Яруу найрагчаас сонссон үг.
Чи яаж ийм гоё цэвэр тунгалагаараа үлдэж чадсан юм бэ..... /С.Б/ 2014.02.08
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд
Эмээ, ээж, охид бүгд эрүүл мэндийн анхны суурь ойлголттой, танин
мэдэхүйн чадвар мэдлэгтэй байж аливаа шийдвэр гаргахдаа гэр бүлийн бусад
гишүүддээ үлгэрлэдэг, тэдэндээ тусалдаг байх аваас хамгийн энгийн
гэмээр дадал ч тухайн гэр бүлийн амьдралын хэмнэл, гэр бүлийн гишүүдийн
хоорондын ойлголцол, зан төлөв, аюулгүй байдал цаашлаад нийгмийн
харилцаанд эерэгээр тусдаг. Зохиогч энэ номоо үр хүүхэд, хань ижил,
хайртай бүх хүмүүсээ эрүүл чийрэг, эрч хүчтэй ухаалаг болгож чадах бүх
насны эмэгтэйчүүдэд зориулсан байна.
Монгол хэлний хэвшмэл хэлцийн толь
Аливаа хэлний хэлц гэдэг бол тухайн хэлнийхээ охь дээж, эрдэнэсийн сан
нь байдаг. Уг толь нь 18,000 шахам хэлц үгийг багтаасан монгол хэлний
зарим хэвшмэл хэлцийн үүсэл гарлын шалтгаан, тайлбар сэлтийг оруулсан I
бүлэг, монгол хэлний хэвшмэл хэлцийн сан бүхий II бүлэг болон хэвшмэл
хэлцийн хэрэглээний утгад элбэг тохиолдох хэлцүүдийг оруулсан III
бүлгээс тус тус бүрдэнэ.
Монгол бичгийн зөв бичихзүйн толь
Найзын хэлсэн үг
Байгаадаа ханана, талархаж сурна гэдэг чинь ТОМ ухаарал юм шиг байна лээ. Өлсгөлөн улс дүүрэн байна шүү дээ. Д.Н (2014.02.25)
Тавилан романаас
Өртэй юм шиг хувь заяаныхаа
Өчүүхэн нэгэн боол нь би.
Өшөөтэй юм шиг хүмүүстэй
Ерөөлтэй юм шиг учрах тавилантай...
Өчүүхэн нэгэн боол нь би.
Өшөөтэй юм шиг хүмүүстэй
Ерөөлтэй юм шиг учрах тавилантай...
Нүүдэлчдийн ахуйгаа хөгжүүлэн,одоогийн ахуй амьдралдаа ашиглах дадалтай болмоор байна
“Монгол нүүдэлчдийн тайлбар толь”
бүтээлийн ерөнхий редактор, Монгол Хэл Соёлын Хүрээлэнгийн захирал,
Монсудар ХХК-ийн хэлний редакцын эрхлэгч, хэл бичгийн ухааны докторант
Г.Сүлд-Эрдэнэ
“Монгол нүүдэлчдийн тайлбар толь” хэмээх шинэ толийн тухай яриагаа эхлэх үү?
“Монсудар хэвлэлийн газар”-аас монгол ахуй, гэр, хувцас, мал аж
ахуй зэргийг багтаасан “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” эрхлэн гаргаад
байна. Уг толь нь монгол хүн өөрийгөө таних түлхүүр болж байгаа танин
мэдэхүйн ач холбогдолтой толь бичиг юм.
Уг толийг ямар хүмүүс оролцон бүтээсэн бэ?
Монгол өв соёлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэх, хөгжүүлэхийг
хүссэн залуу үеийнхэнд зориулсан ботийн Мал ахуй хэсэгт МУ-ын гавьяат
багш, Биологийн ШУ-ны доктор (Sc.D), профессор Н.Эрдэнэцогт, гэр хэсэгт
Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор Г.Гантогтох, Сурган
хүмүүжүүлэх ухааны доктор (Ph.D), профессор Д.Баттогтох, Угсаатны зүйн
магистр, угсаатан зүйч С.Бямбадорж, хувцас хэсэгт Техникийн ухааны
доктор (Ph.D) Б. Дунгаамаа, Техникийн ухааны магистр Л.Наранцэцэг,
Д.Ариунхүү нар оролцон бүтээж толь бичгийн зургийг Ш.Галзагд, Б.Гэрэлмаа
нар зурсан юм.
Өнөөдөр монголчуудын нэлээд хэсэг нь нүүдэлчин гэхээсээ илүү
суурин амьдралаар амьдарч байна шүү дээ. Энэ толийн ач холбогдол болоод
ямар хүмүүст зориулж хийсэн толь вэ?
Монгол хүн хэмээн худлаа цээжээ балбан хий хоосон омгорхох бус
монгол хүн монголоороо үлдэх тэр зүйлийг гаргах гэж хичээсэн алхам юм л
даа. Нүүдлийн амьдралаасаа хөндийрч суурьшмал амьдралтай болсон хэдий ч
монгол ахуй соёлын зүйлээ мартаад эсвэл тэр чигээр нь хадгалах биш
харин хөгжүүлэн одоогийн байгаа орчин амьдрал ахуйдаа ашиглах тийм
дадлыг суулгах мэдүүлэх ач холбогдолтой юм.
Номыг онцлон нэрлэхдээ залуу хүний ширээний ном гэсэн байсан? Яагаад ийм тодотгол өгснөө тодруулбал?
