Сүүлийн жилүүдэд монгол бичгийн хэлний тогтсон хэм хэмжээ, хэл
найруулга, зөв бичих дүрэм нэлээд зөрчигдөх болсон. Үүнээс үүдэн нэг
үгийг олон янз бичих, гадаад хэлний үгийг шүтэн хэрэглэх зэрэг муу үр
дагавар гарах болсон энэ үед монгол хэлний бичгийн хэлний тогтсон хэм
хэмжээг дагаж мөрдөх, зөв бичих дүрмийн журамласан тольтой болох явдал
ихээхэн чухал болсон. ШУА, МУИС, МУБИС- ийн эрдэмтэн мэргэжилтнүүд болон
"Төрийн хэлний зөвлөл"- ийн гишүүд оролцон хэлэлцэж 197000 үгийг
багтаасан 20 гаруй мянган толгой үгтэй толь бичгийг кирил бичгийн зөв
бичих дүрэм, зөв бичихзүйн хэрэглээний толь, цахим харилцааны зөв бичих
журам гэсэн гурван үндсэн хэсэгтэй бүтээлээ.