Аялгуу сайхан монгол хэл мину зэ хэмээх туйлшрал нь хэлний хөгжлийн тушаа болж байна.

Эх хэлний соён гэгээрлийн сэдвээр...

Єнєєдєр монгол хэл нь дордоод, монгол хvний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл тvгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хvн байна уу? Монгол хэлийг орчлонгийн ганц хэл мэт шvтэгчдээс эмээж сvрдээд байгаа юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад єгчих хүн бараг л алга гэж бодохоор... Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл бохир, муу байна, ярианы хэлний хэм хэмжээнд бичиж байна, Үүнээс үүдэлтэй олон сөрөг үр дагаврууд ч гарч байгаа. Бичгийн, ярианы хэл нь тус тусдаа хэм хэмжээтэй. Гэтэл өнөөдөр энэ ялгаа зааг бүдгэрч байгаа нь харамсалтай. Буруу ярьж зөв ойлголцдог ард түмэн хэмээн өөрсдийгөө өөхшүүлэх.
Нийгмийн ухааны, социологийн нэр томьёо, ухагдахуун нь ямар ч нэгдсэн ойлголтгүй. Монголчууд бид шинжлэх ухаан хөгжсөн энэ үед зөв ярьж үгийг зөв ойлгож хэрэглэмээр байна.
Манай хэл бол баялаг хэл хэмээдгээсээ болж нэг ухагдахууныг олон янзаар нэрлэх юм. Босоо бичиг, хүн бичиг, худам бичиг, уйгаржин бичиг, мөнх тэнгэрийн бичиг хэмээн бэлгэдэлт үгсийг хэт их хэрэглэж сүүлдээ гадныхан байтугай өөрсдөө төөрөлдөх болж.
Энэ мэтээр хэлний шийдэх асуудлууд /зөв бичих дүрмийг дурдсангүй/-ыг олон талаас нь аялгуу сайхан хэл мину зэ, найруулгын өнгө аяс, уран яруу хэрэглүүр, зохимжгүй холбоос үг, бэлгэдлийн шинжтэй үгсээр халхалж...
яг юу гэсэн үг вэ хэлээд өгөөч асуултаас бултаж...
хэдий болтол байх юм бэ?
Бид энэ мэтийн бурууг халхалж, туйлшруулсан зүйлсээс татгалзаж тодорхой байж гэмээнэ үнэн мэдлэгийг олж авч соён гэгээрч чадна.