Мал ахуй, нүүдэлчийн соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн
төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах, уудаг сүүнийхээ талаар ч бүрэн
ойлголтгүй хүүхэд, залуус өнөөдөр маш их байна. Монгол хүн бүр гол,
булгийн усанд сүү цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүй гэх
мэтийг мэдэх боловч үүнд яг ямар учир шалтгаан байдгийг тэр бүр
мэддэгүй. Аливаа юмны ул үндэс, учир шалтгааныг мэдэхгүйгээр юм чинь бат
оршиж чадахгүй, хурдан мартагддаг. Тиймээс тухайн зүйлийн тухай тал
бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ойлгоно гэсэн үг л дээ. Маш олон
яагаадыг мэдсэнээр тухайн зүйлийг яаж хөгжүүлэх эсвэл яаж хэрэглэхэд
хялбар болох юм. Хамгийн энгийн жишээ мал ахуй хэсгийн махны тухай гэхэд
л: Махыг яагаад улаан идээ гэж нэрлэдэг шалтгаан? Өдөр унасан мах
авдаггүй гэсэн хэллэгийн утга? Мах сүү хоёрыг нэг дор хадгалж болдоггүй
учир нь? Гэр мах, гадар мах, тураг мах, дотор мах гэж юуг нэрлэдэг
тухай, махны аль хэсэг нь удаан болдог, ямар хэсэг нь биед тустай, аль
хэсгийн махаар шарж хуурсан хоол хийж, ямар хэсгийг нь жигнэж идэх нь
тустай байдаг, борцолсон мах, шуузалсан махны аминдэмийн агууламж, ямар
төрлийн махыг удаан хадгалж хэрэглэвэл зохистой гэх мэтийн хэрэглээний
болон танин мэдэхүйн зүйлүүд байгаа. ёслолын арга хэмжээнд ямааны махыг
яагаад хэрэглэдэггүй талаар, түүнчлэн махтай холбогдолтой загсаах гэх
мэтийн үг хэллэгүүдийн тайлбаруудыг тус бүрт нь оруулж өгсөн байгаа.
Мөн түүнчлэн баяр наадмын үеэр, төгсөлтийн баяраараа л үндэсний дээл,
хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг тусын
талаар ч нарийн мэдэх залуус ховор болсон. Тиймээс л энэ мэтчилэн
хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, мартагдах шахсан монгол арга
ухаан, монгол малчдын эрдмийг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д
тусгаж өглөө. Энэ бүхнийг уншиж судалснаар монголчуудын байгальтайгаа,
мал хуйтайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг
уламжлал мэтээр хав дарах биш, харин хөгжлийн эхлэл юмаа
гэдгийг мэдэж авах чухал ач холбогдолтой юм. Иймээс л залуу хүний
ширээний ном болбол зүйтэй хэмээн санал болгож байгаа хэрэг юм.
Бид бүгдээрээ л өв уламжлал, ёс заншлаа хүндэлж, хадгалахыг
хүсдэг шүү дээ. Хэрэгцээ шаардлага ховор болсон болоод л ёс заншил
нүүдэлчин амьдралаас хөндийрөөд байгаа хэрэг. Ёс заншил өв соёлыг тээж
явах нь яг ямар хэрэгтэй юм бол.
Шүтэх хүндлэх хадгалах уламжлах гэдгийг манай залуус огт өөр
утгаар хүлээж авч ойлгодог юм билээ. Уламжлал гэдэг ойлголт нь өөрөө
юмыг хэрэглэхгүй л бол хав дарах, эсвэл хоймроо тавиад тахиж шүтэх,
харанхуйгаар мөргөх, үл хөндөх мэт буруу хандлагыг тээгээд байх юм. Энэ
чинь эсрэгээрээ огт өөр зүйл юм. Аливаа зүйлийг за тэр хэлээд байдаг ёс
заншлаа, өв соёлоо цаг хугацаа хөгжлийн явцад амьдралдаа нийцүүлэн
өөрчилж, тухайн үеийнхээ байдалд зохицуулан шинэчилж авч явах буюу
хамгийн чухал нь хэрэглэх явдал юм шүү дээ.
Хүн
сонсоход энгийн, хүн мэддэг юм шиг боловч түүхэн онцлог уламжлалыг нь
аль хэдүйн мартсан зүйлсийг тайлбар толь болгон хүүхэд залуучуудын танин
мэдэхүй, мэдлэгт чиглүүлэн тусгаж өгсөн гэж ойлгож болох уу?
Тиймээ, хамгийн энгийн жишээн дээр гэхэд, буруу энгэртэй дээлийг
айлын энхэр хүүхэд өмсдөг яагаад гэвэл хүүхэд нь тогтдоггүй, өвчин
ороодог айл ихэвчлэн ийм дээл өмсгөдөг эсвэл манай үндэсний хувцас нь
төрт ёсны бэлгэдэл болдог, үүнийг нь “Мандах төрийн малгай, Бүтэх төрийн
бүс, Тэгш төрийн дээл, Хан төрийн хантааз, Түших төрийн гутал” гэж
оноон бэлгэддэг. Дээл хувцсыг мялаах нь урт нас, удаан жаргалын ерөөл
хишгийн даллага болдог зэрэг эдгээр онцлогийг шингээн тайлбарласан.
