Эмээ, ээж, охид бүгд эрүүл мэндийн анхны суурь ойлголттой, танин
мэдэхүйн чадвар мэдлэгтэй байж аливаа шийдвэр гаргахдаа гэр бүлийн бусад
гишүүддээ үлгэрлэдэг, тэдэндээ тусалдаг байх аваас хамгийн энгийн
гэмээр дадал ч тухайн гэр бүлийн амьдралын хэмнэл, гэр бүлийн гишүүдийн
хоорондын ойлголцол, зан төлөв, аюулгүй байдал цаашлаад нийгмийн
харилцаанд эерэгээр тусдаг. Зохиогч энэ номоо үр хүүхэд, хань ижил,
хайртай бүх хүмүүсээ эрүүл чийрэг, эрч хүчтэй ухаалаг болгож чадах бүх
насны эмэгтэйчүүдэд зориулсан байна.