Нэр томьёны тухайд



Нэр томьёо гэдэг бол онцгой үг биш, онцгой үүрэг гүйцэтгэж байгаа ерийн үг юм. 
Орчин үеийн хөгжилтэй, хөгжингүй улс бүхэн өөрийнхөө бичгийн хэлээр бахархаж, эх хэлнийхээ цаашдын ирээдүй, иргэдийнхээ хэлний боловсролд ихээхэн анхаарч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр боловсрол муутай этгээдийн буруу хазгай хэлдэг, бичдэгийг залруулан засах гэж түүний эсрэг хууль гаргаж, хэлний тухай тусгай нэвтрүүлэг хүртэл бэлтгэдэг байна. Тийм байтал манай улсад эх хэлний зөв хэрэглээ хэт суларсан нь зурагтын мэдээ нэвтрүүлэг, гудамжаар эрээлжлэх гадна дотно үг зөв буруу хольсон зарлалын самбар, хаяг, рекламнаас төвөггүйхэн харж болно.

Тэр бол эх хэлнийхээ үгсийн зөв бичихзүй, зөв дуудахзүйг мэдэхгүй, утгыг нь зөв ухаагүй, ухаараагүй бичигч өгүүлэгчдийг хянахаа байсан, чихэн дүлий нүдэн балайн үлгэрээр байдаг л зүйл мэт хүлээн авдаг төр засгийн бодлогоос шууд хамаарна. Өнөөгийн манай эрх мэдэл, мөнгөнд дулдуйдсан засаг төрийн яндагтан ямбатнууд эх хэлний цэвэр ариун байдал, гаднаас монгол хэлэнд шууд болон дам орж ирж буй олон харь үгс, шинэ нэр томьёо зохиох гэх мэт эх хэлний тулгамдсан асуудал ярих битгий хэл ирээдүйн монгол залуучуудыг бодсон хэтийн том төлөвлөгөө ч алга байна. 

Уг нь бол төр засгаас тохоон томилогдсон “Төрийн Хэлний Зөвлөл” ШУА-ийн ХЗХ өнөөгийн монгол хэлэнд орж ирсэн олон шинэ нэр томьёог цэгцлэх ажлаа хийдэгсэн бол бид юунд ингэж цухалдах вэ?. Хэрэвзээ хийж буй бол үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан хүртээх байлтай. Бүртийж бүүрийх юм ч харагдахгүй байна. Арга ч үгүй биз, тэнд улс эх орныхоо төлөө сэтгэлтэй нь цөөхөн байгаа нь илт. Үгүй байтал хотын гудамжаар дүүрэн харь үг, хазгай бичсэн нэр томьёо байхгүй байх буй заа. Төрийн Хэлний Зөвлөлийн “Шинэ нэр томьёо зохиох” тасаг одоогийн маргаантай, шийдвэрлэгдээгүй олон нэр томьёог оноон орчуулж журамлах ажлаа хиймээр байна. 

ШУА ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилчид удаа дараа сонинд нэр томьёоны намагт шигдлээ бид, нэр томьёог оноон тогтооход нэгдсэн бодлого хэрэгтэй гэцгээн нийтлэлүүд бичиж байна. Угтаа энэ ажил нь судалгаа шинжилгээний энэхүү төв хийх ёстой атал ийнхүү ээлж дарааллан өөрсдийнхөө ажлыг хиймээр байна гэцгээж байгаа нь гайхшрал төрүүлмээр. 

Монсудар хэвлэлийн газраас гаргасан Оксфорд - Монгол толь бичигт шинээр 1000 гаруй шинэ үг хэллэг нэмэгдэж орсон бөгөөд үүнийг орчуулахад хоёр улсын хөгжил, соёлын ялгаа, сэтгэлгээний онцлогоос хамааран тухайн үгийг утга нь дүйсэн ганц үгээр орчуулах боломжгүй байсан тул бүхэл бүтэн өгүүлбэрээр буулгасан толгой үг их байсан болно. 

ЭДГЭЭР ҮГИЙГ ОРЧУУЛАХГҮЙ ШУУД ГАЛИГААР НЬ БУУЛГАХ ЭСЭХ? 
ШИНЭ НЭР ТОМЬЁО, ҮГ ҮҮСГЭХ ЁСТОЙ ЮУ? 
ТАЙЛБАРААРАА ЯВААД БАЙХ УУ? энэ мэтийн маш олон үгэнд анхаарч хандваас зохилтой байна.
Bcc  n Comput (abbrev =Blind carbon copy) халхавчтай карбон хуулбар  

biovigilance / ˈbaɪəʊvɪdʒɪləns/  n өвчтөн болон донорын цус, эд эрхтэн, эсийн талаарх дэлгэрэнгүй, цогц мэдээллийг цуглуулах хөтөлбөр

BOGOF /bɒɡɒf/  n Comm(abbrev =Buy One, Get One Free) ( offer) ( item) нэгийг худалдаж авахад нэгийг үнэгүй өгнө, хоёрыг нэгийн үнээр

carbon neutral / ˌkɑːbən ˈnjuːtrəl, AE ,ˈnuː-/adj Sci нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй болсон;

Chelsea tractor° /tʃelsɪˌtrжktə(r) /  n GB дөрвөн дугуй нь жирийн нөхцөлд зэрэг эргэдэг, олон хүний суудалтай тансаг зэрэглэлийн машин

chick flick  n залуу эмэгтэйчүүдийн шохоорхдог кино

cocooning /kəˈkuːnɪŋ/  n хүмүүсийн нийгмийн амьдралаас тусдаа гэртээ байнга байдаг хандлага 

emissions trading /ɪˈmɪʃnz ˌtreɪdɪŋ/ npl нүүрс хүчлийн хий ба хүлэмжийн хийг ялгаруулах зөвшөөрлийг худалдаалах/ солилцох систем

environmental footprint  n байгаль дэлхийн хүний хэрэгцээг хангах нөөцийн хэмжээ

e-paper /ˈiːpeɪpə(r)/  n принтерийн хороор бичсэн юм шиг харагдуулдаг цахим технологи

equitherapy /ˌekwɪˈθerəpɪ/  n морь унуулж засал хийх эмчилгээ, эмчилгээний зорилгоор морь унуулах

flash mob  n олон нийтийн газар хүсэл зорилгоороо нэгдсэн хүмүүс цугларан богино хугацааны урлагийн үзүүлбэр үзүүлээд тарах үйл ажиллагаа

food mile n GB хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зайн хэмжээ (хол замд тээвэрлэгдсэн бүтээгдэхүүн муудаж, чанараа алдсан байдаг учир тээвэрлэсэн милийн хэмжээг нааж өгдөг)

foreclosure /fɔːˈkləʊʒə(r) / n SOUT барьцаалсан эд хөрөнгийг худалдах эрхээ алдах; барьцаалсан үл хөдлөх эд барьцаалагчийн өмчлөлд шилжих

forensic accounting  n CAN (баримтаар луйвардсан, шамшигдуулсан мөнгөний хэмжээг тогцоох) шүүхийн нягтлан бодох мөрдлөг

gated community /ˌgeɪtɪd kəˈmjuːnətɪ/  n  харуул хамгаалалттай хашаатай айл хөрш

greenwash /ˌgriːn ˈɔːdɪt/  n байгаль орчинд хариуцлагатай ханддаг дүр үзүүлсэн/эсгэсэн хуурамч мэдээлэл

impeachment /ɪmˈpiːtʃmənt/  Impeachment  n Jur Pol төрийн өндөр албан тушаалтныг хариуцлага алдсаны төлөө буруутгах, …-нд ял тулгах