Үүний зэрэгцээ дээл нь уужуу өргөн байдлын хувьд малчны ахуй онцлогт
тохирсон, халууцсан үедээ сугалдаргалах, энгэр нь морины давхиан дунд
яарсан үед мултлах зэрэгт хялбар, малын төл өвөртлөх, аливаа зүйлийн
багтаамжийн хувьд их, гутлын хоншоор өвөл цас тогтоохгүй, зун нь ногоо
ургамал сэндийлэхгүй байх үүднээс ээтэн байдаг гээд тэр бүхнийг дурьдвал
тоочоод барахгүй биз ээ.
Ахуй соёл мал ахуйн зүйлээс хөгжүүлэн одоо байгаа зүйлд орлуулан хэрэглэж болохуйц тийм зүйл юу байж болох уу?
Жишээлбэл хүн бүхний мэдэх шагай. Шагайгаар анх тоглодог байсан
улбаа нь дайн байлдааны бэлтгэл байсан байгаа юм. Хараа тогтоох бай
чиглүүлэх гэх мэтийн чадварыг суулгахад чухал нөлөөтэй байсан энэ зүйл
нь сүүлдээ тоглоом наадгай болж өөрчлөгдсөн. Шагай бол хүүхдийг
саатуулах зүгээр нэг тоглоом төдий зүйл биш л дээ. Шагайгаар хүүхдийг
багаас нь тоглуулснаар гар хурууны хөдөлгөөн, хараа нь сайжирна.
Одоогийн хүүхдүүд шагай гэхээсээ илүү эвлүүлдэг, өрдөг lego тоглоомоор
тоглох болж. Тэгвэл бид шагайгаа өнгө будганд оруулаад орчин үеийн
хүүхдүүдийн сонирхлыг татахуйц тоглоом яагаад хийж болохгүй гэж. Шагайн
наадгай бидний хувьд монгол lego юм биш үү. Бид юмыг ойлгоод, танин
мэдээд орчин үетэйгээ сүлээд үзвэл гадны элдэв зүйлийг даган дуурайх бус
өөрсдийнхөөрөө сэтгэж хийж чаддаг цаг тун удахгүй ирнэ байх аа.
Уг толь нь боть 1 гэсэн байна. Үргэлжлэл цувралын талаар сонирхуулбал?
Цаг агаарыг шинжих, монгол хэмжүүр, тоглоом наадгай, баяр наадам,
монгол идээ ундааны толь гэх цувралууд үргэлжлэн гарах болно.
Ярилцсан Э.Мөнхзагар
50 сая төгрөгийн үнэтэй ном номын сангийн буланд хураалттай байгаа нь дэндүү харамсалтай
“Монсудар” хэвлэлийн газраас
уламжлал болгон зохион байгуулж байгаа “Соён гэгээрлийн өдрүүд”
үргэлжилж байгаа билээ. Энэ жил “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн хүрээнд
тодорхой сэдвүүдийн дор ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, хэвлэл
мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа. Тэгвэл энэхүү үйл ажиллагааны
хүрээнд номын сантай холбоотой сэдвээр Монгол хэл соёлын хүрээлэнгийн
захирал, Монгол хэлний редакцын эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Улаанбаатар
хотын хүн ам жил ирэх тусам өссөөр байгаа. Тэр дундаа залуусын хот
болсон. Гэтэл номын сангийн хүрэлцээ үнэхээр муу байна. Ер нь Монголд
хэдэн номын сан байгаа юм бэ?
-Манайхан номын санг очиж ном уншаад, ухаарал, мэдлэг олж авдаг мэдлэгийн төв гэж огт боддоггүй. Үндсэндээ оюутнууд шалгалтдаа бэлтгэхийн тулд очдог. Яг оюутан, сурагчдын шалгалт дөхсөн үеэр номын сан дүүрдэг.
Түүнээс биш бусад хүмүүс номын санг шинжлэх ухаанч мэдлэг олгох гэж ойлгодоггүй учраас нэг их анхаарлаа хандуулдаггүй.
Социализмын үед буюу 1990 оноос өмнө Монгол Улсад 400 гаруй номын сан байсан юм билээ. Гэтэл сүүлд 165-ыг нь сургуулийн номын сантай нэгтгэх нэрээр татан буулгасан.
Татан буулгаад явж байтал Ц.Энхтөвшин сайдын үеэс буцаагаад сургуулийн номын сангаас салгаж, байр сав, сандал ширээ, шүүгээ бэлтгэж байсан.
Одоо бол Монгол Улсын хэмжээнд нийтдээ 400 гаруй номын сан үйл ажиллагаа явуулж байна. Номын сангийн баяжилтыг улсаас хариуцдаг. Сумдын номын санд жил бүр сая, аймгийн номын санд 5-7 сая, нийслэлийн бүх номын сангуудад 50-70 төгрөг өгдөг юм билээ.
Гэтэл сумдын номын санд өгч байгаа сая төгрөг нь хөшиг, сандал шүүгээ авах гээд урсгал зардалд зарцуулагдах ёстой юм билээ. Гэхдээ харамсалтай нь тэр мөнгө нь суманд очихоосоо очихгүй нь их байдаг.
-Яах вэ, сургуулийн номын санд сурагчид нь суучихна. Гэтэл сургуулиа төгсчихсөн, гэхдээ номонд дуртай, уншиж мэдэх гэсэн залууст зориулсан номын сан байхгүй байна шүү дээ?
