Монгол хэлний өвөрмөц хэлц үгийн сангаас 4000 гаруй хэлцийг цагаан
толгойн дэс дарааллаар жагсаан, хэрэглээний утгаар зүйлчлэн тайлбарлаж,
жишээ хадаж, толгойлсон үгд хамаарах хэлцүүдийг жагсаан бичсэн.
Мөн зарим хэлцийн хуучирсан, бичгийн, хүндэтгэлийн, хошин, цээрлэсэн, үл
таашаасан гэх мэтээр найруулгын өнгө аясыг нь зааж өгсөн. Эх
хэлний боловсролыг дээшлүүлэхэд, тэр дундаа хэлцийг зөв ухаарах, зөв
хэрэглэж сурахад чухал толь.