"Монсудар" хэвлэлийн газраас "Монгол утга соёл" нэртэй шинэ цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд цувралын тэргүүн ботид туулийн судалгаа бүхий удиртгал хэсэг, монгол ардын 17 тууль орсон болно. Монгол ардын тууль хайлах зан үйл, туулийн гарал үүсэл, бүтэц хэлбэр, дүр, дүрслэх арга болон бусад улс үндэстний туулийн онцлогийг судлан оруулсан нь танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Уг бүтээл нь монгол аман зохиолын томоохон төрөл болох туулиас соёл түүхээ танин мэдэж, өв уламжлал, ёс заншлын уг улбааг ухаарч, түүнийг хөгжүүлэх хүсэлтэй залуучууд болон уншигч, сонирхогч, судлаач хэн бүхэнд зориулагдсан болно.
Мятал үгүй...
Монгол тууль
"Монсудар" хэвлэлийн газраас "Монгол утга соёл" нэртэй шинэ цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд цувралын тэргүүн ботид туулийн судалгаа бүхий удиртгал хэсэг, монгол ардын 17 тууль орсон болно. Монгол ардын тууль хайлах зан үйл, туулийн гарал үүсэл, бүтэц хэлбэр, дүр, дүрслэх арга болон бусад улс үндэстний туулийн онцлогийг судлан оруулсан нь танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Уг бүтээл нь монгол аман зохиолын томоохон төрөл болох туулиас соёл түүхээ танин мэдэж, өв уламжлал, ёс заншлын уг улбааг ухаарч, түүнийг хөгжүүлэх хүсэлтэй залуучууд болон уншигч, сонирхогч, судлаач хэн бүхэнд зориулагдсан болно.
Монгол оньсого
"Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монгол утга соёл" цувралын "Оньсого" хэмээх хоёрдугаар ботид монгол ардын аман зохиолын 10.000 шахам оньсогыг багтааж, хэрэглээний үүднээс хүн, байгаль, ургамал, амьтны тухай гэсэн дөрвөн бүлэг болгон оруулж, номын удиртгал хэсэгт оньсогын үүсэл гарлын тухай болон бусад улс орны соёл, сэтгэлгээний онцлогийг оньсогтой холбон тайлбарласан. Монголчуудын ахуй амьдрал, түүх соёл, сэтгэлгээний илрэл болсон оньсогын баялаг сантай танилцахыг хүссэн оюутан залуус, хэн бүхэнд энэ ном зориулагдсан болно.
Нэр томьёо, гадаад үгийг орчуулах уу, галиглах уу, шууд авч хэрэглэх үү гэдэгт зарчим хэрэгтэй.
1.
Гадаад үг хэллэг, нэр томьёог хэрэглэж буй байдал
замбараагаа алдлаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Улс орон бүхэн
өөрийнхөө бичгийн хэлээр бахархаж, эх хэлнийхээ цаашдын ирээдүй, иргэдийнхээ
хэлний боловсролд ихээхэн анхаарч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй боловсрол муутай этгээдийн буруу хазгай хэллэг, бичлэгийг залруулан засахын тулд хууль гаргаж, хэлний тухай тусгай нэвтрүүлэг хүртэл
бэлтгэдэг. Гэтэл манай улсад эх хэлний хэрэглээ хэт замбараагүй болсон нь хэвлэлийн мэдээ нэвтрүүлэг, гудамжаар
эрээлжлэх гадаад болон эх
хэлний үгийг
зөв буруу хольсон зарлалын самбар, хаяг, рекламнаас хэд алхаад л түвэггүй харагдаж байна шүү дээ.
Энэ бүхэн эх хэлнийхээ үгсийн зөв бичихзүй,
зөв дуудахзүйг мэдэхгүй, утгыг нь зөв ухаагүй, ухаараагүй бичигч өгүүлэгчдийг
хянахаа больсон, нүдэн балай чихэн дүлийн үлгэрээр “байдаг л зүйл” мэт хүлээн авдаг төр засгийн
бодлогоос шууд хамаарна. Өнөөгийн манай эрх мэдэл, мөнгөнд дулдуйдсан засаг
төрийн яндагтан ямбатнууд эх хэлний цэвэр ариун байдал, гаднаас монгол хэлэнд
шууд болон дам орж ирж буй олон харь үг, шинэ нэр томьёо зохиох гэх мэт эх
хэлний тулгамдсан асуудлыг ярих нь битгий хэл ирээдүйгээ бодсон хэтийн том төлөвлөгөө ч үгүй сууна.
2.
Ер нь манай
улсад нэр томьёо, гадаад үгийг орчуулж оноож, хэрхэн хэрэглэх талаар ямар
байгууллага анхаарч ажилладаг юм бэ?