-Улаанбаатар хотод нэлээд олон хүүхдийн номын сан байсан. Гэтэл 1990 оноос хойш 19 номын сан хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. Энэ хүүхдэд зориулсан номын сан байхгүй болсны нэг жишээ. Харин залуучуудад зориулсан номын сан үнэхээр байхгүй байгаа.
Ганц нэгхэн том номын санг эс тооцвол шүү дээ. Тиймээс номын санг хөгжүүлэх ажлыг төрөөс авч хэрэгжүүлмээр байна. Түүнээс гадна номын санч гэдэг мэргэжил өөрөө чухалд тооцогдох ёстой. Уг нь өнөөдөр СУИС-д Номын санч, ном зүйчийн анги байдаг, мэргэжилтэн бэлтгэдэг.
Гэтэл яг бодит байдал дээр тийм мэргэжилтэй хүмүүс номын санд очиж ажиллах нь нэн ховор. Судалгаа аваад, харьцуулаад үзэхээр сумдын номын сангийн номын санч нь ихэнхдээ Засаг даргын эхнэр, ээж байх жишээтэй. Аймгийнх нь арай дээр.
Тэтгэвэртээ гарсан бага ангийн багш нар байгаа юм. Уг нь номын санч гэдэг хүн таван ижилхэн сэдэвтэй ном авлаа гэхэд аль нь арай илүү, агуулга сайтай вэ гэдгийг нь мэдэж, номын сандаа авч чадахаар ерөнхий мэдлэгтэй байх ёстой. Тийм мэдлэггүй болохоор номын сангийн баяжилт хэтэрхий чамлалтай байгаа юм. Нөгөө талаар төрөөс төсөв өгсөн ч тэр нь дундаасаа алга болдог, “идэж уугаад” дуусдаг. Номын санчдаас асуугаад, судалгаа авахаар мөнгө төсөв ирээгүй л гэдэг.
-Та нар сумдын номын санчидтай уулзаад, асууж тодруулчихаад ярьж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Олон сумдаар явж, номын санчтай нь уулзахаар төсөв огт ирээгүй гэж хэлдэг. Түүн дээрээс үндэслэж ярьж байгаа шүү. Түүнээс гадна дараагийн нэг асуудал бол Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн долдугаар сард “Олуулаа уншия” нэртэй өдпөрлөг зохион байгуулсан.
Ерөнхийлөгч оюуны хөрөнгө оруулалт руу анхаарч эхэллээ гэж сурталчлаад. Хүүхдүүд тэнд очиж, тайзан дээр гарч, ном бол ертөнцийг харах цонх мөн гэж сөгдөж уншаад л. 21 цагаан фургон жагсаачихсан, явуулын номын сан гээд л их сүртэй үйл ажиллагаа зохион байгуулсан.
Аливаа үйл ажиллагаа цаанаа үр дүнтэй байх ёстой. Гэтэл үр дн байна уу гэвэл энэ жил юу ч харагдахгүй байна. Яагаад үр дүн гараагүй вэ гэхээр, тэр өдөрлөгийг үндэслэлтэйгээр зохион байгуулаагүй. Энэ үйл ажиллагаа цаашид юу болох вэ, хэн хэн хариуцах уу гэдэг нь ч тодорхой биш.
Зүгээр л нэг жишээ татахад, 21 фургон зогссон хэрнээ шатахуунгүй. Улсаас машин гаргаж өгсөн нэр зүүсэн мөртлөө шатахнууныг нь өгөөгүй. Нөгөө аймгийн төлөөлөгчид нь шатахуун яах вэ гэхээр албаныхан хүмүүс “Ерөнхийлөгч машин гаргаж өг л гэж хэлсэн” гээд сууж байсан гэж байгаа.
Тэгээд л Архангай аймгийг хариуцаж байгаа Д.Нацагдоржийн номын сан номын фонд баяжууулах мөнгөөрөө шатахуун хийж өг гэж байх жишээтэй. Ийм зүйл маш ихээр болдог. Дээрээс нь жил бүр шилдэг номын шалгаруулалт гэж болдог. Хэн нэгний номыг шилдгээр шалгаруулаад, 21 аймгийн номын сан руу маш олон ширхэгийг худалдаж авч явуулдаг.
-Шилдэг номын шалгаруулалтыг хаанаас, ямар байдлаар зохион байгуулдаг юм бэ?
-БШУЯ, Соёлын яам, Нийслэл Засаг даргын тамгийн газраас есөн хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулах баг сууж, шилдгээр нэрлэдэг юм. энэ шалгаруулалт цэвэр танил, найз нөхдийн хүрээнд болоод өнгөрдөг зүйл.
Яагаад гэвэл, шалгаруулалтын бүрэлдэхүүнд багтаж байгаа хүмүүс нь номын стандарт, агуулга гэж юу юм бэ гэдгийг мэддэггүй учраас бүх зүйл мөнгөөр л шийдэгддэг. Ийм зүйл бүх жил болгон болдог. Шилдэг номын шалгаруулалтын дараа үргэлж хэл ам гардаг.
Гэхдээ нэг хэсэгтээ шуугиад л өнгөрч байгаа юм. Мэдээж чанартай сургуулиудын чадвартай номын санчид энэ тухай мэдээд, хэл ам гаргах гэдэг ч дээрээс нь дарамтлаад, ажлас нь хална гээд л дарж байгаа. Иймэрхүү жишээ маш олныг дурьдаж болно.
-Миний ойлгосноор номын баяжилтыг улсаас зохион байгуулдаг юм байх гэж бодсон юм?
