Монгол оньсого



"Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монгол утга соёл" цувралын "Оньсого" хэмээх хоёрдугаар ботид монгол ардын аман зохиолын 10.000 шахам оньсогыг багтааж, хэрэглээний үүднээс хүн, байгаль, ургамал, амьтны тухай гэсэн дөрвөн бүлэг болгон оруулж, номын удиртгал хэсэгт оньсогын үүсэл гарлын тухай болон бусад улс орны соёл, сэтгэлгээний онцлогийг оньсогтой холбон тайлбарласан. Монголчуудын ахуй амьдрал, түүх соёл, сэтгэлгээний илрэл болсон оньсогын баялаг сантай танилцахыг хүссэн оюутан залуус, хэн бүхэнд энэ ном зориулагдсан болно.