлөвлөсөн, ямар байгууллагууд хийх, хэн хариуцлага хүлээх,
төрийн болон иргэний үүрэг гэх мэт зүйлсийг ухаж ойлгох гэж хичээлээ. Хуулийн
өмнө иргэн бүр тэгш эрхтэй, хууль гэдэг аливаа зүйлийг цэгцлэх, дүрэм журамд оруулах тийм зорилготой байдаг
болов уу гэж мөхөс би бодно.
Асуудлууд:
1. Манай улс төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэд, түүний дотор төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын эх хэлний мэдлэг ихэд доройтсон. Уг хуульд зааснаар энэ бүгдийг цэгцлэх /5.2 монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн/ /5.5 Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх нь иргэн бүрийн үүрэг мөн / гэж заагласан нь дутагдалтай санагдаж байна. Иргэн бол дагаж мөрдөх л үүрэгтэй гэж заасан нь хэл судлаач, шинжээч, орчуулагч, толь бичиг зохиогч иргэн миний хийх ажлыг шууд хорьж байгаатай агаар нэг байна. Залуу эрдэмтэн судлаачидтайгаа хамтран төрийн бус байгууллага байгуулан “хэл шинжлэлийн цуврал толь бичиг” эрхлэн гаргаж, судалгаа хийж, эх хэл сэтгүүл эрхлэн гаргаж эх хэлний боловсролын төлөөх ажлууд яах болж байна. Учир нь энэ хуульд мэргэжлийн байгууллага, монгол хэлний мэргэжлийн хүмүүс судлаачдын үүрэг гэсэн заалт огтоос алга байна. /21.1 хэлний бодлогын үндэсний зөвлөл-нь хууль батлагдах нь тодорхой гэж үзээд аль хэдийн байгууллагдсан сурагтай. Нээлттэй сонгон шалгарлуулт, мэдлэг чадвараараа өрсөлдөх боломж ч өгөхгүй хойно доо...

2. /4.1.1“Төрийн албан ёсны тухай хэл”- гэж
төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг
хөтлөх орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэлийг хэлнэ/Энэхүү
заалт их ерөнхий, үг хэллэгийг оновчтой сонгоогүй, ойлголтыг хольж хутгасан
байна. Тухайлбал:
-Төрийн албан ёсны хэл нь утга зохиолын хэл, аман ярианы
монгол гэсэн хоёр хэлийг хэлж буй мэт. Мөн
яриа хэлбэрээр илэрч байгаа нь л монгол хэл гэж ойлгогдогдохоор заасан
байна. Иймд монгол хэл гэж юу вэ? утга зохиолын хэл гэж юу вэ?, бичгийн хэл гэж
юу болох? аман ярианы хэл гэж юу вэ? гэдгийг сайтар ялган ухаарах ёстой болов
уу.
Үүний ялгааг цухас дурдахад: Учир нь орчин цагийн утга
зохиолын хэл гэдэг нь халх аялгуун дээр суурилж нийт монгол аялгуутны хэлний
зарчмыг журамлаж, хэлзүйн дүрмийг чанд баримталсан байдаг бөгөөд бичиг болон
аман яриан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Харин монгол хэл гэдэг дэлхий дахинд
тархан амьдарч байгаа болон монгол улсад аж төрөн суугаа нийт монгол аялгуутны хэл
юм.
-Мөн албан хэрэг хөтлөхдөө аман
ярианы монгол хэлээр бичиж найруулах юм шиг ойлгогдож байна. Гэтэл албан хэрэг
хөтлөхдөө албан бичгийн найруулгаар бичнэ гэсэн журам байдаг. Үүнтэй зөрчилдөж
байна. Ер нь төрийн байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах нэг
хэлбэр нь албан хэрэг бичиж хөтлөх бус уу.
3.
Удаах
зүйл нь бичиг үсэг сонгон хэрэглэх тухай асуудал. Үүнд: кирил монгол бичиг,
үндэсний монгол бичиг 2-ын алийг нь яг сонгох гээд байгаа нь учир дутагдалтай
байна. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг монгол бичгээ хаяж
гээж бас болохгүй гээд байдаг, шууд монгол бичгээ авч хэрэглэе гэхээр мэддэг
хүн байхгүй байдалд орчихоод /11.1.2 Монгол хэл,
бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний монгол
бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний
хөтөлбөр дүрэм журам үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх/гэж
хамгийн сүүлд оруулсан нь явцуу зорилго мэт сэтгэгдэл төрүүлж байна.
4.
/6.5 Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх
ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ. /эрхэмлэнэ гэж оруулсан нь бас л 2 талтай. Энэ заалтыг хасаад 22.1 эрх бүхий судалгааны
байгууллагын үүрэгтээ тусгаж өгвөл зохилтой.
Үүн дээр нэмээд /22.2.3
холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гадаад нэр томьёог монгол
хэлнээ орчуулах/гэсэн нь бас л худлаа заалт байна. Холбогдох
ямар мэргэжлийн байгууллага гэж? Монголд хаана тийм байгууллага байсан юм.
хөгжмийн нэр томьёог Н.Жанцанноров, хүнсний нэр томьёог Ч.Онгоодой, ургамлын
нэр томьёог Ч.Санчир гуай гэх мэт эрдэмтэд өөрсдийн хийж байгаа ажилдаа
хамааруулан мэргэжлийн нэр томьёогоо цэгцэлсээр өдийг хүрсэн. Энэ заалтыг 22.2.3эрх бүхий судалгааны байгууллагад нэр
томьёоны тасаг ажиллуулан салбар шинжлэх ухаан бүрээс нэр томьёо судлаач
орчуулагчдыг тогтмол оролцуулан нэр томьёог орчуулна гэж заавал
сая харин тодорхой болж байна.
5. /9.1.5 монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилгагаргасан иргэн, хуулийн этгээдэд дөрвөн жил тутамд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох/энэ мэтийн худлаа заалтаар хуулиа гоёод дэмий биз ээ. Ерөнхийлөгчийн гаргасан монгол бичгийн үндэсний хөтөлбөр I,II-т санаачилга гаргаж ажлууд өрнүүлж, бүхэл бүтэн монгол бичгийн зөв бичихзүйн дүрмийг толийг хийгээд танилцуулж байхад Монгол бичгийн хөгжилд хувь нэмэр оруулсан хувь хүн байгууллага нэртэй шагналаар ханандаа монгол бичгийн бичвэрүүд хадсан зоогийн газрыг шалгаруулж байсныг тодхон санаж байна.
6. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага /8дугаар бүлэг//23.1энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно/