-Номын баяжилтыг хариуцдаг албаны хүнээс асуухаар аймаг, сумын номын санчид тийм төрлийн ном авмаар байна гэж хүсэлт ирүүлдэг. Тэр хүсэлтийнх нь дагуу ном аваад явуулдаг юм гэж байсан. Гэтэл номын санчид бол огт санал авдаггүй, шууд шахдаг гэж хэлдэг. Үнэндээ номын санчид ямар ч эрх мэдэлтэй.
Баахан шахааны ном очдог, нөгөөдөхийг нь хураах л үүрэгтэй. Тэр номууд нь номын сангийн буланд хайрцагтайгаа илжирдэг. Ямар ч хэрэггүй, хүн уншаад ойлгохооргүй учраас хэрэгцээ байхгүй. Тиймдээ ч илжирээд дуусч байгаа тохиолдол олон байна гэж ярих номын санчид маш их байна.
Дээрээс нь “Азийн хөгжлийн сан”-гийн шугамаар мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд олон гоё ном ирдэг. Гадаад, дотоодын янз бүрийн хэл дээр бичигдсэн ном.
Гэтэл номын санчид нь юу ч мэддэггүй учраас гадаад номыг ТМС-ийн хүүхдүүд уншина гэж юу байдаг юм гээд 50 гаруй сая төгрөгийн номыг зүгээр л хураагаад орчихож байгаа юм. Тэр их мөнгө ямар ч хэрэгцээгүй номын сангийн буланд хураагдаад хаягдана гэхээр үнэхээр харамсалтай байгаа биз дээ.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn http://www.mminfo.mn/content/49107.shtml?alias=interview

Гадаад хэлээр гангарагсад эх хэлнийхээ үнэ цэнийг алдагдуулж байна
Соён гэгээрүүлэх арга хэмжээ хоёр дахь жилээ
зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын зургаанд анх
удаа урлаг соёл, улс төрийн олон асуудлаар хэлэлцэж байсан бол энэ удаа
эх хэлний өмнө тулгамдаад буй олон асуудлын талаар эрдэмтэн судлаачтай
хамтарсан хэлэлцүүлэг болж байгаа юм. Эх хэлний үнэ цэнэ алдахад нөлөөлж
буй хүчин зүйлс талаар нийгэмд гаргахын төлөө хэл шинжлэлийн ухааны
докторууд, ХМБ-ын төлөөллүүд оролцсон уг арга хэмжээ гурав хоног
үргэлжлэх юм. Соён гэгээрүүлэхэд эх хэлний үүрэг оролцооны талаар “Эх
хэл” сэтгүүлийн захирал Г.Сүлд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ өдөрлөгийг яагаад зохион байгуулахаар болов?
-Нийгэмд эх хэл тулгамдсан асуудал болоод байна. Гэвч хий хоосон үгээр эх хэлээ хайрлан хамгаалья гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Тиймээс бага гэлтгүй тодорхой хэмжээний ажлыг эхлүүлэхээр Монгол хэл соёлын хүрээлэнгээс эх хэлний маань үнэ цэнэ алдагдаад байгаа хүчин зүйлсэд судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж энэхүү хэлэлцүүлгээ өрнүүлж байна. Монголчууд бид буруу ярьж зөв ойлгодог гэж ярьдаг. Гэвч энэ нь буруу ойлголт бид зөв ярьж, бичиж байж зөв ойлгох ёстой. Тэгэхээр зөв ойлголт гэдэг цэгцтэй, үнэн бодит байх ёстой. Иймд мэргэжлийн болоод философи, эдийн засаг, улс төрийн холбогдолтой үг хэллэгүүдийг алдаатай хэрэглэж байгаагаас нийгэмд буруу хандлага өгч байна.Тиймээс энэхүү өдөрлөгийг эх хэлээр дагнан явуулж байна.
- Соён гэгээрүүлэх өдөрлөгийн ач холбогдлын талаар?
-Соён гэгээрүүлэх арга хэмжээний энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хэвлэн нийтлэхэд тулгарч буй хэл соёлын бэрхшээлээ эрдэмтэн судлаачдын мэргэжилтнүүдэд хэлж зөвлөгөө авах боломжтой. Эндээс ямар нэгэн гарц болоод нэгдсэн нэг шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
-Монгол хэлний өнөөгийн түвшин ямар байна вэ. Эх хэлний үнэ цэнийг бууруулж байгаа хүчин зүйлс юу байна?
-Өнөө цагт хөгжлийн гарцаа гадаад харилцаа холбоо болгон хардгаас гадаад хэлийг тахин шүтэж эх хэлнийхээ үнэ цэнийг төдийлөн ойшоохоо больсон. Тухайлбал гадаад хэл, математикийн багш нараас монгол хэлний багшийн цалин хангамж доогуур байх жишээтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ математик болон гадаад хэлний мэдлэгт илүүтэй анхаардаг нь монгол хэл төдийлөн чухал биш гэсэн ойлголт хүүхдийн оюунд суулгаж байна. Дээр нь гарч байгаа кино, дуу, орчин нөхцөл гээд олон зүйл гадны соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчилж байгаа нь эх хэлний үнэлэмжийг бууруулахад нөлөөлж байна. Мөн мэргэжлийн түвшинд тайлбар толь бичиг зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал анагаах, шашин, улс төр, философийн чиглэлийн тайлбар толь бичиг. Тиймээс бүх эрдэмтэн мэргэжилтнүүд цугларан тайлбар толь хийх нэгдсэн санааг гарган хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
-Ямар арга хэлбэрээр эх хэлнийхээ үнэ цэнийг дээшлүүлэх вэ?