Соён гэгээрлийн хамгийн том байгууламж бол номын сан юм


1990 оноос өмнө сумын 400 гаруй номын сан үйл ажиллагаагаа явуулж байсны 165-ыг нь сургуулиудад нэгтгэх нэрээр татан буулгасан. Энхтүвшин сайдын үеэс татан буугдсан номын сангуудыг буцаагаад соёлын төвдөө байгуулж эхэлсэн. Шкаб шүүгээ ширээ сандал гээд бүгдийг нөхөн олгох ажил өрнөсөн. Улаанбаатар хот дох хүүхдийн номын сангуудаас 1990 онд 19 номын сан нь алга болсон. Сумын номын санд судалгаанаас үзэхэд 10 жил тутамд 1-2 удаа номын сангийн бүрдүүлэлт явагддаг. Зарим жилүүдэд төслөөр ном нийлүүлэлт алдаг хоног явагддаг. Улсаас сумын номын санд жилд 1 сая төгрөг, аймагт 5-7 сая төгрөг, нийслэлийн номын санд 50-70 сая төгрөгийн улсаас төсөвлөдөг. Эдгээр төсөвлөгдсөн мөнгөнөөс тогтмол хэвлэл захиалахаас гадна ширээ сандал шүүгээ шкаб хөшиг солих гэх мэт урсгал зардлууд ч хэрэглэгддэг байна. Гэвч сумдын номын санч нараас судалгаа авахад ямар ч баяжуулалтын мөнгө төсөвлөгдөж ирж байгаагүй, тендерын ном нэртэйгээр хааяадаа хэдэн ном ирэхээр нь бүртгээд авдаг гэж сумдын номын санч нар хэлж байна.
Жил ирэх тусам цааны үнэ нэмэгдсэнээр номын хэвлэх үнэ, борлуулах үнэ ч нэмэгдэж байгаа учраас улсаас төлөвлөсөн төсвийн хүрэлцээ тааруухан байдаг гэж нийслэлийн номын сангийн номын санчид хэлж байна. Тэр ч байтугай шинэчлэлийн засгийн газар нь өнгөрсөн онд төсөв өгөх боломжгүй гэж номын баяжуулалтыг зогсоосон байснаа гэнэт 11дүгээр сард төсөв олгож номын сангийн ном бүрдүүлэгчид улирлын ажлаа биелүүлэхийн тулд номын агуулга чанар шалгаж шилж сонголгүйгээр шууд ном бүрдүүлэлт хийсэн тухайгаа хүртэл дурдсан юмаа.
Үндэсний төв номын сан нь хуваарилагдсан төсөвтөө тааруулж нэг ширхэг номноос 3-5 ширхэгийг худалдаж авдаг. Энэнээсээ архивт хадгалах, уншлагын танхимд оруулах гээд урагдаж элэгдсэн тохиолдолд шинээр сэлбэхэд бас л цөөн тоо гэж үздэг. Жилд нийтдээ 5000-6000 орчим номоор номын сангаа баяжуулдаг. Номын 50-70 хувь нь хандивын ном байдаг. Учир нь зохиолчид үндэсний төв ном санд номоо бүртгүүлэхийн тулд бүгд хандивлах нэрээр бэлэглэдэг.
Их дээд сургуулийн номын сангийн баяжилт нь багшийн хийсэн номоор баяжигддаг. Чанартай чанаргүй, ойлгомжтой ойлгомжгүй, орчуулгын янз бүрийн ном хийж оюутнуудад шахахаас гадна, номын сандаа ч бас шахдаг байна.
Судалгаанаас үзэхэд Соёл Урлагийн Их Сургуульд “Номын сан судлаач, номзүйч” хэмээх мэргэжилтэн бэлтгэдэг боловч номын сангуудад тусгайлсан номын санч хэмээх мэргэжилтэн ажилладаггүй. Аймгийн номын санчид нь ихэнхдээ тэтгэвэрт гарсан настай багш нар, сумдын номын санч нь сумын засаг даргын ээж юмуу эхнэр болох хүмүүс ажилладаг нэрийдэлтэй байх юм.

Монгол хэлний хоршоо үгийн толь

Монгол хэлний хоршоо үгийн толь

Хоёр үг хоршсоноороо нэгийн утга нөгөөгөө тэлэн, санааны явцууг өргөсгөж, илүү тод, олон талт утгыг илэрхийлэх төдийгүй санааг нэмэн дэлгэрүүлэх, хураан товчлох, эрчимжүүлэх, тодосгох зэрэг найруулгын олон өнгө аясыг илтгэдэг. Уг толь бичигт монгол хэлний 8000 гаруй хоршоо үгийг цагаан толгойн дэс дарааллаар байрлуулан, тус бүрийн утгыг тайлбарлаж, уран зохиолын жишээгээр баяжуулан нэрийн хоршоо үг, үйлийн хоршоо үг, бусад хоршоо үг хэмээн гурван бүлэгт хуваан, хавсралт хэсэгт нэг үгийг олон үгтэй хоршсон байдлыг жагсалтаар үзүүлсэн байна. Энэхүү бүтээлийг эх хэлээрээ зөв сайхан ярих, уран яруу найруулж бичих, үгээ зөв сонгож хэрэглэхэд тус болох үүднээс зохиолч, сэтгүүлч, яруу найрагчид хийгээд ер монгол хэлээр хэлэлцэгч хэн бүхэнд зориуллаа.

Монгол хэлний эсрэг үгийн толь


Монгол хэлний эсрэг үгийн толь 

Уг толь бичиг нь монгол хэлний эсрэг үгийн судалгааны тойм бүхий удиртгал хэсэг, 3000 шахам толгой үгээс бүтнэ. Толгой үгийг цагаан толгойн дэс дарааллаар байрлуулсан бөгөөд хэрэглэхэд хялбар үүднээс үгсийн аймгаар тодорхойлж, утгын тайлбарыг нь оруулсан. Мөн толгой үгийн эсрэг утгат үгүүдийг хэрэглээний тал дээр идэвхтэй эсэхээр нь байрлуулсан төдийгүй тухайн утгыг илэрхийлдэг өвөрмөц хэлцүүдийг ард нь хадаж өгснөөрөө нэлээд ач холбогдолтой бүтээл болсон.