/23.2 энэ хуулийн 6.1.7, 6.1.8, 6.3, 7.2, 16.1.1, 16.2
дахь заалтыг зөрчсөн хуулийн этгээд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу
зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, зөрчлийг хоёроос дээш удаа давтан
гаргасан бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг
цуцална./ гэж захиргааны
шийтгэлүүд ноогдуулах нь хуулийн этгээдэд дан гагц хамааралтай байгаа нь шударга
бус байна. /22.1 бүхий эрх бүхий судалгааны байгууллага,/ /21.1 хэлний бодлогын
үндэсний зөвлөл/ ажлаа хийхгүй, өргөн барьсан 22.2.7-д зааснаараа нэр томьёоны
талаар иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгөхгүй,
эсвэл удаашралтай, эсвэл бүр таг болчихвол тус эрх бүхий байгууллагуудад
хариуцлага торгууль, захиргааны шийтгэл ноогдуулахгүй нь өрөөсгөл байна. /Урьд бид
100 нэр томьёог орчуулаад өгөөчээ хэмээн төрийн хэлний зөвлөлөөс авхуулаад
ерөнхий сайдад хүртэл өргөн барьж байсан. Ямар ч хариу албан бичиг өгөөгүй таг
болцгоодог/
7. /6.4 Газар нутаг, гудамж, зам талбайн гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай /хэлний бодлогын зөвлөл/ зөвшилцөн шийдвэрлэнэ/энэ заалтын тухайд ямар ч харилцан уялдаа бий болохгүй нь тодорхой. Наанадаж нутгийн өөрөө удирдах зөвлөл гэдэг байгууллага нь: иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичиг, хүн амын тооноос хамаараад 15-40 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд /21.1 ерөнхийлөгчийн дэргэд ажиллах хэлний бодлогын үндэсний зөвлөл/-тэй хаанаа ямар бололцоо боломжоор нэр хаяг оноох асуудлаар зөвшилцөөд шийдвэрлээд явах уу? Удаах асуудал гэвэл: Гадаад нэр оноосон тохиолдолд давхар монгол хэлээр байх эсэх нь тодорхойгүй.Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага ямар үүрэг гүйцэтгэж энэ асуудалд оролцох нь тодорхойгүй байна. Хэлний хөгжилд саад болж байгаа зүйл гэхээр нь нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэтээр гудамж талбайн гадаад хаяг мэт дан ганц өрөөсгөлөөр сэтгээд, тэдгээр хаягуудыг л хуулаад авчихвал хэлний дархлаа тогтоно хэмээн сэтгэхээс наана хэл шинжлэлийн үүднээс ямар зарчим баримталж бичих асуудал нь зохицуулагдаагүй байна. Жишээ нь ямар хэлээр оноох, галиглах эсвэл тухайн хэлний үсгээр бичих эсэх гэх мэт.
8. /6.1.2 Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг монгол хэлээр хөтлөн явуулна/гэсэн заалтаас ямар шалгуураар зөвшөөрөл олгох нь тодорхойгүй. Дараагийн ойлголт нь зөвшөөрөл авсан энэ байгууллагаас бусад боловсролын байгууллагын сургалтыг монгол хэлээр хөтлөн явуулах юм байна гэтэл: /16.2 энэ хуулийн 16.1.1 дэх заалт эрхий бүхий байгууллагын зөвшөөрлөөр гадаад хэлээр сургалт явуулдаг боловсролын байгууллагад монгол хэл, үндэсний монгол бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу явуулна/ гэж заасан нь 6.1.2 заалттайгаа зөрж байна. Төрөөс олгох зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл гэх мэтийн холио солио байх мэт.
9. /21.7.1 монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх/- энэ нь 5.2-т заасан /монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн./ Логикийн хувьд зөрүүтэй байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь бодлого боловсруулах юм бол хуулийн урд хэсэгт 5.2-т төрийн үүрэг гэх мэт илүү зүйл нурших хэрэггүй биз ээ.
10. /22.2.6 монгол хэл бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг хянах, монгол хэлний батлагдсан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах/ хэрэглээтэй холбоотой стандарт гэж юу байдаг юм? Сургалтын стандарт гэхээс бус хэрэглээний стандарт гэж юм байдаггүй шүү дээ. Энэ заалтыг Монгол хэлний хэрэглээг зөв бичих дүрэм болон утга зохиолын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргахгэвэл ойлгомжтой болно.

11. /22.2. 4 газар нутгийн оноосон нэрийг толь
бичигт оруулах, жигдлэх олон улсын газарзүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ
хуулийн 22.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах/- гэсэн нь 22.1-ын эрх бүхий байгууллагын үүрэгтээ өөрөө
өөртөө санал гаргах гэсэн нь алдаатай байна.
Г.Сүлд-Эрдэнэ /хэл бичгийн ухааны докторант/