-Монгол хэлний үнэмлэмжийг дээшлүүлэхэд хүүхдийг багаас нь монгол хэлний хичээлд нь дур сонирхолтой болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эх хэлээ хайрлан хамгаалах сэтгэлгээг багаас нь суулгаж төлөвшүүлэх хэрэгтэй юм. Мөн багш нар нь чанартай зөв стандартаар хичээлээ заадаг байх. Үүнийг төрөөс зөв зохицуулалт хийх зэрэг олон талын арга хэмжээ явуулбал эх хэлээ авран үлдэх боломжтой гэж харж байна. Мөн эцэг эхчүүд монгол хэлийг гадаад хэлнээс илүүтэйгээр чухалчлан сурахыг хүүхэддээ хэлдэг байх. Түүнчлэн Засгийн газраас төрийн хэлний хуулиа зөв бодлогоор хэрэгжүүлбэл эх хэлний асуудал ор тас гарцгүй болчихсон зүйл биш юм.
-Соён гэгээрүүлнэ гэдэг ойлголтын талаар тодорхой болговол?
-Соён гэгээрүүлнэ гэхээр хүмүүс шашинтай холбож үздэг. Гэвч тийм биш бөгөөд тодорхой хэмжээний мэдлэгийг зөв ойлгож аваад нийгэмд хүргэхийг хэлж байгаа юм. Энэхүү арга хэмжээнээс бүхий л салбарын мэргэжилтнүүд эх хэлний талаар зөв мэдлэгийг олж авахын зэрэгцээ эргэлзээгээ арилгана гэсэн үг юм.
-Эрдэмтэн судлаачдын гаргасан зарим толь бичигт үгнүүд өөр өөр бичигдсэн байдаг. Энэ нь үгийг элдэв янзаар бичихэд хүргэдэг байдлаас яаж гарах вэ?
-Судлаачдын төдийгүй сургуулиудын монгол хэлний багш нар үзэл бодлын зөрчил их байдаг. Үүнийг төрийн бодлогоор хуралдуулаад маргаантай байгаа үгсийг гарган эрдэмтэн судлаачдыг бөөнд нь цуглуулан хэлэлцүүлэх хэрэгтэй. Тэгвэл маргаан шийдэгдэнэ. Үгүй ядаж үгэн дээрх саналын зөрөөгөө олонхийг саналаар шийдэж, нийтэд дагаж мөрдүүлэх ажлыг явуулах хэрэгтэй байгаа юм. Одоогийн энэ байдлаасаа гарахгүй бол нэгдсэн нэг дүрэм журамд хэзээ ч орохгүй. Үүнийг хөдөлгөх гол зүйл бол төр юм.

Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn
Нэр томьёны тухайд
Нэр томьёо гэдэг бол онцгой үг биш, онцгой үүрэг гүйцэтгэж байгаа ерийн үг юм.
Орчин үеийн хөгжилтэй, хөгжингүй улс
бүхэн өөрийнхөө бичгийн хэлээр бахархаж, эх хэлнийхээ цаашдын ирээдүй,
иргэдийнхээ хэлний боловсролд ихээхэн анхаарч олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр боловсрол муутай этгээдийн буруу хазгай хэлдэг, бичдэгийг
залруулан засах гэж түүний эсрэг хууль гаргаж, хэлний тухай тусгай
нэвтрүүлэг хүртэл бэлтгэдэг байна. Тийм байтал манай улсад эх хэлний зөв
хэрэглээ хэт суларсан нь зурагтын мэдээ нэвтрүүлэг, гудамжаар эрээлжлэх
гадна дотно үг зөв буруу хольсон зарлалын самбар, хаяг, рекламнаас
төвөггүйхэн харж болно.
Тэр бол эх хэлнийхээ үгсийн зөв
бичихзүй, зөв дуудахзүйг мэдэхгүй, утгыг нь зөв ухаагүй, ухаараагүй
бичигч өгүүлэгчдийг хянахаа байсан, чихэн дүлий нүдэн балайн үлгэрээр
байдаг л зүйл мэт хүлээн авдаг төр засгийн бодлогоос шууд хамаарна.
Өнөөгийн манай эрх мэдэл, мөнгөнд дулдуйдсан засаг төрийн яндагтан
ямбатнууд эх хэлний цэвэр ариун байдал, гаднаас монгол хэлэнд шууд болон
дам орж ирж буй олон харь үгс, шинэ нэр томьёо зохиох гэх мэт эх хэлний
тулгамдсан асуудал ярих битгий хэл ирээдүйн монгол залуучуудыг бодсон
хэтийн том төлөвлөгөө ч алга байна.
Уг нь бол төр засгаас тохоон
томилогдсон “Төрийн Хэлний Зөвлөл” ШУА-ийн ХЗХ өнөөгийн монгол хэлэнд
орж ирсэн олон шинэ нэр томьёог цэгцлэх ажлаа хийдэгсэн бол бид юунд
ингэж цухалдах вэ?. Хэрэвзээ хийж буй
бол үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан хүртээх
байлтай. Бүртийж бүүрийх юм ч харагдахгүй байна. Арга ч үгүй биз, тэнд
улс эх орныхоо төлөө сэтгэлтэй нь цөөхөн байгаа нь илт. Үгүй байтал
хотын гудамжаар дүүрэн харь үг, хазгай бичсэн нэр томьёо байхгүй байх
буй заа. Төрийн Хэлний Зөвлөлийн “Шинэ нэр томьёо зохиох” тасаг одоогийн
маргаантай, шийдвэрлэгдээгүй олон нэр томьёог оноон орчуулж журамлах
ажлаа хиймээр байна.