Уг нь бол төр засгаас тохоон томилсон “Төрийн хэлний зөвлөл” өнөөгийн монгол хэлэнд орж
ирсэн олон шинэ нэр томьёог цэгцлэх ажлыг хийх ёстой. Хэрэв тэд ажлаа хийдэгсэн бол бид юунд ингэж цухалдах вэ? Төрийн хэлний
зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нэргүй “Бид
мундаг эрдэмтдийн өлсгөлөнд орчихоод байна” гарчигтай нэр томьёоны дурдалтай ярилцлага өгснийг
уншлаа. Тэр хүн хийх ажлаа мэдэхгүй байна уу эсвэл учраа олохгүй явна уу... Бид
ерөнхий сайдад хүртэл удаа дараа “Гадаад хэлнээс орж ирдэг үгсээ яах вэ!”хэмээн хүсэлт хүргүүлж байлаа.
Манай Засгийн газар иргэний танхимтай, утас нь 1111, БШУЯ ч бас иргэд хүлээн авах орон тооны хүмүүстэй, санал хүлээж авах утас нь 1209. Гэхдээ тэдэнд хүсэлт тавиад нэмэргүй, эдгээр дугаар луу нь залгасан ч хариу өгдөггүй юм. Үнэндээ цаана нь ямар хариу өгөхөө мэдэхгүй хүмүүс суудаг нь ойлгомжтой.Төрийн хэлний зөвлөл ажлаа хийхгүй, үг үсэг олон салаа ухагдахуунтай болсон энэ цаг үед “чоно борооноор” гэгчээр нэвтрүүлэг, сонин сэтгүүлээр өөрийгөө дөвийлгөсөн, олон түмнийг үгээрээ туйлшруулсан амны хайрцаг сайтай нөхөд шинэ үг хэллэг, шинэ нэр томьёог дураараа зохиож ярих туйлшрал газар аваад эхэлж. Мөн судлаач, эрдэмтдийн талцаж хуваагдсан байдал буюу өөр өөрсдийн хэрэглэж сурсан, зохиосон нэр томьёогоо өөрийн хүрээллийн хүмүүст түгээж буй өнгөрсөн болон өнөө үеийн байдлыг бүгд мэднэ биз.Энэ хандлагаас болоод эцсийн эцэст нэр томьёоны хэрэглээ, зохицуулалт нийгмийн амьдралд ямар ч чухал үүрэггүй болсоор байна.
Манай Засгийн газар иргэний танхимтай, утас нь 1111, БШУЯ ч бас иргэд хүлээн авах орон тооны хүмүүстэй, санал хүлээж авах утас нь 1209. Гэхдээ тэдэнд хүсэлт тавиад нэмэргүй, эдгээр дугаар луу нь залгасан ч хариу өгдөггүй юм. Үнэндээ цаана нь ямар хариу өгөхөө мэдэхгүй хүмүүс суудаг нь ойлгомжтой.Төрийн хэлний зөвлөл ажлаа хийхгүй, үг үсэг олон салаа ухагдахуунтай болсон энэ цаг үед “чоно борооноор” гэгчээр нэвтрүүлэг, сонин сэтгүүлээр өөрийгөө дөвийлгөсөн, олон түмнийг үгээрээ туйлшруулсан амны хайрцаг сайтай нөхөд шинэ үг хэллэг, шинэ нэр томьёог дураараа зохиож ярих туйлшрал газар аваад эхэлж. Мөн судлаач, эрдэмтдийн талцаж хуваагдсан байдал буюу өөр өөрсдийн хэрэглэж сурсан, зохиосон нэр томьёогоо өөрийн хүрээллийн хүмүүст түгээж буй өнгөрсөн болон өнөө үеийн байдлыг бүгд мэднэ биз.Энэ хандлагаас болоод эцсийн эцэст нэр томьёоны хэрэглээ, зохицуулалт нийгмийн амьдралд ямар ч чухал үүрэггүй болсоор байна.
Төрийн хэлний зөвлөл эхлээд гадаад
үгийг яаж орчуулах, нэр томьёо боловсруулах зарчмаа тогтоочихоод, 700 үгийг /зарим үгийг
маш ташаа журамласан/ журамлан гаргасан шигээ улиралд, жилд шинээр орж ирсэн үг
хэллэгийг маш оновчтой, судалгаатай,
тайлбартайгаар яаж монгол хэлнээ орчуулах, буулгах вэ гэдгийг хэлэлцэн баталж
баймаар байна. Нэр томьёог зөв оноож буулгаагүйгээс цаад ухагдахуун, ойлголтыг
ухаарахад түвэгтэй болж, монгол хүмүүс хоорондоо харилцахад хүртэл бэрхшээл
учирч болзошгүй боллоо. Үнэндээ бол хэлийг хэрэглэгчид цаад зүйлийнхээ нарийн учир утгыг ойлгож
мэдэхгүй, аль эвтэйхнээр нь л хэрэглэж байна. Үүнийгээ “монгол хүн буруу
ярьж, зөв ойлгодог” гэж муйхраар өмгөөлөх болсон .
3. Нэр
томьёог оноон тогтоох, гаднаас орж ирж буй гадаад үгсийг журамлах асуудалд хоёр
туйл байдаг бололтой. Нэг нь болохоор монгол хэлээр заавал орчуулах ёстой
хэмээн хэтрүүлээд, нөгөө нь шууд тэр хэлээр нь монгол үгийн дундуур хавчуулж
яриад байдаг шүү дээ. Аль нь зөв юм бэ? Гадаад үгийг бичих, орчуулах дүрэм гэж
байдаг уу?
