Монгол хэл, бичгийн талаарх төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх,
сурталчлан таниулах, монгол бичгийн хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой
цогц хэрэглэгдэхүүн бүрдсэн, хэрэглээний бүх хэрэгцээ шаардлагыг
хангахуйц, бичлэгийг журамласан толь бичиг юм. Монгол бичгийн зөв бичих
дүрмийг эмхэтгэн цогц болгосон 50 гаруй мянган монгол толгой үг, 2000
орчим гадаад толгой үгийн сантай, түгээмэл хэрэглэгддэг үгсэд хувилал
хийсэн, толгой үг бүрт тайлбар оруулсан нь давхар тайлбар толийн ач
холбогдолтой. Хавсралтад хүний нэрийн толь, монгол улсын засаг
захиргааны нэгжийн нэрс, дэлхийн улсууд, нийслэлийн нэр, мөнгөн тэмдэгт
болон монгол бичгийн дагавар, нөхцлийн жагсаалтыг зөв бичих тайлбартай
нь оруулсан.