ШУА
ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилчид удаа дараа сонинд нэр томьёоны намагт
шигдлээ бид, нэр томьёог оноон тогтооход нэгдсэн бодлого хэрэгтэй
гэцгээн нийтлэлүүд бичиж байна. Угтаа энэ ажил нь судалгаа шинжилгээний
энэхүү төв хийх ёстой атал ийнхүү ээлж дарааллан өөрсдийнхөө ажлыг
хиймээр байна гэцгээж байгаа нь гайхшрал төрүүлмээр.
Монсудар хэвлэлийн газраас гаргасан
Оксфорд - Монгол толь бичигт шинээр 1000 гаруй шинэ үг хэллэг нэмэгдэж
орсон бөгөөд үүнийг орчуулахад хоёр улсын хөгжил, соёлын ялгаа,
сэтгэлгээний онцлогоос хамааран тухайн үгийг утга нь дүйсэн ганц үгээр
орчуулах боломжгүй байсан тул бүхэл бүтэн өгүүлбэрээр буулгасан толгой
үг их байсан болно.
ЭДГЭЭР ҮГИЙГ ОРЧУУЛАХГҮЙ ШУУД ГАЛИГААР НЬ БУУЛГАХ ЭСЭХ?
ШИНЭ НЭР ТОМЬЁО, ҮГ ҮҮСГЭХ ЁСТОЙ ЮУ?
ТАЙЛБАРААРАА ЯВААД БАЙХ УУ? энэ мэтийн маш олон үгэнд анхаарч хандваас зохилтой байна.
Bcc n Comput (abbrev =Blind carbon copy) халхавчтай карбон хуулбар
biovigilance / ˈbaɪəʊvɪdʒɪləns/ n өвчтөн болон донорын цус, эд эрхтэн, эсийн талаарх дэлгэрэнгүй, цогц мэдээллийг цуглуулах хөтөлбөр
BOGOF /bɒɡɒf/ n Comm(abbrev =Buy One, Get One Free) ( offer) ( item) нэгийг худалдаж авахад нэгийг үнэгүй өгнө, хоёрыг нэгийн үнээр
carbon neutral / ˌkɑːbən ˈnjuːtrəl, AE ,ˈnuː-/adj Sci нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй болсон;
Chelsea tractor° /tʃelsɪˌtrжktə(r) / n GB дөрвөн дугуй нь жирийн нөхцөлд зэрэг эргэдэг, олон хүний суудалтай тансаг зэрэглэлийн машин
chick flick n залуу эмэгтэйчүүдийн шохоорхдог кино
cocooning /kəˈkuːnɪŋ/ n хүмүүсийн нийгмийн амьдралаас тусдаа гэртээ байнга байдаг хандлага
emissions trading /ɪˈmɪʃnz ˌtreɪdɪŋ/ npl нүүрс хүчлийн хий ба хүлэмжийн хийг ялгаруулах зөвшөөрлийг худалдаалах/ солилцох систем
environmental footprint n байгаль дэлхийн хүний хэрэгцээг хангах нөөцийн хэмжээ
e-paper /ˈiːpeɪpə(r)/ n принтерийн хороор бичсэн юм шиг харагдуулдаг цахим технологи
equitherapy /ˌekwɪˈθerəpɪ/ n морь унуулж засал хийх эмчилгээ, эмчилгээний зорилгоор морь унуулах
flash mob n олон нийтийн газар хүсэл зорилгоороо нэгдсэн хүмүүс цугларан богино хугацааны урлагийн үзүүлбэр үзүүлээд тарах үйл ажиллагаа
food mile n GB
хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зайн хэмжээ (хол замд тээвэрлэгдсэн
бүтээгдэхүүн муудаж, чанараа алдсан байдаг учир тээвэрлэсэн милийн
хэмжээг нааж өгдөг)
foreclosure /fɔːˈkləʊʒə(r) / n SOUT барьцаалсан эд хөрөнгийг худалдах эрхээ алдах; барьцаалсан үл хөдлөх эд барьцаалагчийн өмчлөлд шилжих
forensic accounting n CAN (баримтаар луйвардсан, шамшигдуулсан мөнгөний хэмжээг тогцоох) шүүхийн нягтлан бодох мөрдлөг
gated community /ˌgeɪtɪd kəˈmjuːnətɪ/ n харуул хамгаалалттай хашаатай айл хөрш
greenwash /ˌgriːn ˈɔːdɪt/ n байгаль орчинд хариуцлагатай ханддаг дүр үзүүлсэн/эсгэсэн хуурамч мэдээлэл
impeachment /ɪmˈpiːtʃmənt/ Impeachment n Jur Pol төрийн өндөр албан тушаалтныг хариуцлага алдсаны төлөө буруутгах, …-нд ял тулгах
Шашны үг хэллэгээс татгалзъя!!!
Эх хэлний соён гэгээрлийн сэдвээр...