Аль
тэртээ 1983 онд зохиогдсон монгол
үсгийн дүрэмд
гадаад үгийг хэрхэн хэрэглэх талаар тусгагдаагүй, өнөө болтол энэ л хэвээр явж
ирлээ. Үүнээс хойш
олон шинэ үг бидний
хэрэглээнд нэмэгдсэн шүү дээ. Хэн дуртай нэг
нь
1.
Компьютерийг
цахимбар, скочийг наалтууц, усан санг
шумбуур, редакцийг цэгц, квасыг исгэс, органикийг шимт, констракшинг бүтээц,
лото-г шавга, марль-ийг самбай, сальфеткаг салбайдаг, э-мэйлийг цахим шуудан, билъярдыг ёворцог, кофег боргол гэхчлэн ямар ч тогтолцоо,
аргачлал, зарчимгүйгээрорчуулах нь зөв хэрэг бишээ. Хэрвээ кофег боргол гэж
орчуулбал капучино,эспрессог ч бас орчуулах хэрэгтэй шүү дээ.
2.
Мөн тракторыг тараактар, радиог араажав, эйркондишин,
подвоолк
гэх мэтчилэн зөвхөн дуудлага баримтлах болж.
3.
Мөн банк, ломбард, диско, канон, стресс, камер, бонус, такси,
курс, кафе гэх мэтээр
харь хэлний үгийг шууд тэр хэвээр нь
хэрэглэх
4.
Мөнгөний машин, төрийн аппарат,
их тархи, зөөлөвчний бодлого, ухаалаг утасгэхчилэн этгээд сонин
хэллэг бий болгох
5.
Кембрижийн боловсрол, канген ус, евро
стандарт, донор орон, дебит карт гэх мэтчилэн ухагдахуунаа илэрхийлж чадахгүй,
сурталчилгаа шоуны аястай үг хэллэгээр өөр өөрийнхөөрөө олон янзаар нэрлэх нь буруу зөрүү ойлголтыг төрүүлж, ойлголт ухагдахууныг холион бантан болгож байна.
Үүнийг зохицуулах гарц бол нэр томьёог шинжлэх
ухааны үндэслэлтэй боловсруулж,
оноон тогтоож хэвшүүлэх, тогтсон нэр томьёог улам боловсронгуй болгох зарчмаа эхлээдгаргах хэрэгтэй. Гадаадын нэр томьёог
боловсруулах зарчмаас үлгэрлэхэд техник технологийн шинээр орж ирж байгаа тухайн
үгийг судалж үзээд, дэлхийн хамгийн том 5 хэл-англи, орос, герман... хэлэнд яг
энэ чигээрээ хэрэглэгддэг үг болохыг тогтоож, үүнээсээ үндэслэн шууд авч
хэрэглэе. Эсвэл олон хэлэнд орчуулж
хэрэглэсэн байвал хэлнийхээ дүйх үгийг олж оноох гэх мэтээр шийдвэрлэдэг
зарчмууд байх жишээний. Манай хэлний эрдэмтэд шиг дүрмээ зохиогоогүй байж
дөрвөн үсэг хасна гэх, нэр томьёо орчуулах хэрэглэх зарчмаа боловсруулаагүй
байж дур зоргоороо, өөрийн хүүхдэд нэр өгч байгаа юм шиг цахимбар, боргол,
уямж гэж нэр оноох бол бодлогогүй,
ухамсаргүй, тоомжиргүй хэрэг л дээ.
4. Манайд шинээр хэрэглээнд орж
ирж байгаа гадаад үгсийг бүртгэдэг үү? Ихэнх үгийг тэр чигээр нь хэрэглээд,
тэгээд “гадаад үгэнд дарлууллаа” гээд бухимдаад байгаа хандлага ажиглагддаг?
Орчин үеийн техник
технологийн хурд, эрчимтэй хөгжих хөгжлийн энэ үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ,
материал, заавар зааварчилгааг нэрлэсэн
нэр томьёо хэрэглээнд асар хурдтай
нэвтэрч, тэр гадаад үгээрээ хэвшиж
байна. Бид вэбсайт шүүж, ярианы болон бичгийн хэлнээс сүүлийн 14 жилд орж ирсэн
шинэ үгийг шүүрдэж, шинэ үгийн судалгаатай толь бичиг хийсэн. Нэгэнт хэрэглээнд
хэвшсэн үгсийг бид няцаагаад, нуугаад эсвэл монгол үгээр муйхарлаж шууд
орчуулах ямар ч боломж байсангүй. Техник технологийн хурдтай зэрэгцэж орчуулж, оноох зохицуулалт хийхгүй л бол оройтох нь. Гутлынхаа өсгийг гадагш нь хэлбийлгэж алхаж хэвшчихээд,
дараа нь дотогш нь болгох гэж алхахтай адил хэцүү зүйл юм.
5. Шинээр боловсруулж,
УИХ-д өргөн барьсан “Монгол хэлний тухай хууль”-д нэр томьёо
боловсруулах талаар дорвитой заалт байсан уу?
“Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ”гэж оруулсан байсан. Зарчимгүй учраас “эрхэмлэнэ” гэж бөөрөнхийлсөн байх л даа /инээв/.Мөн “холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах”гэсэн нь бас л худлаа заалт байсан. Холбогдох ямар мэргэжлийн байгууллага гэж? Монголд хаана тийм байгууллага байгаа юм? Хөгжмийн нэр томьёог Н.Жанцанноров, хүнсний нэр томьёог Ч.Онгоодой, ургамлын нэр томьёог Ч.Санчир гэх мэт эрдэмтэд өөрсдийн хийж байгаа ажилдаа хамааруулан мэргэжлийн нэр томьёогоо цэгцэлсээр өдий хүрлээ. Харин бид УИХ-ын гишүүн Батчимэгт “энэ заалтаа эрх бүхий судалгааны байгууллагад нэр томьёоны тасаг ажиллуулан, салбар шинжлэх ухаан бүрээс нэр томьёо судлаач, орчуулагчдыг тогтмол оролцуулан, нэр томьёог боловсруулна гэвэл сая харин тодорхой болно” хэмээн хуулийн тухай шүүмж-албан бичигтээ тодорхой тусгаад явуулсан.
“Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ”гэж оруулсан байсан. Зарчимгүй учраас “эрхэмлэнэ” гэж бөөрөнхийлсөн байх л даа /инээв/.Мөн “холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах”гэсэн нь бас л худлаа заалт байсан. Холбогдох ямар мэргэжлийн байгууллага гэж? Монголд хаана тийм байгууллага байгаа юм? Хөгжмийн нэр томьёог Н.Жанцанноров, хүнсний нэр томьёог Ч.Онгоодой, ургамлын нэр томьёог Ч.Санчир гэх мэт эрдэмтэд өөрсдийн хийж байгаа ажилдаа хамааруулан мэргэжлийн нэр томьёогоо цэгцэлсээр өдий хүрлээ. Харин бид УИХ-ын гишүүн Батчимэгт “энэ заалтаа эрх бүхий судалгааны байгууллагад нэр томьёоны тасаг ажиллуулан, салбар шинжлэх ухаан бүрээс нэр томьёо судлаач, орчуулагчдыг тогтмол оролцуулан, нэр томьёог боловсруулна гэвэл сая харин тодорхой болно” хэмээн хуулийн тухай шүүмж-албан бичигтээ тодорхой тусгаад явуулсан.
6. Өөрийн тань бодлоор
нэр томьёо, гадаад үгийг яаж тогтоон баталбал зүйтэй вэ? Ямар аргаар
ажиллавал цэгцрэх бол?
Тогтоон
батлахын өмнө харь хэлний нэр томьёо, үгийн гарал үүсгэлийн талаар сайтар судалж байгаад,
гол үгийг олж тогтооно.
Өөрөөр хэлбэл
тэр харь хэлний нэр томьёо үгийн ямар утгаар, язгуур, дагавраар бий болоод,
одоогийн утга санаа нь ямар зүйлийн ухаан буюу нарийн мэргэжилд чухам юу зааж байгааг харгалзан үзнэ. Харь хэлний нэр томьёотой таарах үг
монгол хэлэнд урьд нь байсан эсэхийг
хамгийн
түрүүн шийдвэрлэнэ.
Хэрэв байгаагүй
бол өнөөх
харь хэлний нэр томьёог монголчлоод,
утга санаа нь гарах эсэхийг харгалзвал зохино. Үүнээс гадна гадны улс орны нэр томьёо тогтоодог жишгийг
судлан харьцуулж, юун түрүүнд зарчим боловсруулах асуудал байна. Түүнээс бус
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, эсвэл Төрийн хэлний зөвлөл, Монгол судлалын
холбоо аль ч байгууллагыг хий гэж төрөөс үүрэгдээд,тогтоол зарлиг гаргаад
нэгэнтээ ажил явахаа больж. Хэлний тухай хангалттай олон тогтоол зарлиг бий. Харин хэрэгжсэн нь нэгээхэн ч үгүй. Хэлний хэдэн эрдэмтний үзэл бодлын маргаан,
хувийн ашиг сонирхол, талцал дээр бус, шинжлэх ухаан болон хэлний хэрэглээний
талыг баримталбал сая зүйтэй болно. Учир нь хэл бол хэрэглээ. Мөн батлаад, цаас
төдийгөөр нь орхих бус нийгэм, олон нийтэд хэвшүүлэх тал дээр түлхүү ажиллаж,
хяналт тавьбал л болох ажил. Нийгэм, олон
нийт ч үүнд оролцох учиртай. Яаж оролцох вэ гэхээр шинээр монгол хэлнээ оруулах
гэж буй нэр томьёог өөрийн мэдлэг мэдээлэл дээр тулгуурлан орчуулах бус, “Нэр томьёо тогтоодог байгууллага”-д хандаж,
асуудлаа маш оновчтой зөв хамтран шийдвэрлэсний дараа түгээн тархаамаар
байна.Мөн өөрийнх нь оруулж ирсэн, орчуулсан шинэ нэр томьёо оновчтой бол энэ
байгууллагад хандаж бүртгүүлж болно шүү
дээ.Харин түрүү үеийн эрдэмтдээ санагалзаж, гар хуруугаа оролдоод суугаад байвал нэг л өдөр шийдэгдээд
цэгцэрчих ажил бол биш юм шүү.
