Монгол тууль




"Монсудар" хэвлэлийн газраас "Монгол утга соёл" нэртэй шинэ цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд цувралын тэргүүн ботид туулийн судалгаа бүхий удиртгал хэсэг, монгол ардын 17 тууль орсон болно. Монгол ардын тууль хайлах зан үйл, туулийн гарал үүсэл, бүтэц хэлбэр, дүр, дүрслэх арга болон бусад улс үндэстний туулийн онцлогийг судлан оруулсан нь танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Уг бүтээл нь монгол аман зохиолын томоохон төрөл болох туулиас соёл түүхээ танин мэдэж, өв уламжлал, ёс заншлын уг улбааг ухаарч, түүнийг хөгжүүлэх хүсэлтэй залуучууд болон уншигч, сонирхогч, судлаач хэн бүхэнд зориулагдсан болно.