Эх хэлний соён гэгээрлийн сэдвээр...
Буддын
шашин Монголд
дэлгэрснээс хойш эдүгээ хүртэл Монголын олон сэтгэгчид Буддизмыг судлан
хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ. Гэвч Ганжуур, Данжуураас эхлэх тэдгээр баринтагласан ном судруудын
ихэнх нь үндэсний төв номын сан, мөн шашны байгууллагуудын номын санд
хураалттай бий.
Орчин үед хөгжин цэцэглэж, соён гэгээрч чадсан суут
сэтгэгчидтэй орнуудыг харахад бүгд шашны ойлголтоос татгалзсан байдаг. Харин бид
XXI зуунд амьдарч байгаа атал өдий болтол шашны ойлголтыг
ялгаж салгах нь бүү хэл шинжлэх ухаан, тэр ч байтугай албан бичиг хэрэглээ,
төрийн тогтоол, хуулиндаа хүртэл шашны ойлголтуудыг зөв буруу хольж сольж
хэрэглэсээр л байна. Багш шавийн барилдлага, зөв зам, буян
үйлдэх, хар цагаан хэл ам хүрэх, ном дор мөргөмү, багш дор мөргөмү, бурханы
аврал, ивээл гэх мэт ойлголтоосоо салж чадахгүй байгаа нь амар хялбараар хоолоо
олж идэгсдийг өөхшүүлэх мэт.
“Багш” дор мөргөмү! Орчин үеийн сургалтын стандартад хичээл заах багшид басхүү номдоо мөргө гэсэн заалт байдаг уу? Багш гэдэг бол мэргэжил. Багш мэргэжилтэнд туршлага мэдлэг ихтэй настай багшаас гадна залуухан годгор охид ч бас орно. Багш хүн ажлаа хийж цалингаа авч амьжиргаагаа залгуулах нь амьдралын хууль. Тэрнээс бус буддизмын дэлгэрэлтийн үеийнх шиг гэртээ хүүхдүүдийг байлгаж, ном зааж, хоолоо хийлгэж, хувцасаа угаалгаж, нуруугаа бариулдаг багш шавийн бат барилдлагат үе аль хэдийнээ ард үлдсэн. Багш шавийн барилдлага хэмээх үгсээр бүх зүйлийг баллаж байгаагийн илрэл нь багшийн өөдөөс сөргөөж болохгүй, хэлсэн үг, үйлдэл бүрийг мөргөж шүт, дага хэмээх басхүү далд ухамсрын хүлээс байгаа нь аймшигтай.
“Ном” дор мөргөмү! Бид орчин үед шинжлэх ухааны, уран зохиол, яруу найргийн, зөгнөлт, басхүү эротик гээд л төрөл бүрийн номыг уншдаг. Ном бол хэрэглээ. Хүн уншина, муу ном бол дэвсэнэ, хүүхэд бол номыг зулгаана, хэрэглэхээ больсон хуучин номоор гал ч түлж болно. Шашинт төртэй байх үед баринтагласан номоо хоймроо тавьж мөргөж байсан нь түүхэнд хоцорч үлдсэн. Одоо ч гэсэн номдоо мөргө гэж байгаа нь номоо хайрла гэсэн эрхэмлүүлэх ухамсрын явуулга байгаа ч уг мөн чанартаа хувь хүнд тэр номыг хэрэгтэй ном уу, уншвал юу олж авах, эргэцүүлэх, шүүмжлэх гэсэн санааг үгүй хийх муу үр дагавар басхүү үүссэн. Номон дээр л зөв байдаг, “үнэхээр ч холыг ойртуулж, ухааныг тэлдэг”, “ертөнцийг харах цонх”, “Ном зөвхөн шилдэг нөхөр төдийгүй, хэзээд хамт байх үнэнч хань”, хэмээж эрхэмлэдэг сэтгэл дээр нь дөрөөлөөд нам төр маань “Номтой нөхөрлөе”, “Олуулаа уншъя” гээд л хөөрхөн сонгуулийн шоу хийчих жишээтэй.
“Зөв” дор мөргөмү!
Манай төр засаг дандаа л гаднаас юм
хуулдаг жишигтэй. Харин энэ удаад шашныхаа сургаалаас үлгэрлэл авчээ.
Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирваан дүр олно хэмээжээ. /Нирваанд хүрэх найман мөрт замын эртний буддист
бэлгэдэл
Дармагийн хүрд
Шашны энэ зөв ойлголтоос үүдэж “Зөв Монгол хүн” шинэчлэлийн хөтөлбөр,
“Зөв
Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Зөв Монгол сурагч” сургалтын хөтөлбөр
гэж нэрлэсэн бололтой дог оо. Сургалтын стандартад хүртэл зөв суух, зөв хооллох, зөв ярих, бараг л зөв баах, зөв шээх
гэх нь холгүй бүх зүйл зөвөөр дүүрч байна. Яг үнэндээ “зөв” гэх ойлголтын цаана ямар юмыг зөв, ямрыг нь буруу гээд
тодорхойлоод байна вэ? Шашны дээрх
номлолд ч тэр, шинэчлэл сургалт хөтөлбөрт ч тэр аль алинд нь яг тийм зүйлийг,
яг тийм үйлдлийг, яг тэгэж амьдрахыг, яг тийм санааг зөв гэж томьёолсон зүйл
хаана ч алга байна.
Бид энэ мэтийн шинжлэх
ухааны мэдлэгт саад тээг болж байгаа шашны ойлголтуудаас татгалзаж байж үнэн
мэдлэгийг олж авч соён гэгээрч чадна.