Туулийг өнөө үед олон ангит кинотой зүйрлүүлж болох юм
Монгол утга соёл цувралын ерөнхий редактор, Монгол Хэл
Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын
редакцын эрхлэгч, Г.Сүлд-Эрдэнэтэй "Монгол утга соёл" цуврал бүтээлийн
тухай ярилцлаа.
Монсудар хэвлэлийн газраас “Монгол утга соёл” цуврал бүтээлийг эрхлэн гаргажээ. Энэхүү цувралынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
Бид урьд монгол хэл бичгийн цуврал толь болох “Монгол хэл соёл”
цуврал, үүний дараагаас монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг
тусгасан “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цувралыг эрхлэн гаргаж
байсан. Харин энэхүү шинэ цуврал маань монголчуудын ам дамжин
уламжлагдан ирсэн аман зохиолын цуврал бүтээлийг эмхэтгэн “Монгол утга
соёл” цуврал нэртэйгээр эрхлэн гаргаж байна даа. Үүнд 1. Тууль 2.
Оньсого 3. Домог 4. Домог үлгэр 5. Үлгэр 6. Ертөнцийн гурав 7.
Дайралцаа үг 8.Түргэн хэллэг 9. Бэлгэ дэмбэрлийн үг 10. Ерөөл магтаал
11. Дом шившлэг гэх мэтчилэн цувралууд багтах юм.
Эхний боть нь тууль гэсэн нэртэйгээр хэвлэгдсэн байна. Доторх агуулга бүтэц нь ямар вэ?
Энэхүү бүтээл нь монголын алдартай 17 туулийг бүрэн эхээр нь
эмхэтгэсэн төдийгүй “Тууль” гэж юу болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл
бүхий судалгааны удиртгал хэсэгтэй. Энэ нь дотроо маш нарийн
задаргаатайгаар бичигдсэн шинэ судалгаа болж чадсан. Жишээ нь дэлхийн
улс орнуудын туулийн тухай болоод, монголын алдартай туульчид, тууль
хайлах хөгжмийн зэмсгийн тухай, мөн туулийн агуулга, бүтэц, дүр, туулийн
ач холбогдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байгаа.
Тууль хайлах тухай, Тууль хайлах зан үйлийн тухай тодруулж ярихгүй юу?
Туулийг “аялах, дуулах”-аас хүчтэй, бүдүүн хоолойгоор дуулдаг.
Монголчуудтуулийг намрын сүүл сараас өвлийн сүүл сар хүртэл өөрөөр
хэлбэл өвлийн урт шөнө буюу цагаан сараас өмнө хайлдаг уламжлалтай
байжээ. Энэ нь шинэ гарах жилдээ байгалийн гамшиг, дайн дажин, өвчин
зовлон, элдэв гай зовлонгүй амар амгалан амьдарна хэмээн бэлгэшээн
үздэгтэй холбоотой. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш тууль
хайлдаггүй. Учир нь зуны шөнө богино байдаг тул том хэмжээний туулийг
хайлахад тохиромжгүйгээс гадна дулааны улиралд урт хугацаагаар тууль
хайлах юм бол туульчийн бие махбодод цус хөөрөх, алжаах зэрэг сөрөг
нөлөөтэй гэж үздэг. Туулийг айл өрх, хот айлаараа цуглан урьдчилан
бэлдэж өдөр сар тохирч хайлуулдаг заншилтай. Эхлээд туульч, тууль хоёроо
сонгоно, дараа нь билигт сайн өдөр гэрийн эзэн эсвэл ахмад настай хүн
туульчийнд зочилж тууль хайлах өдрөө хэлэлцэн тохиролцдог. Сонгож
товлосон өдөр тухайн айлаас гэрийн эзэн ирж эхлээд хөгжмийг нь
хүндэтгэлтэйгээргэртээ залан гэрийнхээ хоймор, бурхан шүтээнийхээ дэргэд
эсвэл тусгай тавцан дээр байрлуулж арц сангаар ариутгадаг. Үүний дараа
мөн билигт сайн өдөр гэрийн эзэн эсвэл хот айлын ахлагч туульчийг залж
ирнэ. Тэр орой хот айлаараа малаа хотлуулж, хамаг ажлаа цэгцэлж дуусаад
цуглацгаана. Туульч уригдсан айлын гэрийн баруун хойморт, сонсогчид нь
баруун зүүн талаар насныхаа эрэмбээр суудаг дэгтэй. Урианхайд туульчийг
ирэхэд толгой даалимба, бүтэн цай, тамхи зэргийг бэлддэг.
Тууль хайлахад эхлээд Алтайн магтаал гэж хэлдэг нь ямар учиртай юм бэ?