Монгол нүүдэлчдийн тайлбар толь /Ерөнхий редактор/


Монгол нүүдэлчдийн тайлбар толь

Монгол хүн хэмээн худлаа цээжээ балбан хий хоосон омгорхох бус монгол хүн монголоороо үлдэх тэр зүйлийг гаргах гэж хичээсэн алхам байгаа юм. Мал ахуй, нүүдэлчийн соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах, уудаг сүүнийхээ талаар ч бүрэн ойлголтгүй хүүхэд, залуус өнөөдөр маш их байна. Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүй гэх мэтийг мэдэх боловч үүнд яг ямар учир шалтгаан байдгийг тэр бүр мэддэгүй. Баяр наадмын үеэр, төгсөлтийн баяраараа л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг тусын талаар ч нарийн мэдэх залуус ховор болсон. Тиймээс л энэ мэтчилэн хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, мартагдах шахсан монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгаж өглөө.


Ерөнхий редактораар: Г.Сүлд-Эрдэнэ (Хэл бичгийн ухааны докторант)
ГЭР
Г.Гантогтох Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор
Д.Баттогтох Сурган хүмүүжүүлэх ухааны доктор  (Ph.D), профессор
С.Бямбадорж Угсаатны зүйн магистр, угсаатан зүйч
Х.Батцэцэг Монгол хэл, утга зохиол судлаач
ХУВЦАС
Б.ДунгаамааТехникийн ухааны доктор (Ph.D)
Л.Наранцэцэг Техникийн ухааны магистр
Д.Ариунхүү Техникийн ухааны магистр, дизайнер

МАЛ АХУЙ
Н.Эрдэнэцогт МУ-ын гавьяат багш, Биологийн ШУ-ны доктор (Sc.D), профессор

Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь

Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь  
Сүүлийн жилүүдэд монгол бичгийн хэлний тогтсон хэм хэмжээ, хэл найруулга, зөв бичих дүрэм нэлээд зөрчигдөх болсон. Үүнээс үүдэн нэг үгийг олон янз бичих, гадаад хэлний үгийг шүтэн хэрэглэх зэрэг муу үр дагавар гарах болсон энэ үед монгол хэлний бичгийн хэлний тогтсон хэм хэмжээг дагаж мөрдөх, зөв бичих дүрмийн журамласан тольтой болох явдал ихээхэн чухал болсон. ШУА, МУИС, МУБИС- ийн эрдэмтэн мэргэжилтнүүд болон "Төрийн хэлний зөвлөл"- ийн гишүүд оролцон хэлэлцэж 197000 үгийг багтаасан 20 гаруй мянган толгой үгтэй толь бичгийг кирил бичгийн зөв бичих дүрэм, зөв бичихзүйн хэрэглээний толь, цахим харилцааны зөв бичих журам гэсэн гурван үндсэн хэсэгтэй бүтээлээ.

Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь

Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь  
Монгол хэлний өвөрмөц хэлц үгийн сангаас 4000 гаруй хэлцийг хэрэглэхэд хялбар байх үүднээс цагаан толгойн дэс дарааллаар жагсаан, хэлцийн үүсэх болсон гарлын шалтгаан, соёл сэтгэлгээний талаас учир холбогдлыг тайлбарласан нь танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой төдийгүй эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд, тэр дундаа хэлцийг зөв ухаарах, зөв хэрэглэхэд зохиогч, бичигч, сурвалжлагч, сэтгүүлч, багш, оюутан, сурагчдад тустай энэхүү бүтээлийн зохиогчийн багт оролцсон.


Зохиогчид: Г.Сүлд-Эрдэнэ,  Д.Нямаа, Б.Баярсайхан, Б.Уянга, Д.Баасанбат