Өнгөрсөн 25 жилд ... Аав ээжийнхээ бахархалт охин болон өсөн өндийсөөр, хүнийг хайрлаж басхүү хүнээр хайрлуулж, хэсэг хүмүүст үгүйлэгдэх орон зай бий болгож, Сүлдээгийнх гэх тодотгол бүхий бүтээл хийж, аливаа юмыг ид дундаа байхад нь харин амарч цэнгэж , амьдралын сайн сайхан эрээн мяраан зүйлд дулдуйдалгүй басхүү авталгүй хэмжээ цэнзурээ барьсаар өөрийн гэсэн үзэл бодолтой бие хүн болон төлөвшин ирсэн энэхүү явдал л миний баяр юм даа.
Номгүйгээр амьдарч чадахгүй, хөдөө амьдарч чадахгүй, чамгүйгээр
л амьдарч чадахгүй гэж аливаа ямар нэгэн юмнаас хамааралтай байхгүйгээр зөвхөн өөрөөрөө оршин
тогтнож амьдарч чадахаар болсноо өдөр ирэх тусам нас нэмэх тутам мэдрэх сайхан
байна.
Бага амлаж, амласнаа хий, харин хийнэ л гэсэн бол яс хийж бай
Хэтэрхий тохь тух, зарчим уйтгартай.
Сониуч бай, Сэтгэлтэй бай, Урамтай бай
Хэтэрхий тохь тух, зарчим уйтгартай.
Сониуч бай, Сэтгэлтэй бай, Урамтай бай
Амьдрал сайхан байна өө эрхэм хүмүүс минь Сүлдээ /2014.05.09/