Тууль
хайлахын өмнө ойрад туульчид “Алтайн магтаал”, халх туульчид “Хангайн
магтаал”, “Хан Хөхийн магтаал”, буриад туульчид “Арын арван гурван
ноёдын даатгал”- ыг хэлдэг. Энэ нь онгодоо сэргээн, бие сэтгэлээ
бэлтгэж, уул усны эзэн лус савдгийг баясган хайр энэрэл, хишиг буян гуйж
оршил болгож буй хэрэг юм. Алтайн магтаалыг хэлж байхад хүмүүс орж
гарах, дуу чимээ гаргахыг цээрлэх ба сонсогчид хувцсаа зөв өмсөн,
хормойгоо хумин суудаг нарийн журамтай. Харин туульч зогсолт хийх,
биеийн байрлалаа өөрчлөх, малгайгаа авах зэргийг цээрлэдэг ба хувцасны
товч бүрэн бүтэн, товчлогдсон байх ёстой. Алтай магтсан туульч, гэрийн
эзэн аль аль нь цацал өргөх бөгөөд нар зөв эргүүлж өргөнө. Алтайн
магтаалыг хайлж дууссаны дараа туульч дээл хувцсаа хөнгөлөөд бүлээн,
давсгүй хар цайгаар хоолойгоо чийглэн туулиа хайлж эхэлнэ. Туульч тууль
хайлахдаа дунджаар нэг цаг орчим тасралтгүй хайлж утга төгссөн хэсэг
дээр түр зогсож завсарлана. Бүлээн давсгүй хар цайгаар хоолойгоо
чийглээд цааш үргэлжлүүлэн хайлна. Ийм байдлаар шөнийн 02-03 цаг хүртэл
тууль хайлаад амарч маргааш нь харуй бүрийгээр дахин туулиа үргэлжлүүлэх
зэргээр нэг туулийг долоо хоног, зарим том туулиудыг нэг бүтэн сараар
хайлж дуусгадаг байжээ. Туульчид туулийг хагас дутуу хайлах, товчлон
хайлах, дүр дүрслэлийг гээж хаях, нэмэхийг хатуу цээрлэдэг. Тууль хайлж
дууссаны дараа гэрийн эзэн туульчийн товшуур, экил, морин хуурын
толгойноос хив хадаг уяж байранд нь залаад гурваас долоо хоног гар
хүрдэггүй. Учир нь туульчийн хөгжим дээр энэ ертөнцийн гурван тивийн
эзэд ирж байрласан байх бөгөөд өөрсдийнхөө тааллаар нутаг орон, тивдээ
буцдаг хэмээн үздэг. Тэдгээр эзэн сахиусууд явсны дараа туульчийн
хөгжмийг гэрт нь хүндэтгэлтэйгээр залж туульчид бэлэг сэлт өгдөг ёс
байна.
Туулийг уншиж, тууль хайлахыг сонсох нь бидэнд болоод залуучууд хүүхдүүдэд ямар ач тустай вэ?, Туулийн ач холбогдол нь юу вэ?
Туулийг ямар зорилгоор хайлдаг, тууль хайлахын ач тус, учир холбогдлыг
танин мэдэх нь бидэнд уламжлал соёл, зан заншлаа танин мэдэх мөн
сэргээн уламжлах зэрэгт тустай, чухал асуудал юм л даа. Тухайлбал,
Хүмүүжлийн ач холбогдлоос дурдвал: хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх хэд хэдэн
хүчин зүйлсийг агуулж байдаг. Туулийг сонсож, утга агуулгыг ойлгосон
хүүхэд багаасаа тэсвэр хатуужил, эр зоригтой болох ба нөгөө талаар хэл
яриа, сэтгэхүйг хөгжүүлдэг. Туулийн баатар гол төлөв гурав, дөрвөн
настай байдаг нь хүүхэд тэрхүү баатрыг үлгэр дуурайл болгон, тийм хүч
чадалтай болохыг хүсэж багаасаа зоригтой, тэвчээртэй, ухаалаг, бусдын
төлөө гэсэн сэтгэлтэй болж төлөвших сургаалын шинжтэй. Мөн тууль нь
найраглалын том хэлбэр болохынхоо хувьд үгийн баялагтай болгож, оюун
ухааныг тэлнэ. Ингэснээр цэгцтэй зөв бодол, зөв яриа, өөрийн гэсэн
бодолтой болж аливаа юмны сайн, муу талуудыг ялган бие даан шийдвэр
гаргах, бүтээлч хандлагыг нэмэгдүүлж өгнө.Туулийг өнөө үед олон ангит
кинотой зүйрлүүлж болох юм. Учир нь нэгэн хүний хуучилснаар: “Биднийг
бага байхад манай хот айлынхан туульч хүн тусгайлан залж гэр бариад
бүтэн сараар байлгадаг байсан. Тэгээд бид өдрийн ажлаа дууссаны дараа
туулийнхаа нэг хэсгийг сонсоод маргааш орой нь хэрхэн яаж үргэлжлэхийг
нь сонсох гэж тэсэн ядан хүлээдэг байсан” гэжээ. Тэгэхээр энэ бол одоо
үеийн орой бүр дараагийн ангийг үзэхээр хүлээдэг олон ангит кино шиг
хүүхэд багачуудын сонирхлыг татдаг тийм урлаг байжээ. Энэ нь хүүхэд
багачуудын төсөөлөн бодох чадамжийг нэмэгдүүлж аливаа юманд хэд хэдэн
таамаглал дэвшүүлэх, олон талаас нь харах ач холбогдолтой юм. Учир
бэлгэдлийн ач холбогдлоос нь дурьдвал: Урианхайчууд туулийг зөвхөн уран
сайхны хэрэгцээ хангах төдий биш зан үйлийн учир холбогдолтой холбон
ойлгодог.Тууль хайлж байхад товшуурын хөг харих, чавхдасны хялгас
тасарвал тэр айлд ямар нэгэн гай барцад байна гэж үздэг.