Буддын
шашин Монголд
дэлгэрснээс хойш эдүгээ хүртэл Монголын олон сэтгэгчид Буддизмыг судлан
хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ. Гэвч Ганжуур, Данжуураас эхлэх тэдгээр баринтагласан ном судруудын
ихэнх нь үндэсний төв номын сан, мөн шашны байгууллагуудын номын санд
хураалттай бий.
Орчин үед хөгжин цэцэглэж, соён гэгээрч чадсан суут
сэтгэгчидтэй орнуудыг харахад бүгд шашны ойлголтоос татгалзсан байдаг. Харин бид
XXI зуунд амьдарч байгаа атал өдий болтол шашны ойлголтыг
ялгаж салгах нь бүү хэл шинжлэх ухаан, тэр ч байтугай албан бичиг хэрэглээ,
төрийн тогтоол, хуулиндаа хүртэл шашны ойлголтуудыг зөв буруу хольж сольж
хэрэглэсээр л байна. Багш шавийн барилдлага, зөв зам, буян
үйлдэх, хар цагаан хэл ам хүрэх, ном дор мөргөмү, багш дор мөргөмү, бурханы
аврал, ивээл гэх мэт ойлголтоосоо салж чадахгүй байгаа нь амар хялбараар хоолоо
олж идэгсдийг өөхшүүлэх мэт.
“Багш” дор мөргөмү! Орчин үеийн сургалтын стандартад хичээл заах багшид басхүү номдоо мөргө гэсэн заалт байдаг уу? Багш гэдэг бол мэргэжил. Багш мэргэжилтэнд туршлага мэдлэг ихтэй настай багшаас гадна залуухан годгор охид ч бас орно. Багш хүн ажлаа хийж цалингаа авч амьжиргаагаа залгуулах нь амьдралын хууль. Тэрнээс бус буддизмын дэлгэрэлтийн үеийнх шиг гэртээ хүүхдүүдийг байлгаж, ном зааж, хоолоо хийлгэж, хувцасаа угаалгаж, нуруугаа бариулдаг багш шавийн бат барилдлагат үе аль хэдийнээ ард үлдсэн. Багш шавийн барилдлага хэмээх үгсээр бүх зүйлийг баллаж байгаагийн илрэл нь багшийн өөдөөс сөргөөж болохгүй, хэлсэн үг, үйлдэл бүрийг мөргөж шүт, дага хэмээх басхүү далд ухамсрын хүлээс байгаа нь аймшигтай.
“Ном” дор мөргөмү! Бид орчин үед шинжлэх ухааны, уран зохиол, яруу найргийн, зөгнөлт, басхүү эротик гээд л төрөл бүрийн номыг уншдаг. Ном бол хэрэглээ. Хүн уншина, муу ном бол дэвсэнэ, хүүхэд бол номыг зулгаана, хэрэглэхээ больсон хуучин номоор гал ч түлж болно. Шашинт төртэй байх үед баринтагласан номоо хоймроо тавьж мөргөж байсан нь түүхэнд хоцорч үлдсэн. Одоо ч гэсэн номдоо мөргө гэж байгаа нь номоо хайрла гэсэн эрхэмлүүлэх ухамсрын явуулга байгаа ч уг мөн чанартаа хувь хүнд тэр номыг хэрэгтэй ном уу, уншвал юу олж авах, эргэцүүлэх, шүүмжлэх гэсэн санааг үгүй хийх муу үр дагавар басхүү үүссэн. Номон дээр л зөв байдаг, “үнэхээр ч холыг ойртуулж, ухааныг тэлдэг”, “ертөнцийг харах цонх”, “Ном зөвхөн шилдэг нөхөр төдийгүй, хэзээд хамт байх үнэнч хань”, хэмээж эрхэмлэдэг сэтгэл дээр нь дөрөөлөөд нам төр маань “Номтой нөхөрлөе”, “Олуулаа уншъя” гээд л хөөрхөн сонгуулийн шоу хийчих жишээтэй.
“Зөв” дор мөргөмү!
Манай төр засаг дандаа л гаднаас юм
хуулдаг жишигтэй. Харин энэ удаад шашныхаа сургаалаас үлгэрлэл авчээ.
Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирваан дүр олно хэмээжээ. /Нирваанд хүрэх найман мөрт замын эртний буддист
бэлгэдэл
Дармагийн хүрд
Шашны энэ зөв ойлголтоос үүдэж “Зөв Монгол хүн” шинэчлэлийн хөтөлбөр,
“Зөв
Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Зөв Монгол сурагч” сургалтын хөтөлбөр
гэж нэрлэсэн бололтой дог оо. Сургалтын стандартад хүртэл зөв суух, зөв хооллох, зөв ярих, бараг л зөв баах, зөв шээх
гэх нь холгүй бүх зүйл зөвөөр дүүрч байна. Яг үнэндээ “зөв” гэх ойлголтын цаана ямар юмыг зөв, ямрыг нь буруу гээд
тодорхойлоод байна вэ? Шашны дээрх
номлолд ч тэр, шинэчлэл сургалт хөтөлбөрт ч тэр аль алинд нь яг тийм зүйлийг,
яг тийм үйлдлийг, яг тэгэж амьдрахыг, яг тийм санааг зөв гэж томьёолсон зүйл
хаана ч алга байна.
Бид энэ мэтийн шинжлэх
ухааны мэдлэгт саад тээг болж байгаа шашны ойлголтуудаас татгалзаж байж үнэн
мэдлэгийг олж авч соён гэгээрч чадна.
Subscribe to:
Posts (Atom)