Тууль хайлахад гай барцад арилна гэж үздэг байсан байна. Тэгэхээр ер нь тууль бүрийн утга бэлгэдэл нь өөр өөр байна уу?
Бүгд өөрийн гэсэн утга бэлгэдлийг илэрхийлдэг. Тухайлбал,“Хаан цэцэн”
туулийг хайлахад амар амгалан, эрүүл энх байх, “Талын хар бодон”, “Бужин
даваа хаан” туулийг хайлахад гай барцад арилдаг гэж үздэг бөгөөд энэ
хоёр туулийг нэг туульч гурваас дээш хайлж болдоггүй гэдэг. Сэтгэлээ
сэргээхийн тулд “Уян хиа”, “Талын хар бодон”, “Жаргал ихтэй эзэн улаан
бодон” туулийг хайлдаг. Үр хүүхэдгүй, өнөр өтгөн болохыг хүссэн айлд
“Эрх хачин харцага”, “Наран хаан хөвүүн”, буян хишиг дуудах айлд “Аргын
өнчин яргай”, “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн” гэх зөөлөн
туулийг хайлдаг.Урианхайд хараал хүрсэн, үхэл зовлонтой айлд “Долоон
догшид бүхүй туульс” буюу “Довон хар бөх”, “Талын хар бодон”, “Хүрэл
арслан магнай”, “Хүч ихт хүрэл хаан”, “Баатар бор магнай” зэрэг хатуу
тууль хайлдаг.
Сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Удахгүй дараа дараагийн цуврал худалдаанд гарч уншигчдад хүрэх болно.
Ярилцсан: Э.Мөнхзагар
Монголчууд XVII-XX зууны эхэн үед /хариуцлагатай редактор/
Монголчууд бид өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирагдаж явсан 300 жилийн түүхийн хуудсыг нээн үзэх анхны боломжийг энэхүү бүтээл буй болгож байна.
“Монголчууд XVII-XX зууны эхэнд зурагт түүх”
бүтээлийн хариуцлагатай
редактор, Монгол Хэл Соёлын Хүрээлэнгийн захирал, Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын
эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэ
“Монголчууд XVII-XX зууны
эхэнд зурагт түүх хэмээх шинэ бүтээлийн
тухай яриагаа эхлэх үү?
“Монсудар хэвлэлийн газар”-аас Монголчууд хэмээх зурагт түүхийн цувралыг
эрхлэн гаргаад байна. Урьд бид
“Монголчууд XX зууны эхэнд”
хэмээх зурагт түүхийг уншигч олонд хүргэж байсан. Одоо шинээр нээлт хийх гэж байгаа бүтээл бол “Монголчууд XVII-XX зууны эхэнд” зурагт түүхийн ном юм. Нийтдээ 9
бүлэг, 1200 гаран гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн орсон нэлээд том хэмжээний
бүтээл гэж үзэж байна. Дэлхийд манжийн үеийн Монголчуудын түүхээр гарч буй
анхны зурагт түүхийн ном гэж ойлгож болно.
Уг толийг ямар хүмүүс оролцон
бүтээсэн бэ?
Бүтээлийн
ерөнхий редактораар болон зохиогчоор ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач
Сампилдондовын Чулуун гуай ажилласан. Түүхийн
ухааны доктор (Ph.D), дэд
профессор, түүх судлаач Н.Сүхбаатар, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн манжийн үеийн
салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Б.Нацагдорж, түүхийн
хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Э.Жигмэддорж, МУБИС-ийн
Монголын түүхийн тэнхмийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Ж.Гэрэлбадрах, Түүхийн
хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач
Н.Хатанбаатар, Богд хааны ордон музейн тайлбарлагч, шашин судлаач Г.Ням-Очир,
Академич, уламжлалт анагаах ухаан судлаач Ш.Болд, МУИС-ийн Улаанбаатар
сургуулийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), түүх судлаач Д.Баярсайхан нар бүлэг тус бүрийн зохиогчоор
ажиллалаа.
Энэ бүтээлийн ач холбогдол болоод агуулгын талаар товч дурдвал?
Монголчууд бид
өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирагдаж явсан 300 жилийн түүхийн хуудсыг
нээн үзэх анхны боломжийг энэхүү бүтээл буй болгож байна. Манжийн үед монголчуудын дотоод болон гадаад ертөнц юу болж
хувирсан, хэрхэн бусдад эзлэгдсэн, монголчууд энэ хугацаанд яаж бодит байдал
дээр оршин амьдарч байсныг номын хуудсууд харуулна.
XVII-XX зуны эхэн үе
хүртэлх бүтэн гурван зууны түүхийг бүгдийг багтаах боломжгүй ч энэ үед хамаарах
баримт, гэрэл зураг, өв соёлын дурсгалуудын зургийг ерөнхийд нь багтаасан. Энэ
300 жилийн бидний дээдсийн түүх зөвхөн өөрсдийн минь түүх бус, Оросын эзэнт
улс, Манж Чин гүрний гэсэн гурвалсан харилцаанд оршиж байсныг мэдэх боломжтой
Манжийн үеийн монголчуудын түүх гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа.
Бид энэ үеийн түүхийг манжийн дарлалын үе гэж ойлгодог...
Монголчууд бид
өөрийн өнгөрсөн үеийн түүхээ танин мэдэх баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн
зүйлсийн учир зүйг ухаарч ойлгох, эх түүхийн мэдлэгээрээ бие биенээсээ дутахгүй
байхыг хичээдэг. Түүний дотроос Монголчуудын харь эзэнт гүрний эрхшээлд хэдэн
арван жилийг туулсан “Манжийн үеийн түүх”-ийг бүрэн гүйцэд танин мэдэх, нэгдсэн
ойлголт авах боломж харьцангуй бага байдаг юм. Бид дэлхийн эзэнт гүрэн байгуулж
явснаа сайн мэдэх ч өөрийн хараат хүмүүстээ эзлэгдэн захирч явсны учир утгыг
сайн мэддэггүй. Мэдсэн ч үндэсний үзлийн хандлага давамгайлж өширхөн хардаг.
Тэгвэл түүхийг танин мэдэх гэдэг нь аливаа түүхэн үйл явдлын учир утгыг сайтар
ойлгох, тухайн түүхэн нөхцөлийг зөв танин мэдэхэд орших юм. Тиймээс тэр үеийн
монгол ноёд улс гэрээ хэрхэн удирдаж,
ард түмэн ямар нөхцөлд, хэрхэн аж төрж байсан хийгээд ямар учраас тив дамнасан
их нүүдлүүд хийх болсон бэ? гэдгийг энэхүү түүхэн гэрэл зургийн ном өгүүлэх юм.
Уг ном хэдийгээр олон түмэнд түүхийн энгийн ойлголт
өгөхийг хичээсэн ч сул дэмий уран сайхны, сэтгэл
хөдлөлийн ямар ч үг өгүүлбэр үгүй цэвэр эрдэм судлалын үндсэн дээр нэр томьёог
хэрэглэсэн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь манжийн дарангуйлал, дарлал,
эрхшээл, ноёрхол гээд сурвалж баримтад байхгүй мөн ч олон янзаар нэрлэж байсныг
зохиогчид өөрчилж зөвхөн Манжийн үеийн гэсэн нэрийтгэл ашигласан байх жишээтэй.
Бүтээлийг ямар эх сурвалж дээр тулгуурласан бэ? Мөн түүх
бичлэгийн хувьд юугаараа шинэлэг вэ?
Монголчуудын
энэ үеийн түүхийг хэсэгчлэн судлах, харах, хуваагдсан хэрчигдсэн байдлаар авч
үзэх хандлага байсныг өөрчлөн тэр үеийн Дотоод Азийн ертөнц дэх монголчуудыг
бүхэлд нь харж ойлгох хэрэгтэй юм. Бусдын эрхэнд оршиж, төр улсаа мэдэх эрхгүй
энэ ард түмэн хэрхэн захирагдаж байсан, ард түмэн түүхээ яаж бүтээдэг, газар
нутгаа хэрхэн уламжлан өвлүүлдэг, олон газарт тархан суусны учир, гарал
угсаагаа хэрхэн холбож ойлгож ирсэн, шашин соёлын онцлог, дэлхийн анхааралд
юуны учир өртөж эхэлсэн зэрэг олон асуудлыг авч үзсэн юм. Тэдгээр асуудлуудыг
тухайн үеийнх нь түүхийн чухал баримтууд Манж, Оросын архив, музейн сан хөмрөг
Монгол нутгаар хэрэн явсан гадаадын жуулчдын тэмдэглэл, үлдэж хоцорсон эд өлгийн
зүйлсээр баримттай харгуулан бичсэн. Энэхүү зурагт түүхийн бүтээлд орсон баримт
бүр өөрийн үзүүлэх түүх, утга илэрхийлэх бодит зүйл гэдгийг санахын сацуу түүх
бичлэгийн нэгэн хандлагыг мэдэрч чадах болов уу хэмээн бодож байна.
Үнэхээр чухал бүтээл
болжээ. Зурагт түүхийн номын нээлт хэзээ болох вэ?
Бүтээлийн нээлт 2014 оны 6 дугаар сарын 30-ны 1400
цагт “Интер” номын их дэлгүүрийн 2
давхарт болно.
Ярилцсан Э.Мөнхзагар
Subscribe to:
Posts (Atom)